Ирээдүйд бидний амьдралыг өөрчлөх гайхалтай бүтээлүүд

Хүн төрөлхтөн цаг, нартай уралдан гайхалтай зүйлсийг бодит амьдрал дээр цогцлоосоор байгаа нь нууц биш юм. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, төсөөлж байснаас ч илүү үр дүнг үзүүлэх гайхалтай технологиуд тун удахгүй зах зээлд нийлүүлэгдэж эхлэх нь ээ. Ингээд хамтдаа чухам ямар технологиуд дэлхий нийтэд цоо шинэ хувьсал авчрахыг мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдэж авцгаая.

Ирээдүйд бидний амьдралыг өөрчлөх гайхалтай бүтээлүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хуруугаар хэмжигч

Заримдаа бидний амьдралд ямар нэгэн зүйлийн хэмжээг тодорхойлох шаардлага гардаг шүү дээ. Тэр бүрт хамгийн ихээр хэрэг болдог зүйл бол мэдээж хэрэг шугам юм. Гэвч шугамаар хэмжсэн хэмжээ 100% үнэн байна гэдэг нь эргэлзээтэй асуудал байдаг. Тэгвэл энэхүү "Хуруугаар хэмжигч"-ийг ашиглаж, дээрх асуудлыг хялбархан шийдвэрлэх бүрэн боломжтой.

Хуруугаар хэмжигч

2 Өнгө авч, бичдэг бал

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тун удахгүй энэхүү ер бусын гэж хэлж болох бал хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх нь ээ. Та уг балыг ашиглан дурын зүйлээс хүссэн өнгөө шингээн авах бөгөөд тухайн өнгөөрөө хаана ч юм бичиж, тэмдэглэж болох юм. Хэрвээ та фотошоп ашиглаж мэддэг бол энэ төрлийн хэрэгсэл байдгийг мэдэх бизээ.

Өнгө авч, бичдэг бал

3 Нохойны хэлийг орчуулагч

Нохой бол яах аргагүй хүмүүсийн хамгийн ихээр хайрлаж, тэжээдэг амьтан билээ. Тэгвэл хамгийн сонирхолтой нь тэдний хуцаж буйг хүний хэл рүү шилжүүлэн хөрвүүлэх төхөөрөмжийг үйлдвэрлэхээр зэхэж байгаа юм байна. Сонирхолтой биш гэж үү? Та нохойгоо ямархуу байдалтай байгаа, юу хүсч, бодож байгаа зэргийг мэдэж болно гээд боддоо?

Нохойны хэлийг орчуулагч

4 Интернет ашиглах шаардлаггүй төхөөрөмж

Интернет хаа саагүй тархсан энэ үед хүмүүс өдөр тутмын ажлаа богино хугацаанд үр дүнтэй хийх бүрэн боломжтой болсон. Гэвч зарим тохиолдолд интернетийн сүлжээ тасарснаас болоод хамаг ажил цалгардах нь бий. Тэгвэл "GoTenna Gadget"-ийн хамт олон ямар ч интернетийн сүлжээ шаардахгүйгээр өөрөө ажиллах боломжтой төхөөрөмжийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Аялал, амралт зугаалга болон гэр, ажил дээрээ гээд хүссэн газраа уг төхөөрөмжийг ашиглан интернет ашиглаж болно гэсэн үг юм. Гайхалтай биш гэж үү?

Интернет ашиглах шаардлаггүй төхөөрөмж

5 Ургамал, цэцэг шөнө ургадаг болно

Биотехнологичдын хамгийн сүүлийн үед хийж буй судалгаагаар ургамал, цэцгийг зөвхөн өдөр бус шөнийн цагаар ч гэсэн ургуулж болно гэдгийг олж тогтоожээ. Нарны гэрлийг ашиглахгүй гэхээр үнэхээр байж боломгүй юм шиг санагдаж байгаа биз? 

Ургамал, цэцэг шөнө ургадаг болно

6 Бяцхан принтер

Израйлын "ZUtA" гэх компани халаасанд ч багтах боломжтой, бяцхан принтер машиныг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд та уг гайхалтай бүтээлийг ашиглахын тулд ердөө ухаалаг утастай байхад л болох юм. 

Бяцхан принтер

7 Хуруугаар уншигч

Бас нэгэн өвөрмөц хэрнээ гайхалтай бүтээл удахгүй хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх гэж байгаа нь хуруугаар уншигч юм. Та хуруундаа тусгай төхөөрөмж зүүх бөгөөд ном, сонин, сэтгүүл гээд хүссэн зүйлийнхээ бичвэр дээр хуруугаараа хүрэхэд төхөөрөмж танд автоматаар тухайн бичвэрийг уншиж өгөх юм. Энэхүү төхөөрөмжийг ямар ч хүн ашиглах боломжтой бөгөөд хараагүй хүмүүст зориулан бүтээж байгаа ажээ.

Хуруугаар уншигч

Эдгээр технологиудтай танилцсаны дараа "Ийм зүйлс байж болно гэж үү дээ?" гэх бодол таны толгойд орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна хүн гэдэг амьтан ямар дундаршгүй их авъяас, ур чадвартай болохыг ойлгох биз ээ. 

98
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()