Сайхан биетэй болоход хамгийн их саад болдог 10 хоол

2016-12-29, 17:02
23,155

Одоо үед том хөхтэй, бондгор өгзөг, бүдүүн гуятай махлаг бүсгүйчүүд моодонд ороод байгаа нь нууц биш юм. Гэхдээ хэнд ч, хэзээ ч таалагддаггүй нэг зүйл нь хэвлийн таргалалт юм. Хэвлийгээрээ л туранхай байвал таны хэр том өгзөг, гуя, булчинтай байх нь хамаагүй болсон тул та биеийнхээ тус хэсэгт л жаахан анхаарал тавихад хараа дээгүүр, нүүр бардам алхаж чадах нь ээ. 

Сайхан биетэй болоход хамгийн их саад болдог 10 хоол
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Алкохол

Зарим согтууруулах ундаанд их хэмжээний калори агуулж байдаг. Гэхдээ хамгийн гол нь согтууруулах ундаа хоолны дуршлыг нэмэгдүүлж, цадсан гэсэн мэдээлэл очдог тархины хэсгийг будлиантуулж орхидог байна. Хичнээн цатгалан байсан ч, шар айраг ууж байхад танд амаа хөдөлгөмөөр санагддаг л биз дээ? 

Алкохол

2 Газтай ундаа

Бид цаг үргэлж энэ тухай сонсож байдаг ч, газтай ундаа уух муу зуршлаа гээж чаддаггүй. Гэхдээ хэвлийгээрээ турмаар байгаа л бол хорт зуршлаа хаях л хэрэгтэй болж дээ. Учир нь таргалуулдаггүй гэсэн тодотголтой газтай ундаа хүртэл хүний цусны эргэлтийг удаашруулж, таргалахад хүргэдэг ажээ. 

Газтай ундаа

3 Бохь

Бохь зажлах үед таны тархи, ходоод хоол идэхэд бэлдэж эхэлдэг. Дээрээс нь ходоодны хүчил ихээр ялгарч, хүн өлсдөг гэнэ. 

Бохь

4 Давс

Давс, элсэн чихрийг маш бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Ялангуяа даралт өндөртэй бол... Давстай хоол эрүүл мэндэд муугаар зогсохгүй гэдсээр таргалуулдаг билээ. 

Давс

5 Түргэн хоол

Түргэн хоолонд маш их хэмжээний калори агуулагддаг тул эрүүл мэндийн хувьд маш хортой. Тэгсэн ч гэсэн та түргэн хоол идэхээ больж чадахгүй байгаа бол хэвлийгээрээ хэзээ ч турж чадахгүй гэсэн үг юм шүү .

Түргэн хоол

6 Майонез

Та майонез, эсвэл майонезтай салатанд дуртай бол одоохон үүнийгээ болих хэрэгтэй. Учир нь майонезийн 80% нь өөх тос байдаг гэнэ. Тиймээс оронд нь жимс, ногоо эсвэл улаан лоолийн сүмс хэрэглэж байгаарай. 

Майонез

7 Шарсан төмс

Шарсан төмс ханасан өөх тосны соронзон л гэсэн үг. Ханасан өөх тос тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг тул хүн хэр их идэж байгаагаа тэрхэн зуур мартаж орхидог гэнэ шүү. 

Шарсан төмс

8 Зайрмаг

Чихэр, сахараар дүүрэн хүнс гэдсээр таргалуулах нь мэдээж шүү дээ. 

Зайрмаг

9 Хий

Гэдэс дүүргэдэг бүтээгдэхүүн битгий хэрэглэж байгаарай. Ямар ч туранхай хүн зарим нэг төрлийн хүнс хэрэглэсний дараа гэдэс нь дүүрч, хөөж орхидог. Тийм учраас аль болох гэдэс дүүргэдэг хүнснээс зайлсхийх нь зүйтэй. 

Хий

10 Сахаргүй бүтээгдэхүүн

Сахар орлуулагчтай хүнсний бүтээгдэхүүн зөвхөн чихрийн шижин өвчтэй хүмүүст л ач тусаа үзүүлдэг. Гэхдээ хэвлийгээр таргалуулсан хэвээрээ л байдаг ажээ.

Сахаргүй бүтээгдэхүүн

Нээрээ л мэдсээр байж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хор хөнөөлтэй хоол хүнсийг бид өдөр тутмын амьдралдаа ихээр хэрэглэдэг билээ. Гэвч үүнд цэг тавихад одоо ч гэсэн оройтоогүй юм шүү. Тиймээс эрүүл мэнддээ анхаарцгаагаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()