Жуулчдыг соронзон мэт татдаг үзэсгэлэнтэй 15 газар

Бидний амьдарч буй байгаль, эх дэлхий үзэж, харах зүйл ихтэй бөгөөд төдий чинээ жил бүр олон мянган жуулчид үзэсгэлэн төгөлдөр газрууд руу хүлгийн жолоо залдаг билээ. Тэгвэл тэд чухам ямар газрууд руу гол төлөв аяны дөрөө мулталдаг юм бол?... Ингээд хамтдаа жуулчдын хамгийн ихээр очих дуртай газруудтай танилцацгаая.

Жуулчдыг соронзон мэт татдаг үзэсгэлэнтэй 15 газар
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Кох Ронг, Камбож

Тэнгэр баганадсан нэг ширхэг ч барилгыг та эндээс олж харахгүй бөгөөд энэ нь танд байгалийн сайхныг бүрэн утгаар нь тольдон харах боломжийг олгох болно. Түүнчлэн Кох Ронг гэж нэрлэж буй уг газар нь 20 жилийн өмнөх Тайландчуудын амьдрал, аж байдлыг хадгалж үлдсэн гэдгээрээ алдартай юм.

Кох Ронг, Камбож

2 Бангладеш

Түүх, соёлын дурсгалт газрууд ихтэй Бангладеш улс руу хүлгийн жолоо залж, алдарт Махаражийн орд, харшийг үзэж сонирхоорой.

Бангладеш

3 Софи, Болгар

Буурал Европийн хамгийн хөгшин хотуудын нэг болох Софид үзэж, харах зүйл асар их байдаг гэнэ.

Софи, Болгар

4 Амбергис Кэй, Белиз

Энэхүү газар нь эртний Маяачуудын өлгий нутаг гэдгээрээ жуулчдын сонирхлыг ихээр татдаг бөгөөд Белизийн шарсан үхрийн мах нь дэлхий дээрх хамгийн амттай хоолнуудын нэг ажээ.

Амбергис Кэй, Белиз

5 Мьянмар

Ази тивд орших жижигхэн газар нутагтай Мьянмарчуудыг өвөрмөц ёс заншилтайгаас нь үүдэж жуулчид сүүлийн үед зүглэх болсон бөгөөд 2010 онд гэхэд 300.000 хүн энэ улсад аялал жуулчлалын чиглэлээр ирж байжээ. 

Мьянмар

6 Роатан, Гондурас

Гондурас улс бол дэлхий дээрх хамгийн аюул багатай, амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлсэн газар юм. Тэр ч үүднээсээ жуулчид эрэг дагуу орших Роатан гэх үзэсгэлэнтэй газар руу ихээр очдог байна. 

Роатан, Гондурас

7 Апуля, Итали

Баригийн цайз, Санта Крочегийн дурсгалт газар, түүхийн музей гээд энэ газар жуулчдыг татах олон гайхалтай зүйлс байдаг ажээ. Мөн та номин цэнхэр далайгаар аялах боломжтой гэдгийг бүү мартаарай.

Апуля, Итали

8 Замбиа болон Зимбабвэ

Алдарт Викториагийн хүрхрээг мэдэхгүй, өмнө нь сонсож байгаагүй хүн гэж тун цөөхөн болов уу. Тэгвэл та Африк тивийг зорьж, уг байгалийн гайхалтай газрыг өөрийн мэлмийгээр тольдон хараарай.

Замбиа болон Зимбабвэ

9 Бусан, Өмнөд Солонгос

Хөгжлийн чиг хандлага, улс төрийн бодлогоо зөв тодорхойлж, богино хугацаанд яаж гайхалтай хөгжиж болдгийг харуулж чадсан Солонгос улс руу жуулчид очих хэд хэдэн шалтгаанууд байдгийн нэг жишээ бол Бусан хот юм. 

Бусан, Өмнөд Солонгос

10 Хосе Игначио, Уругвай

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энэ газар нийтдээ 300 гаруй хүн амьдарч, аж торнидог байна. Тэр ч үүднээсээ чимээ аниргүй, нам гүм газар очиж, алжаал ядаргаагаа тайлах хүсэлтэй хүмүүсийн хамгийн эхний сонголт нь Хосе Игначио гэх газар ажээ. Сонирхуулж хэлэхэд дуучин Шакира (Shakira) амралтаараа уг газарт байнга ирж, амардаг гэнэ шүү.

Хосе Игначио, Уругвай

11 Манила, Филиппин

Филиппин улсын хоёр дахь том хот болох Манилад бүх зүйл санасныг бодоход боломжийн үнэ өртөгтэй байдаг. Тухайлбал та хамгийн үнэтэй ресторанд зоог барихад ердөө 18 доллартай байхад л хангалттай гээд боддоо?

Манила, Филиппин

12 Фу Куок, Вьетнам

Газрын диваажин гэж хэлж болох уг арал дээр очсон нөхцөлд танд уйдах зав огтхон ч гарахгүй бөгөөд эрэг дагуу байгалийн сайхныг харж, хэрвээ хүсвэл ой мод руу орж, адал явдлыг эрэлхийлж болох ажээ.

Фу Куок, Вьетнам

13 Йорк, Их Британи

Йорк бол Их Британи улсын хамгийн эртний хотуудын нэг бөгөөд ойролцоогоор 500 жилийн настай гэнэ. Тэр ч үүднээсээ Англичуудын ёс заншил, өв соёлыг харуулсан гайхалтай газрууд олон байдаг байна.

Йорк, Их Британи

14 Кеп, Камбож

Хамгийн тансаг хоолнууд, байгалийн үзэсгэлэнг нэгэн зэрэг мэдрэхийг хүсч байвал Камбож улсын Кеп арлыг заавал зориорой гэж зөвлөе.

Кеп, Камбож

15 Салинас, Аргентин

250 км үргэлжлэх давстай усны тогтоц жуулчдын амыг ангайлгаж, гайхшралд оруулдаг газруудын нэг юм. Та ч гэсэн яагаад гайхамшгийг өөрийн биеэр очиж, мэдэрч болохгүй гэж?

Салинас, Аргентин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()