Хойд Солонгосчуудын нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Хойд Солонгос улс нь хамгийн нууцлаг, хаагдмал орон гэдгээрээ дэлхий даяар алдартай билээ. Дэлхийн хөгжил дэвшлийн ард хоцорч, хүмүүст хүйтэн хөндий мэдрэмж төрүүлж, айдаст автуулдаг тус улсын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? Хятад улсад амьдардаг, Герман гаралтай гэрэл зурагчин Кристан Петерсон-Клосен (Christian Petersen-Clausen) Хойд Солонгос улсад амарч, ард иргэдийнх нь өдөр тутмын амьдралтай танилцжээ. Тэрээр тэдний аж амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд хамтдаа түүний зургийн цомгоор аялцгаая.

Хойд Солонгосчуудын нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Хойд Солонгос дахь нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг нь хүн бүрт сонирхолтой санагддаг. Нийслэл хотын "Pyongyang" метроны буудал нь жижиг боловч хүн ихээр хольхдог газар юм. Доош урсах, дээш өгсөх урт шаттай бөгөөд олон хүн багтаж ядан чихэлдэж, явдаг байна. 

2

Тус улс нь цэрэг, армиараа дэлхий дахинд алдартай бөгөөд эрэгтэй, эмэгтэй хэмээн ялгалгүй цэргийн дүрэмт хувцсаар жигдэрч, сүр хүчээ гайхуулдаг ажээ.

3

Ажлаа хийж дуусгаад, тухтай тамхилж, алжаалаа тайлж суух эдгээр эрчүүд үйлдвэрт ажилладаг бөгөөд цайны цагаараа салхилж, амарч суугаа агшинг гэрэл зурагчин маань дурандаа буулган авчээ. 

4

Зурагчин Хойд Солонгосын "Үндэсний баяр"-ын өдөр гадуур зугаалж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх хүмүүсийг ажигласан байна. 9 настай бяцхан хүү буудлагын тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргасан төдийгүй хүн бүрийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байжээ. 

5

Баярын өдөр салхинд гарч, гэр бүлийнхэнтэйгээ хооллосон залуу тухтай гэгч нь амарч байна. Ажилчин иргэдийн тухайд амрах цаг зав хомс тул баярын өдрүүдийг тааруулж, гэр бүлээрээ салхинд гарч, хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хичээдэг аж. 

6

Дэлхий даяар улс орон бүр технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаатай адил Хойд Солонгосын хаалттай нийгмийн ард иргэд ч мөн ухаалаг утас барих болжээ. Энэ нь тэдний хувьд маш том дэвшил байсан төдийгүй хүмүүсийн анхаарлыг илүүтэй татах болсон юм. 

7

Сургуулийн хөвгүүд завсарлагааны цагаар салхилж, хөгжилтэй зүйлс ярилцаж сууна. Гэрэл зурагчин хэлэхдээ "Тэндэхийн хүүхдүүд их хөөрхөн. Гэнэн, ичимхий бас дээрээс нь сайхан сэтгэлтэй. Надад тэдний эвдрээгүй зан нь маш их таалагдсан" хэмээжээ. 

8

Сурагчид комьпютер хэрэглэж, гадаад дуу хөгжмийг сонсож, дэлхийн улс орнуудтай танилцах бүрэн боломжтой байдаг аж. Тус зурагт сурагчид англи хэл сурч, гадаад улс орнуудын соёлыг гайхан биширч байна. 

9

Сургуулийн хүүхдүүд номын санд сууж, гадаад дуу сонсож хэлний түвшнээ сайжруулдаг байна. Тэд хүссэн дуугаа тавьж сонсох боломжтой бөгөөд гэрэл зурагчин залууг очиход сурагчид домогт Майкл Жейксоны "Thriller" дууг сурч байжээ. 

10

Тэд газар тариалангаа өөрсдийн гараар бүтээж, хөлсөө урсгаж байдаг бөгөөд үхэр тэрэг, жижиг трактор ашиглаж, ургацаа хурааж, борлуулдаг байна. 

11

Энэ бол сургуулийн компьютерийн лаборатори юм. Сурагчид энд компьютерт суралцаж, мэдлэгийн хүрээгээ тэлдэг аж. Мөн тус танхимд хяналтын камер байх бөгөөд хүүхдүүдийг буруу зүйлс хийж, дотоод бодлого зөрчихөөс сэргийлж байдаг байна.

12

Хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ хамрагдаж, хөл бөмбөг тоглож байна. Тэдний хөл бөмбөгийн талбай ногоон зүлэггүй бөгөөд хүүхдүүд шороо босгон тоглож, хир буртаг болсон харагдана. 

13

Тэтгэвэртээ гарч, гэртээ суух болсон энгийн нэгэн иргэн. Тус улсад тэтгэвэртээ гарсан иргэд хийх ажилгүй болдог тул гэртээ сууж, үр хүүхдэдээ туслах үүргийг хүлээдэг байна. 

14

Үндэсний баярын өдөр эрт дээр үеэс залгамжилсаар ирсэн, үндэсний бахархал болсон хувцсаар гоёсон бяцхан охин бусдаас өөрийн эрхгүй ялгарна. 

Жил ирэх тусам тус улсын бодлого зөөлөрч, дэлхийд үүд хаалгаа бага багаар нээж байгаа нь баярлууштай. Хүн бүр л Хойд Солонгос гэхээр хөгжил буурай, уйтгар гуниг нүдэнд нь тодорсон хүмүүс амьдардаг гэж ойлгодог. Харин энэхүү мэдээг бэлтгэсний дараа бодол минь өөрчлөгдөж, өдрөөс өдөрт өнгө жавхаажиж байгаагаар нь хараад, бахархах сэтгэл төрсөн юм.  

164
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()