Богино үс танд зохих уу?

Өөрт тохирох үсний засалтыг олж, үснийхээ хэлбэрт анхаарах нь хамгийн чухал байдаг. Та нүүрнийхээ өө сэвийг үсээрээ далдалж, үзэсгэлэн гоогоо улам бүр тодотгох боломжтой юм. Харин охид бүсгүйчүүд маань үсээ тайруулах тал дээр үргэлж эмээж, тайруулчихвал муухай харагдах болов уу хэмээн санаа зовниж, шийдвэр гаргаж чаддаггүй. Иймд бүсгүйчүүддээ зориулан танд богино үс зохих эсэхийг шалгаж үзэх аргуудыг танилцуулъя. 

Богино үс танд зохих уу?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1

Английн нэрт стилист Жон Фрейда (John Frieda) гэх эрхэм шугам, харандааны тусламжтайгаар нүүрээ хэмжиж, богино үс зохих эсэхийг мэдэх боломжтойг олж тогтоожээ. Гадаад орны бүсгүйчүүд түүний аргыг хэрэглэж, өөрсдийн үсийг хэрхэн засах, янзлах зэргээ шийддэг бөгөөд үсчид хүртэл ашигладаг гэнэ.

2

Та эхлээд эрүүн доороо харандааг хөндлөн байрлуулна. Дараа нь чихнийхээ төгсгөл хэсэгт шугамны үзүүрийг тааруулж, шулуун бариарай. Ингээд та нэг ёсондоо чихнээс эрүү хүртэлх уртаа мэдэж аваад богино үс зохих эсэхийг мэдэх боломжтой юм. Хэрэв таны хэмжсэн урт 5.7 см-ээс богино байвал танд богино үс гайхалтай сайхан зохино. Харин 5.7 см-ээс илүү байвал урт намирсан үсээр гоёж, үсээ богиносгох талаар бодохгүй байсан нь дээр аж. 

3

Ерөнхийдөө бол богино эрүүтэй, жижиг нүүртэй хүмүүст богино үс тун ч сайхан зохиж, царай төрхийг нь илүүтэй тодруулж өгдөг бол урт эрүүтэй хүмүүсийн өө сэвийг улам бүр тодруулж, нүүрийг нь гонзгой, урт харагдуулдаг байна. Иймд та заавал нүүрээ хэмжисний дараа үсээ тайруулах эсэх шийдвэрээ гаргаарай гэж зөвлөе. Үс хэдийгээр ургах боловч багагүй цаг хугацаа шаарддаг гэдгийг бүү мартаарай. 

"Энэ аргыг мэдэж авснаар та дахин үсээ тайруулах уу? Болих уу?" гэж толгойгоо гашилгаж, бодолд автах шаардлагагүй болсон байх. Энэхүү хэрэгтэй мэдээллийг найзууддаа хуваалцаж, тэдэнд ч мөн шийдвэр гаргахад нь туслаарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()