Машинтай хүн бүрийн заавал мэдэх ёстой 16 зүйл

Ес эхэлж хэдийн дүн өвлийн хүйтэн болжээ. Өглөө хүйтэн машинд сууна, дээрээс нь цонхны цан хүүргийг арилгана гэдэг тэсгим өвлийн цагаар яахын аргагүй бэрх даваа болдог. Монгол шиг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд машинаа зөв зүйтэй байдлаар арчиж тордохгүй бол наанадаж эд хөрөнгөөрөө хохирно, цаашлаад амь насаа ч эрсдэлд оруулах аюултай. Тэгвэл эдгээр асуудлыг хялбархан шийдэж болдог 16 хялбархан арга байдгийг бид танд хүргэхдээ баяртай байна. 

Машинтай хүн бүрийн заавал мэдэх ёстой 16 зүйл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Цонх болон толиноос цас цэвэрлэх хялбар аргууд

  1. Шил арчигчийг өргөөтэй буюу босоо чигээр нь хонуулчихвал цонхны шилэнд наалдахгүй
  2. Цонх цантахаас сэргийлэхийн тулд 3:1 харьцаатайгаар цагаан цуу болон усыг хольж салхины шилэндээ цацаад хонуулна. Шөнө нь цас орсон бол мэдээж цасыг нь арилгах шаардлагатай ч, цэвэрлэхэд хамаагүй амар болсон байх юм.
  3. Хуурай даавуунд алкохол шингээж арчвал цонхны цан, цасыг арилгахад дөхөм болдог ажээ.
  4. Цонхны шил цантахаас хамгаалах бас нэг арга бий. Зузаан даавуу юм уу, таарыг шил арчигчин доороо цонхныхоо гадна талд бүтээж хонуулаарай. Гэхдээ цаг агаар огцом солигдох юм уу, их цастай үед ингэж болохгүйг санаарай. 
  5. Цонхны цанг арилгахын тулд кредит карт ашиглаж болно. Төмрөөр хусвал цонх зурагдах аюултай байдаг. 
  6. Ердийн гялгар уутыг машиныхаа толинд углаад хонуулчихвал цантахаас сэргийлдэг ажээ.
  7. Машинаа зүүн тийш нь харуулж тавибал өглөөний нар таны машины цанг арай хурдан хайлуулах болно. 

Цонх болон толиноос цас цэвэрлэх хялбар аргууд

2 Машины хаалга барьцалдаж хөлдөхөөс сэргийлэх хялбар аргууд

  1. Машины хаалга барьцалдаж хөлдсөн бол гар ариутгагч түлхүүрэндээ түрхээд зөөлөн онгойлгоорой.
  2. Машиныхаа түлхүүрийг асаагуураар халааж, цоож руугаа болгоомжтой шургуулж, эргүүлээрэй.
  3. Бас түлхүүрэндээ тос түрхэж болно.
  4. Хөлдсөн хаалгыг нээхийн тулд дээрээс нь гараараа дараад үзээрэй. Эсвэл бүлээн ус гоожуулж болох юм. Гэхдээ халуун ус асгаж хэрхэвч болохгүй юм шүү.

Машины хаалга барьцалдаж хөлдөхөөс сэргийлэх хялбар аргууд

3 Толь цантуулахгүй байх аргууд

  1. Машины чийг, эвгүй үнэрийг дарахын тулд муурны элс ашиглаарай. Оймсон дотор хийгээд хаа нэгтээ далд хийчихэж болох юм. 
  2. Сахлын хөөс нь дотроосоо цонх, толь цантахгүй байхад тусладаг. Бага хэмжээний сахлын хөөс цонхондоо түрхээд хуурай алчуураар арчаарай. Ингэвэл цантсан цонхыг хурдан цэвэрлээд зогсохгүй, хойшид цантахгүй байхад тустай ажээ. 

Толь цантуулахгүй байх аргууд

4 Хүйтэнд машинаа асаах аргууд

  1. Хэрэв шөнө хүйтэн хонож байвал машиныхаа аккумуляторыг салгаж аваад гэртээ хонуулаарай
  2. Хэрэв машин 15-20 секундын дараа асахгүй бол машиныхаа түлхүүрийг нэг эргүүлээд 2 минут орчим амраагаарай. Дараа нь дахиад оролдоод үз. Гэхдээ энэ аргыг олон удаа давтаж болохгүй. Учир нь аккумулятор суучихаж мэднэ. 
  3. Машинаа асаахын тулд холбогч авч явж байх хэрэгтэй. Гэхдээ аккумулятор суусан бол хөдөлгүүр нэг цаг ажилласны дараа л дахиад цэнэгтэй болдог ажээ. 

Хүйтэнд машинаа асаах аргууд

Миний хувьд эдгээр 16 аргын тавыг нь л туршиж үзсэн юм байна. Хэрэглэж үзсэн тав маань нэлээд үр дүнтэй байсан учраас бусдыг нь ч бас туршиж үзмээр л санагдлаа. Харин танд?

39
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()