Диснейн ажилтнууд биднээс юу нуудаг вэ?

"Disney Land"-ийн ажилчид ямар хүмүүс байдаг юм бол оо? Дисней бол олон олон үзэсгэлэнт гүнж, ханхүү нарыг дэлгэцэнд амилуулсан гайхалтай компани. Дисней лэндэд очиж үзэхийг хүсдэггүй хүүхэд, энхрий үрээ баярлуулахыг хүсдэггүй ээж, аав гэж үгүй биз. Гэхдээ энэ хүн болгоны хүсэл татсан паркийг гайхалтай байлгахын тулд Дисней корпораци хичнээн их хичээл зүтгэл гаргадаг бол? Арын албаны ажилчид, жүжигчид магадгүй бяцхан үрсийг маань баясгахын тулд нулимсаа нуун инээж суудаг юм биш биз? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад үзээрэй. Нүдийг тань онгойлгоно гэдэгт итгэлтэй байна. 

Диснейн ажилтнууд биднээс юу нуудаг вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

15 Ажилчдын сахал

Сахал олон жилийн туршид трэнд болсоор ирсэн ч, Диснейн паркийн ажилчид сахал тавьж болдоггүй гэнэ. Мухлагийн ажилчид тодорхой шаардлага хангасан сахалтай байж болдог ч, паркийн жүжигчид бол эсрэгээрээ. Диснейн баатруудын дунд сахалтай хүмүүс байдаг ч гэлээ, жүжигчдийн сахал нарийн засч, янзалсан байх ёстой бөгөөд жирвээ сахал завьжнаас хэтрэх ёсгүй байдаг ажээ. 

Ажилчдын сахал

14 Ажилчдын цэмцгэр байдал

Диснейд жүжигчин хийдэг байна уу, тогооч хийдэг байна уу, ялгаагүй бүх ажилчид ойр орчмоо цэвэрхэн байлгах үүрэгтэй. Ажилчдад эрх тэгш хандаж байгаа, эсвэл цэвэрлэгээний ажилтан нэмэхгүй гэсэн алин боловч цэмцгэр толигор байх нь нэн тэргүүнд тавигддаг аж. Нэг үгээр хэлбэл Диснейд ажилладаг л бол нүдэнд харагдсан хогийг түүх ёстой гэсэн үг. Гэхдээ компанийн ажилчдад хог түүх тусгай арга зааж өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл Беллийн хувцас өмссөн жүжигчин хог түүхдээ яг л Белл шиг хөдөлж, аяглах дүрэмтэй байдаг ажээ. 

Ажилчдын цэмцгэр байдал

13 Ажилчдын нэр

Диснейн ажилчдын дунд ижил нэртэй хүн байвал нэгэнд нь шинэ нэр өгдөг гэнэ. Жүжигчид огт нэрийн хаяг зүүдэггүй тул элдэв будлиан үүсгэхгүйн тулд ингэдэг аж. Арын албанд ажилладаг хүмүүс хүртэл ижил нэртэй байж болдоггүйн зэрэгцээ "Хүлээн авах" дээрээс очоод л шинэ нэрээ авч болдог аж. 

Ажилчдын нэр

12 Ажилчдын код үг

Диснейн парк бол гайхалтай газар. Гэхдээ бүхий л шарсан хуурсан хоол, чихэрлэг амттан, галзуу хулганаас болж хүмүүсийн дотор эвгүйрхэх тохиолдол тун элбэг гардаг гэнэ. Гэвч энэ байдлыг олонд сурталчилж болохгүй нь мэдээж тул ажилчид хоорондоо харилцахдаа нууц код ашигладаг. Жишээ нь хэн нэгний бөөлжсийг цэвэрлүүлэхээр хүн дуудахдаа "Хүн бөөлжчихөж, ирээд цэвэрлээдэхээч" гэхийн оронд "Код В" гээд л хэлчихвэл хамаагүй дээр сонсогдож байгаа биз дээ?

Ажилчдын код үг

11 Ажилчдын нүдний шил

Диснейн түүхэнд гол дүрийн хэдхэн баатар нь нүдний шилтэй байсан билээ. Компанийн ажилчдын биеийн өндөрт шаардлага тавьдаг нь үнэн ч гэлээ, нүдний шил зүүдэг хүмүүсийг гадуурхаж болохгүй нь мэдээж. Гэхдээ Дисней компанийн дотоод журамд нүдний гоёл чимэглэлтэй холбоотой заалт байдаг аж. Ямар ч тохиолдолд ажилчид өрсөлдөгч компанийг сурталчилж болохгүй тул нүдний шилэн дээр ямар ч лого байж ёсгүйн зэрэгцээ зохистой өнгө, хэлбэртэй байх ёстой гэнэ. 

Ажилчдын нүдний шил

10 Ажилчдын үсний засалт

Рапунзел, Элза гээд л хэний ч атаархлыг төрүүлэм сайхан үстэй баатрын дүрд тоглож байгаа жүжигчин ажлын шаардлагын дагуу хиймэл үс зүүж дүртэйгээ адилхан болох ёстой бол бусад ажилчдын хувьд огт ондоо байдаг гэнэ. Эрэгтэй ажилчдын үс чихнээс илүү гарч болохгүйн зэрэгцээ доод хэсэг нь цамцны захаас хэтрэх ёсгүй байдаг аж. Дээрээс нь тогтсон загварын дүрэмт хувцас өмсдөг тул чихнийхээ ардуур үсээ оруулах, эсвэл малгай өмсөж болдоггүй. Эмэгтэйчүүдийн хувьд үсээ задгай тавьж болно. Гэхдээ үс нь мөрнөөс урт байж болохгүй бөгөөд нүүр рүүгээ үс унжуулахгүйн тулд хойш нь боох хэрэгтэй байдаг ажээ. 

Ажилчдын үсний засалт

9 Ажилчдын хумс

Ариун цэвэр, эрүүл ахуйн үүднээс Дисней ажилчдынхаа хумсанд ч мөн анхаарал хандуулдаг. Гэхдээ бусад компаниудаас ялгаатай нь ажилчдын хумсны уртыг нарийн тодорхой зааж өгсөн байдаг гэнэ. Эрэгтэй хүний хумс хурууны өндөгнөөс хэтрэх ёсгүй бол эмэгтэйчүүдийнх хурууны өндөгнөөс 0,5 см урт байж болохын зэрэгцээ компанийн нэр хүндийг унагахгүйн тулд ямар ч өвөрмөц өнгө, хээгээр будаж болдоггүй гэнэ шүү. 

Ажилчдын хумс

8 Ажилчдын бие

Диснейн шүтэн бишрэгчид биеэ будаж, нүүрэн дээрээ зураг зурах нь чөлөөтэй ч, ажилчдын хувьд эсрэгээрээ. Хэрэв шивээстэй бол ажлын цагаар огт ил гаргаж болохгүй бөгөөд лент болон бусад зүйлсээр далдлах ёстой байдаг. Бүсгүйчүүдийн хувьд уламжлалт маягаар чихээ цоолохыг зөвшөөрдөг ч, нүүр болон хэлэндээ пийрсинг хийлгэсэн хүнийг хэзээ ч ажилд авдаггүй гэнэ. Эдгээр дүрэм нь компанийн бүхий л ажилчдад үйлчилдэг ч, жүжигчдэд хамгийн хатуу шаардлага тавьдаг ажээ. 

Ажилчдын бие

7 Ажилчдын биеийн өндөр

Ажилчдаа сонгон  шалгаруулж авахдаа Дисней огтхон ч эмээлгүйгээр хатуухан шаардлага тавьдаг. Паркад ажиллах хүмүүсийн хувьд биеийн өндөр хамаагүй ч, эмэгтэй жүжигчид дор хаяж 165 см өндөр байх ёстой бол эрэгтэй нь 176 см байх шаардлагатай аж. Харин эгдүүтэй бяцхан гүнж нарын хувьд, жишээ нь Вэнди, Алиса, Ямх охин нарын хувьд 125-158 см байж болохын зэрэгцээ бүгдийнх нь арьсны өнгө, нүүр болон биеийн хэлбэрийг чухалчлан авч үздэг гэнэ. 

Ажилчдын биеийн өндөр

6 Ажилчдын дүр

Диснейн жүжигчид үргэлж дүрдээ орох ёстой байдаг. Ямар ч зочинтой ярилцсан өөрийн тоглож буй дүрийнхээ ёсоор аяглах ёстой бөгөөд жүжигчин шүтэж явдаг жинхэнэ одтойгоо тааралдсан ч, сэтгэл хөөрлөө гаргалгүй дүрдээ үргэлжлүүлэн тоглох ёстой байдаг билээ. Энэ нь Диснейн баатрууд зөвхөн Дисней дотор л оршин байдаг тул айлчлан ирэгсдэд үлгэрийн ид шидэт жинхэнэ бодит ертөнцийг бүрдүүлж өгөх зорилготой ажээ. 

Ажилчдын дүр

5 Ажилчдын гарын үсэг

Диснейн паркад л хайрлаж явдаг ханхүү, шүтээн болсон гүнжтэйгээ уулзах завшаан олддог. Тэгвэл энэ боломжийг ашиглан хайртай баатрынхаа гарын үсгийг авах хүсэлтэй олон мянган зочид ирдэг ажээ. Энэ тохиолдолд бэлдэн тусгай харандаа, чимэглэсэн гарын үсгийн дэвтрийг жүжигчид биеэсээ салгалгүй авч явдаг бөгөөд анх ажилд орохдоо дүр бүрийнхээ өвөрмөц гарын үсгийг дуурайж зурах хатуу чанд шаардлагатай сургалтанд суусан байдаг гэнэ. Мөн сургалтандаа хангалттай дүн авч чадаагүй бол Дисней корпорацид ажилд орж чаддаггүй ажээ. 

Ажилчдын гарын үсэг

4 Олон нийтийн сүлжээ

Өнөөгийн нийгэмд таньдаг таньдаггүй хүнийхээ юу идсэн, хаагуур зугаалсан, аль дэлгүүр орсон гээд л бүгдийг олон нийтийн сүлжээний ачаар мэдэх боломжтой болсон билээ. Гэхдээ энэ нь Диснейн жүжигчдэд огтхон ч хамааралгүй юм. Жүжигчид ажлынхаа талаар ямар ч олон нийтийн сүлжээгээр зөвшилцөж болохгүй, бүгд амаа үдсэн юм шиг чимээгүй байх ёстой бөгөөд ажлаасаа гарсныхаа дараа л сая энэ хатуу дүрмээс чөлөөлөгддөг ажээ. 

Олон нийтийн сүлжээ

3 Ажилчдын мэдлэг

Диснейн ажилчид ажлаа тун чухалчилж авч үздэг нь та бүхэнд ил болоо биз ээ. Гэхдээ ажилчид бүгдийг мэддэг байх ёстой гэнэ шүү. Сониуч бяцхан жаал хүрч ирээд Цасан цагааны дүрд тоглож буй жүжигчнээс дүрийнх нь талаар асуухад бүх хариултыг өгөхөд бэлэн байх ёстой бөгөөд паркийн талаар ч юм уу, сайн мэдэхгүй зүйлийнх нь талаар асуувал тэр дор нь мэдэж аваад хариу хэлэх үүрэгтэй байдаг аж. Дисней зочдынхоо тав тухыг хангахын төлөө бүхнийг  хийхэд бэлэн байдаг байх нь ээ. 

Ажилчдын мэдлэг

2 Ажилчдын хуруу

Диснейн парк хичнээн том билээ дээ. Нэг өдөрт л гэхэд хэдэн мянган хүн зүг чиг асуудаг байж таарна. Харин энэ үед нь ажилчид нэг бол алгаа дэлгэн зүгийг нь заах юм уу, эсвэл хоёр хуруугаараа чиглүүлж өгдөг гэнэ. Зарим газар нэг хуруугаараа чичихийг бүдүүлэг гэж тооцдогоос гадна хоёр хуруугаараа заахад илүү тодорхой харагддаг учраас үйлчлүүлэгчдээ ямар ч байдлаар гомдоож, эвгүй байдалд оруулахгүйн тулд дээрх аргыг ашигладаг ажээ. 

Ажилчдын хуруу

1 Дүрмийн хичээл

Компанийн ажилчид өндөр ёс суртахуун, хүмүүжилтэй байх ёстой. Хэн нэгэн хайртай гүнж нь ариун цэврийн өрөөнд тамхи татаад зогсож байхыг бяцхан үзэгч харчихвал юу болох вэ? Энэ ч утгаараа Дисней корпораци ажилчдаа дээд зэргийн хүндэтгэлтэй, зарчимч, бие болоод зан араншингийн хувьд өндөр соёлтой байхыг цаг үргэлж шаарддаг гэнэ шүү. 

Дүрмийн хичээл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()