Гацуур модоо чимэглэх гайхалтай санаанууд

Шинэ жилийн баяр хаяанд ирчихээд байгаа энэ үед айл бүр л гацуур модоо засах талаар бодож, гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулахыг хүсдэг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн гайхалтай гацуур мод чимэглэж болох үр дүнтэй санаануудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Гацуур модоо чимэглэх гайхалтай санаанууд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Гоёл чимэглэл бага ашиглах

Хэрвээ та гялтганасан гоёл чимэглэлд төдийлөн дургүй бол багахан хэмжээний тоглоом, чимэглэлээр гацуур модондоо шинэ жилийн уур амьсгал оруулаарай. Ингэснээр илүү даруухан хэрнээ халуун, дулаан мэдрэмжийг төрүүлэх гэнэ.

Гоёл чимэглэл бага ашиглах

2 Гоёл чимэглэл их ашиглах

Төрөл бүрийн өнгийн гоёл чимэглэлээр гацуур модоо гоёхыг ихэнх албан байгууллага, айл өрхүүд хүсдэг нь нууц биш юм. Энэ нь ч төдий чинээ гацуур модыг гэрэлтүүлж, үлгэрийн ордонд очсон мэт санагдуулдаг билээ. 

Гоёл чимэглэл их ашиглах

3 Улаан өнгийн гоёл чимэглэл ашиглах

Ихэнх улс орнуудад улаан өнгийг шинэ жилийн өнгө хэмээн үздэг бөгөөд энэ нь санта клаусын хувцас улаан өнгөтэй байдагтай холбоотой байж ч болох юм. Тэгвэл та ч гэсэн гацуур модоо дан улаан өнгийн гоёл чимэглэлээр дагнан чимэглээд үзээрэй. 

Улаан өнгийн гоёл чимэглэл ашиглах

4 Гэрэл ашиглах

Гацуур модны гоёл, чимэглэлүүдээс хамгийн чухал нь гэрэл бөгөөдшөнө, оройн цагаар танай гэрийн гацуурыг илүү гайхалтай харагдуулах болно. 

Гэрэл ашиглах

5 Төрөл бүрийн тоглоомууд

Янз бүрийн хэлбэр дүрстэй гоёл чимэглэлүүд ихээр үйлдвэрлэгдэн, хүмүүсийн хэрэгцээг хангах болсон энэ үед та ч гэсэн өөрийн болон гэр бүлийхнийхээ үзэх дуртай баатрууд юм уу, эсвэл өөр сонирхолтой гоёл чимэглэлүүдийг ашиглан гацуур модоо чимэглээрэй.

Төрөл бүрийн тоглоомууд

6 Нүсэр гацуур мод сүндэрлүүлэх

Шинэ жилийн баяраар зарим айл өрхүүд гацуур модоо чимэглэхдээ хамгийн ихээр ач холбогдол өгдөг байхад, зарим нь бэлэг сэлтэнд, харин үлдсэн нь баярын ширээгээ засахдаа ач холбогдол өгөх нь бий. Гэрийн тань шалнаас тааз хүртэл үргэлжилсэн нүсэр том гацуур мод худалдан авч, ямар ч сул зай үлдээлгүй чимэглэхийг танд зөвлөж байна.

Нүсэр гацуур мод сүндэрлүүлэх

7 Өвөрмөц гацуурууд

Гацуур модны хэв загвар ч гэсэн маш ихээр өөрчлөгдсөн бөгөөд төдий чинээ худалдан авалт хийхэд өргөн сонголттой болсон билээ. Тиймээс бусад айл өрхүүдээс онцгойрч, хамгийн өвөрмөц хэрнээ гайхалтай харагдах гацуур модыг сонгоорой.

Өвөрмөц гацуурууд

8 Өөрсдөө сэтгэх

Магадгүй танай гэрт гацуур мод байж болно шүү дээ. Хэрвээ байхгүй бол ургамал маягаар гэрийн нөхцөлд арчилж буй гацуур модыг өөрсдийнхөө бүтээлч сэтгэхүйг ашиглан, энэ дэлхийн хаана ч байхгүй гайхалтай гацуур мод болгон урлаж, чимэглээрэй.

Өөрсдөө сэтгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()