Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн бүх хоол хүнс, хэрэглээг бүтээдэг хүчирхэг 10 компани

Та бидний өдөр тутамдаа худалдан авч хэрэглэдэг зүйлс үнэндээ нэг газар, нэг корпорацид үйлдвэрлэгдсэн байдгийг мэдэх үү?. Угтаа бол өөр өөр төрлийн бүтээгдэхүүн худалдан авсан байлаа ч мөнгө тань нэг хүний халаасанд ордог байна. Иймд бид өнөөдөр дэлхийн худалдаа, үйлчилгээний салбарт монополи хэмээгдэж буй корпорациудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, жилээс жилд өргөжин томорч байгаа юм. 

Дэлхийн бүх хоол хүнс, хэрэглээг бүтээдэг хүчирхэг 10 компани

1 "Kraft Foods"

Тус корпорацийг 1930 онд Жеймс Крафт (James Kraft) гэх эрхэм байгуулж байжээ. Савласан хоол хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Kraft Foods" нь 155 гаруй улс орнуудад бараагаа худалдаалдаг аж. 

"Kraft Foods"

2 "Nestlé"

Дэлхийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани бол яахын аргагүй "Nestlé" юм. Сонирхуулахад бид бүгдийн сайн мэдэх "Nescafé", "KitKat", "Nesquik" зэрэг нь тус корпорацид үйлдвэрлэгддэг байна.

"Nestlé"

3 "Procter & Gamble"

Зөвхөн зар сурталчилгаандаа зориулж жилд 8 тэрбум доллар зарцуулдаг тус корпораци нь ахуйн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг. "Fairy", "Ariel", "Lenor", "Pampers", "Tampax", "Head & Shoulders", "Pantene", "Old Spice", "Hugo Boss", "dolce & Gabbana", "Gucci" болон бусад брэндүүд энэхүү корпорацийн нэр дээр харьяалагддаг. 

"Procter & Gamble"

4 "Johnson & Johnson"

Гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг "Johnson & Johnson" нь дэлхийд алдартай 230 гаруй брэндийг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулдаг юм. 

"Johnson & Johnson"

5 "Unilever"

Гэр ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дундаа толгой цохиж, алдар нэрээ мандуулсан "Unilever" нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс болон түрхдэг сүрчигийг үйлдвэрлэдэг байна. 

"Unilever"

6 "Mars"

Бидний идэх дуртай, хамгийн амттай зүйлсийг "Mars"-д үйлдвэрлэдэг. Үүнд  "M&M's", "Snickers", "Mars", "Milky Way", "Skittles", "Twix", "Bounty" болон амьтны хоолнууд болох "Pedigree", "Whiskas", "Kitekat" зэрэг ч багтах аж. 

"Mars"

7 "Kellogg's"

1906 онд байгуулагдсан тус корпораци нь өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэгдэж байгаа юм. 

"Kellogg's"

8 "General Mills"

Дэлхийн хамгийн том корпорациудын нэг болох "General Mills" нь хүнсний бүтээгдэхүүн, тоглоом, хувцас зэргийг үйлдвэрлэдэг төдийгүй томоохон ресторануудыг эзэмшдэг аж. 

"General Mills"

9 "PepsiCo"

"PepsiCo" нь 1965 онд байгуулагдсан бөгөөд бидний уух дуртай "7up", "Mountain Dew", "Tropicana" болон "Walkers Crisps", "Cheetos" гэх чипсийг үйлдвэрлэдэг билээ.

"PepsiCo"

10 "Coca-Cola"

Хэдийн дэлхий дахинд танигдсан алдарт корпораци нь "Fanta", "Sprite", "Schweppes", "Bon Aqua" зэрэг хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн уух зүйлсийг үйлдвэрлэдэг бөгөөд 200 гаруй орнуудад албан ёсоор борлуулдаг байна. 

"Coca-Cola"

11

Бидний сайн мэдэх, өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнүүд эдгээр 10 корпорацид харьяалагдаж, үйлдвэрлэгддэг байх юм. 

29
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()