Хэрхэн шүгэлдэж сурах вэ?

Хол яваа нэгнийг дуудах, дохио өгөх болон онцын шаардлага гарсан үед хоолойгоо шахан орилж байсанд орвол сайн гэгч нь шүгэлдэх нь илүү үр дүнтэй байдаг. Харин хүн бүр час хийтэл шүгэлдэж, олны анхаарлыг татаж чаддаггүй боловч шүгэлдээд сурчих юмсан гэх дэггүй хүсэл хүн бүрийн толгойд байдаг нь нууц биш юм. Иймд та бүхэндээ зориулан хэрхэн шүгэлдэж сурах тухай зааврыг хүргэе.

Хэрхэн шүгэлдэж сурах вэ?

1

Хоёр гараа зангидаж эгц урдаа бариарай. Дараа нь долоовор болон дунд хуруугаа гаргаж, хооронд нь нийлүүлнэ. 

2

Дараа нь амаа хагас ангайж, хэлээ цааш нугалаарай. Эхний удаа болохгүй байж мэдэх ч хэд хэдэн удаагийн оролдлогоор хэлээ хойш болгоход ямар ч асуудалгүй болно. 

3

Харин одоо 4 хуруугаараа хэлээ нугалж, даран амандаа хийгээрэй. Хуруугаа ам руугаа хэт гүн хийхээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

4

Эцэст нь амаа хааж, амьсгалаа хүчтэй түрж, гарган шүгэлдэх гээд үзээрэй. Хэрэв таны амьсгал доод уруулын дээгүүр гарч байвал та байрлалаа зөв авсан гэсэн үг юм. 

35
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()