Америкийн ерөнхийлөгчийн хөлөглөдөг нисэх онгоцны 10 нууц

"Air Force One" буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоц бол Америк улсын хүч чадлын бэлгэ тэмдэг юм. Мэдээж дэлхийн хүчирхэг гүрний хамгийн чухал албан тушаалтан, түүний гэр бүлийг тээвэрлэдэг онгоц ямар байдаг бол гэж та гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Ердийн бусад онгоцнуудаас бүх талаараа хэд дахин илүү байх нь ойлгомжтой ч, цөмийн пуужин, таван одтой ресторантай гэж лав бодоогүй биз ээ. 

Америкийн ерөнхийлөгчийн хөлөглөдөг нисэх онгоцны 10 нууц
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

10 Нисдэг хивснүүд

Ерөнхийлөгчийн онгоц сумны хамгаалалттай шилтэй, тансаг хүлэг байдаг гэж хүн бүхэн боддог. Тэгвэл дотоод засал нь ямар байдаг бол? Онгоцны дотоод заслыг Тэргүүн хатагтай сонгож, шийддэг ажээ. Нэг удаа тэргүүн хатагтай, Ерөнхийлөгч хоёр таалагдсан хивсээрээ онгоцоо тохижуулахыг хүссэн бөгөөд нууц албаны ажилтан аюулгүй байдлын үүднээс галын хамгаалалттайг авахыг зөвлөсөн байдаг. Мөн онгоц цэв цэвэрхэн байх ёстой тул онгоцны хаа нэгтээ нууц газар шинэхэн хивснүүд ихээр нөөцөлсөн төдийгүй бохир болсон даруйд гаргаж дэвсдэг байжээ.

Нисдэг хивснүүд

9 Мөнхийн нислэг

Ерөнхийлөгч дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээ яаралтай хуралд оролцох шаардлагатай болох үед бүх зүйлд бэлэн байхын тулд онгоц нь нөөц шатахууны савтай байдаг. Өөрөөр хэлбэл онгоцны шатахуун дуусвал агаарт шатахуунаа дахин сэлбэж чадна гэсэн үг. Ингэснээр Ерөнхийлөгчийн онгоц хичнээн ч их хугацаагаар, хязгааргүй олон бээр нисч чадахын зэрэгцээ морз кодыг захиа болгон хувиргаж, ихэнх цэргийн онгоцнуудаас хэдэн зуун метрийн өндөрт нисч чадах юм. 

Мөнхийн нислэг

8 Хоол хүнс

Тус онгоцны гал тогоонд хамгийн шинэ, чанартай гэх хүнсийг бэлдэж тавьсан байх нь гарцаагүй. Тогооч нь бүхий л төрлийн хоолыг хийх чадвартай төдийгүй ресторан нь 5 одтой хэдий ч, Ерөнхийлөгчийн онгоцон дахь хүмүүс хавчуургатай талх, хачиртай талх идэхийг илүүд үздэг байсан аж. Гэхдээ тэргүүн хатагтай Мишел Обама (Michelle Obama)-ийн үед түргэн хоол биш зүй зохистой хоолоор үйлчилдэг болжээ. 

Хоол хүнс

7 Ажилладаггүй эд зүйлс

Онгоц доторх бүх зүйл ганган хээнцэр байдгаар зогсохгүй өнгөлж, цэвэрлэсэн байдаг аж. Учир нь гадаадын хүндэт дипломатч, эсвэл сэтгүүлчийн аяга бохир байвал АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх юм. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн онгоцноос гарч байгаа хүмүүсийг бүгдийг нь нэгжиж шалгадаг бөгөөд онгоцны ямар нэгэн зүйл "ebay" буюу цахим дэлгүүрт зарагдах юм бол Холбооны Мөрдөх Товчоо тэр дор нь шалгаж эхэлдэг. Мөн онгоцон доторх ямарваа нэг эд агуурс засч сэлбэж болохооргүй болтлоо эвдэрч, бохирдсон бол бушуухан хэрэглээнээс хасч, шатаадаг ажээ. 

Ажилладаггүй эд зүйлс

6 Онгоцны ажилчид

Ерөнхийлөгчийн онгоцонд бусад онгоцтой адил аюулын гарц эсвэл ариун цэврийн өрөө хаана байдгийг зааж өгөх үйлчилгээний ажилтан бий. Гэхдээ нэг том ялгаа нь тэд цэргийн өндөржүүлсэн бэлтгэлтэй хүмүүс байдаг бөгөөд аюул ослын онцгой тохиолдолд урьдчилан бэлтгэгдсэн аж. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн онгоцны бүх ажилчид аюулын үед ямар арга хэмжээ авах ёстойг мэдэх төдийгүй галт зэвсэгтэй харьцаж сурсан байдаг. Нэг ёсондоо хивс арчиж яваа нэгэн эмэгтэй таны хүзүүг хугалж чадна гэсэн үг юм. Тэгэхээр газраас хэдэн мянган бээрийн өндөрт АНУ-ын ерөнхийлөгч бөөн алуурчдын дунд явдаг байх нь ээ. 

Онгоцны ажилчид

5 Мэргэн буудагчид

Ерөнхийлөгч чухал хүн гэдэг нь гарцаагүй. Тиймдээ ч 24 цагийн турш бие хамгаалагчдаар хүрээлүүлдэг. Бүр онгоцон дотроо зорчиж байхдаа хүртэл 50 мэргэн буудагчдын хамгаалалтанд явдаг гээд бод доо. Тэд Ерөнхийлөгчийн онгоцыг барьцаалахаар оролдсон хүний толгойд ядах юмгүй сум зоож чадахаас гадна АНУ-ын хамгийн шилдэг гэсэн мэргэжилтнүүд байж таарна. Хэн болох нь мэдээж нууц байх бөгөөд ерөнхийлөгчийг үг хэлж байх үед нь ч мөн нууцаар хамгаалж байдаг ажээ. 

Мэргэн буудагчид

4 Ариун цэврийн өрөө

Дээр дурдсанчлан Ерөнхийлөгчийн онгоцны бүх эд зүйлс хамгийн өндөр чанартай, хамгийн бат бөх материалаар хийгдсэн байдаг. Гэхдээ ямар мундаг компаниуд эдгээр бүтээгдэхүүнийг хийж, нийлүүлдэг юм бол? Даанч харамсалтай нь тухайн компани Ерөнхийлөгчийн онгоцны ямар нэг эд ангийг хийсэн гэдгээ нийтэд зарлаж, сурталчилж болдоггүй аж. Тэгэхээр Ерөнхийлөгчийн онгоцны ариун цэврийн өрөөний суултуурыг ямар компани хийснийг хэн ч мэдэж чадахгүй байх нь. Жишээлбэл 2001 онд нэгэн сэтгүүлд Ерөнхийлөгчийн онгоцны хүчилтөрөгчийн маскийг хийж нийлүүлсэн нэгэн компани энэ талаараа сурталчилснаасаа болоод тун хатуу сануулга хүртсэн түүхтэй. 

Ариун цэврийн өрөө

3 Цөмийн зэвсэгт онгоц

Ерөнхийлөгчийн онгоц ямар нэг аюулаас зайлсхийх онцгой хамгаалалттай байдаг. Цөмийн дэлбэрэлт, тийрэлтэт пуужингаар буудаж чадахаас гадна сум нэвтэрдэггүй, галаас хамгаалах гадаргуутай, цахилгаан соронзон дэлбэрэлтээс хамгаалагч, пуужин илрүүлэгчтэй ажээ. Юмыг яаж мэдэх вэ, эдгээр аргуудын аль нь ч бүтэхгүй бол Ерөнхийлөгчийн онгоц хэд хэдэн пуужингийн цохилтыг тэсвэрлэн, аюулгүй газардаж чадах зохион байгуулалттай. Дээрээс нь агаарын дээд давхаргад нисч чаддаг, холбоотон улсаасаа дуунаас хурдан тийрэлтэт онгоц нууцаар дуудаж чаддаг гэнэ шүү. 

Цөмийн зэвсэгт онгоц

2 Цустай хөргөгч

Ерөнхийлөгчийн онгоцонд эмчилгээний бүхэл бүтэн баг явдаг. Нөөцөлсөн цус, эм тариа, хор болон өвчний эсрэг үйлчилгээтэй олон төрлийн вакцин гээд л хэрэгтэй бүхэн байдгийн зэрэгцээ эмч нар нь шаардлагатай бол агаарт зүрхний хагалгаа хийж чадахуйц чадварлаг мэргэжилтнүүд байдаг ажээ. 

Цустай хөргөгч

1 Толь шиг...

АНУ-ын засгийн газар Ерөнхийлөгчийн онгоцны гадаад үзэмжинд ихээхэн анхаардаг бөгөөд гадна талыг нь шил, толь мэт өнгөлдөг гэнэ. Хэрэв АНУ-н ерөнхийлөгчийн онгоцонд ойртож очих аз завшаан тохиосон бол та онгоц өнгөлж байгаа хүмүүс нарны шил зүүсэн байдгийг харсан байж магадгүй юм. 

Толь шиг...

Та алдарт жүжигчин Харрисон Форд (Harrison Ford)-ын тоглосон "Ерөнхийлөгчийн онгоц" нэртэй киног үзэж байсан уу? Тэр киноноос л манай ихэнх үзэгчид АНУ-ын ерөнхийлөгч тусдаа онгоцоор нисдэг юм байна гэдгийг мэдэж авсан биз ээ. Харин танд энэхүү тансаг онгоцонд суух завшаан олдвол хамгийн түрүүнд юу хийх вэ? 

109
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()