Нүүрээ мэргэжлийн түвшинд хэрхэн будах вэ?

Бүсгүйчүүдийн хамгийн чухал зэвсэг бол гоо үзэсгэлэн билээ. Тэгвэл өдөр тутам нүүрээ зөв будаж, хараа булаам харагдах нууц гэж байдаг бөгөөд бид та бүхэндээ хамгийн үндсэн, мөн хамгийн чухал 11 аргыг танилцуулж байна. Та арай өдий болтол нүүрээ буруу будаж явсан юм биш биз? 

Нүүрээ мэргэжлийн түвшинд хэрхэн будах вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Суурь тос

Нүүрэндээ тохирсон суурь тос хэрэглэх нь тун чухал. Өөртөө тохирсон тосоо олохын тулд олон янзын тос түрхэж, туршиж үзээрэй. Хамгийн чухал нь тос, арьсны өнгөтэй таарах ёстой юм шүү. 

Суурь тос

2 Нүүрний будаг

Сүүлийн үед нүүрний энгэсгийг дугуйруулж тавьдаг болсон. Нүүрэн дээр ямар ч шулуун шугам, гурвалжин, дөрвөлжин байх ёсгүй бөгөөд бор саарал өнгөтэй байх хэрэгтэй. Шанааныхаа ясны дөнгөж дээх нь түрхээрэй. 

Нүүрний будаг

3 Хөмсөгний хэлбэр

Хөмсөгний засалт нүүрний будалтыг тэр чигт нь тодорхойлдог тул үснийхээ өнгөтэй зохицуулж хөмсгөө будах нь зүйтэй. Бараан үстэй бүсгүйчүүдийн хөмсөг үснээсээ үл ялиг цайвар байж болдог. Харин цайвар үстэй бүсгүйчүүдэд арай бараан хөмсөг сайхан зохьдог ажээ. 

Хөмсөгний хэлбэр

4 Нүдний хэлбэр

Дээд талын сормуусандаа тулган контур тавибал нүд том харагдаж, сормуусыг тодотгодог. Мөн нүднийхээ доогуур контур зурвал нүд жижигхэн харагддаг байна. 

Нүдний хэлбэр

5 Контур

Хүн болгон контур зурж болно. Гол нь яаж зурах аргаа мэддэг байх нь чухал. Үзүүрийг нь хэтэрхий дэрвийлгэх юм бол хүний нүдний хэлбэрийг тэр чигт нь өөрчилж орхидог юм. Нүдний төгсгөлийн булан таны энгэсэгтэй зохицож байх хэрэгтэй. Мөн нүдээ анилгүйгээр контурынхаа төгсгөлийг зурж заншаарай.

Контур

6 Нүдний тень

Хоёроос дээш өнгийн тень уусган будаж байгаарай. Тэгвэл өнгө илүү уусч сайхан харагдана. Гэхдээ хөвсгөр багс хэрэглэхээ мартаж болохгүй юм. 

Нүдний тень

7 Сормуусны будаг

Сормуусаа хэтэрхий их будах нь насаар ахимаг, хөнгөн явдалтай нэгэн шиг харагдуулна. Тиймээс сормуусны будгаа тохируулж, хөнгөн тавьж өгөөрэй. 

Сормуусны будаг

8 Хацар өнгөлөгч

Багсаа өнгөлөгчин дээрээ зөөлөн товшиж, шингээн аваад шанаандаа түрхэнэ. Гэхдээ өнгө уусгахаа мартав аа. 

Хацар өнгөлөгч

9 Уруул хүрээлэгч

Уруул хүрээлэгч уруулын будагны өнгөтэй төгс зохицож байх ёстойг бүү мартаарай. Бас хэтэрхий өргөн зурвал бүдүүн харагдах бөгөөд эхлээд уруулаа хүрээлчихээд, дараа нь уруулаа будаж заншаарай. 

Уруул хүрээлэгч

10 Нүдний доорх хөх толбо

Зурагт үзүүлсэн шиг гурвалжин хэлбэрээр өө дарагч түрхвэл нүдний доорх хөх толбо алга болно. 

Нүдний доорх хөх толбо

11 Нарны тусгал

Гэрэл, сүүдрийг тослогтдоггүй газраа тавих хэрэгтэй. Мөн нарны гэрэл тусч, цаанаасаа л гэрэлтдэг хэсгүүддээ тавьбал илүү сайхан харагдана. Жишээ нь шанаа, хөмсөгний яс, нүднийхээ дотор хэсэгт, хамрын ясан дээрээ тавиарай. 

Нарны тусгал

Туршиж үзтэл нээрээ л урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй болсон юм шиг санагдлаа. Тийм болохоор та ч гэсэн туршаад үзээрэй. Үр дүнг нь богино хугацаанд мэдрэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()