Насанд хүрсэн эр хүний хэзээ ч хийдэггүй 8 зүйл

Ухаажиж, төлөвшсөн эр хүн, сахал нь ургасан бяцхан хүү хоёрыг яаж ялгах вэ? Сахал ургалаа гээд эр хүн болчихдоггүй. Насанд хүрсэн эр хүний үйлдэл автобусанд яваа эмэгтэйд суудал тавьж өгөх, гарцаар гарч яваа нэгэнд зам тавьж өгөх мэтийн жижигхэн атлаа чухал зүйлээс эхэлдэг шүү дээ. Тэгвэл гаднаасаа ижилхэн харагддаг эр хүн, сахалтай хүү хоёрын дотоод ертөнц, хийж буй үйлдэл, хэлж байгаа үг нь тэнгэр газар шиг ялгаатай байдгийг та бидний мэдээнээс уншиж мэдээрэй. 

Насанд хүрсэн эр хүний хэзээ ч хийдэггүй 8 зүйл
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Гадаад байдлыг шүүмжилдэггүй

"Үсээ будчихвал яасан юм?", "Миний хайр жаахан туранхай байсан бол ч..." гэх мэт үгсийг танд хайртай эр хэзээ ч хэлдэггүй. Энэ нь туслаж, санаа тавьж байгаа хэрэг огтхон ч биш бөгөөд харин ч таны өөрийн гэсэн бодлыг үгүй хийж, өөрөөс нь хэзээ ч салж чадахгүй болгох гэж оролдож байгаа хэрэг. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний гадаад үзэмжийн асуудалд хутгалдаж, өөртөө тааруулах гэж оролддоггүй. 

Гадаад байдлыг шүүмжилдэггүй

2 Хувийн орон зайд халддаггүй

Хосууд утасны дугаарын жагсаалтан дахь хүмүүсээ, "Фэйсбүүк"-ээр ирсэн захиагаа нуудаггүй, төгс итгэлцлийн харилцаатай байна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ тэглээ гээд тэр таны халаасыг ухаж, ирсэн захиа болгоныг уншиж, хувийн орон зайд халдаж болно гэсэн үг биш. Ийм үйлдэл гаргадаг эр хүнийг ердөө л өөртөө итгэлгүй, таныг хүндэлдэггүй нэгэн гэж ойлгох хэрэгтэй. 

Хувийн орон зайд халддаггүй

3 Бэрхшээлээс зугтаадаггүй

Хүүхэд ямар нэг хэцүү зүйл тохиолдох бүрт хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн, нуугдахыг оролддог билээ. Харин насанд хүрсэн эр хүн ажил төрөл, гэр бүлдээ тулгарсан элдэв бэрхшээлийг шийдэх хамгийн зөв арга нь зугтах бус нүүр тулах гэдгийг мэддэг. Гэхдээ энэ нь асуудал үүсгэж, төвөгтэй нөхцөл байдал руу өөрөө үсэрч орно гэсэн үг биш юм шүү. Ухалааг эр алинтай нь нүүр тулах ёстойгоо, ямар тохиолдолд хэрүүл тэмцлээс зайлсхийх ёстойгоо сайтар мэддэг болсон байдаг. 

Бэрхшээлээс зугтаадаггүй

4 Сэтгэл хөдлөлөө харуулахаас айдаггүй

Эр хүн байна гэдэг сэтгэл хөдлөлгүй, хатуу чанга байх ёстой хэмээн ташаа ойлгож болохгүй. Ухаалаг эрчүүд санаа бодол, өрөвч зөөлөн сэтгэл, романтик чанараа харуулахаас эмээдэггүй юм. Тэглээ гээд шүүмжлүүлэхээс ч айдаггүй. Учир нь сэтгэл хөдлөлөө харууллаа гээд эмэгтэй хүн болчихгүй гэдгийг тэд мэддэг юм. 

Сэтгэл хөдлөлөө харуулахаас айдаггүй

5 Зөвхөн өнөөдрийн тухай боддоггүй

Зарим эрчүүд хожим яахаа бодолгүй үнэтэй ресторанд орж, сүүлийн зоосоо шавхаж орхидог. Эсвэл долоо хоногийн дундуур дарвиж цэнгээд, маргааш нь ажлаа тасалчихна. Ийм эрчүүд төлөвлөгөө гаргаж чаддаггүй, маргаашаа боддоггүй, хааяа бүр жаахан хүүхдүүд шиг аашилж, бүсгүйчүүдийн тэвчээрийг бардаг. Гэхдээ энэ нь уйтгартай, нэгэн хэвийн амьдралтай байх ёстой гэсэн үг биш, ердөө л зөвхөн өнөөдрөөрөө амьдарч болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг билээ.

Зөвхөн өнөөдрийн тухай боддоггүй

6 Найзуудаасаа дорд үздэггүй

Бүх эрчүүд үе үе гадагшаа гарч, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ ухаалаг эр хэзээ ч хайртыгаа найзынхаа дараа тавьдаггүй. Найзуудынхаа зөвлөгөөг сонсож, хайртынхаа үгийг үл ойшоодог эрчүүд ихэвчлэн сэтгэл зүйн хувьд нууцхан асуудалтай хүмүүс байдаг гэнэ шүү. Ерөнхийд нь ийм эрчүүдийг хэтэрхий хүүхдээрээ, төлөвшөөгүй хүмүүс гэж ойлгож болох юм.

Найзуудаасаа дорд үздэггүй

7 Ээжтэйгээ сайн харилцаатай

Насанд хүрсэн ухаалаг эр хүн бүр эцэг эхтэйгээ ойр дотно биш байлаа ч, заавал цаг зав гаргадаг. Түүнийг өдий болтол өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс чухал байр суурь эзлэх ёстойг мэддэг юм. Гэхдээ ээжтэйгээ тодорхой заагтай харьцаж, амьдралаа бие даан авч явах ёстойгоо ойлгосон байдаг ажээ. 

Ээжтэйгээ сайн харилцаатай

8 Таныг хүндэлдэг

Жинхэнэ эр хүн таныг бие болон сэтгэлийн хувьд маш ихээр хүндэтгэнэ. Тэр хэзээ ч таныг гомдоох үг хэлэхгүй, хичнээн ч их уурласан байлаа хэзээ ч тан руу гар далайхгүй. Эдгээр зүйлсийн аль нэгийг нь та биеэрээ туулсан бол ямар ч шалтгаантай байсан түргэхэн шиг салж, холдох хэрэгтэй. Гэхдээ эмэгтэй хүний үйлдэл эр хүний зан араншинд ихээхэн нөлөөтэй байдаг тул бүсгүйчүүд ч мөн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй билээ. 

Таныг хүндэлдэг

Монголчуудын дунд "Эр хүн", "Хээгүй эр", "Жинхэнэ мужик" гэхчлэн эр хүнд хандсан тодорхойлолтууд байдаг. Тэгвэл дээрх 8 шинж чанарын хичнээн нь монгол эр хүнд байдаг бол? Таны бодлоор жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлэх вэ? 

62
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()