Хоол хийх ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд

Хоол хийх болон гал тогооны ажил нь үргэлж хүнд бэрхэд тооцогддог. Гэрийн эзэгтэй нарын мөнхийн асуудал болсон гал тогооны ажлыг хөнгөвчлөх гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь цаг завыг хэмнэхээс гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, төвөгтэй байдлыг үгүй хийдэг аж. 

Хоол хийх ажлыг хөнгөвчлөх хялбар аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тарган дусал

Та амтат тараг болон иогуртаа үзүүртэй уут эсвэл саванд хийж, бага багаар шахаж, хавтгай тавцан дээр тавиарай. Үүнийгээ хөлдөөгчинд 1 цаг байлгах бөгөөд дараа нь хүүхдүүдэд өгч идүүлэх боломжтой. Энэ нь тэдэнд таалагдах нь гарцаагүй юм. 

Тарган дусал

2 Сонгины аагийг арилгах

Сонгино хэрчихэд аагинд нь нүд тань хорсож, нулимс тань урсаад байвал сонгиноо 15 минут хөлдөөгчинд байлгаарай. Ингэснээр нүд хорсох асуудал мартагдах болно. 

Сонгины аагийг арилгах

3 Өндөг хальслах

Чанасан өндөг хальслах үргэлж хэцүү санагдаж, хамаг цагийг тань хий дэмий үрээд байвал өндөг чанахдаа тал зүсэм нимбэг цуг хийж байгаарай. Хэрэв нимбэг байхгүй бол өндөг чанахдаа 1/2 халбага хүнсний сода хийж болох юм. Энэхүү аргууд нь адил нөлөө үзүүлж, өндөг хальслахад хялбар болгодог гэнэ. 

Өндөг хальслах

4 Өндөггүйгээр жигнэмэг хийх

Хэрвээ гэрт тань өндөг байхгүй боловч та жигнэмэг хийх хэрэгтэй байгаа бол гадил ашиглаж болно. 1 өндөг нь 1/2 гадилтай тэнцдэг бөгөөд амт чанарын тухайд онц ялгаа гардаггүй аж. 

Өндөггүйгээр жигнэмэг хийх

5 Төгс амтат кофе

Та өглөө амтат кофе чанахдаа чимх давс, шанцай хийгээрэй. Энэ нь кофег улам бүр амттай болгох бөгөөд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Төгс амтат кофе

6 Хутга ашиглахгүйгээр алим хуваах

Хутга ашиглахгүйгээр алимыг хоёр хуваах бүрэн боломжтой. Эхлээд хоёр гараараа алимыг барьж, эрхий хуруунуудаа гол хэсэгт тааруулаарай. Дараа нь эрхий хуруундаа илүүтэй даралт өгч, алимаа хоёр тийш нь чангаах хэрэгтэй. 

Хутга ашиглахгүйгээр алим хуваах

7 Сармис арилгах

Сармис хальслах хэцүү санагдаж, бухимдаж байгаа бол богино долгионы зуухыг ашиглаарай. Та сармисаа 15 секундын турш богино долгионы зууханд халаахад хангалттай бөгөөд ганцхан хормын дотор хальсыг нь авч чадах юм. 

Сармис арилгах

8 Амттай чинжүүг ялгах

Та чинжүү сонгож авахдаа ёроолыг нь харж байгаарай. Гурван хэсэгтэй буюу "эрэгтэй" чинжүү нь хатуу биетэй, чанга амттай байдаг. Харин дөрвөн хэсэгтэй, "эмэгтэй" чинжүү нь зөөлөн чихэрлэг амттай, шинэхэн байдаг юм. 

Амттай чинжүүг ялгах

9 Хутга ашиглахгүйгээр зүсэх

Та хутганы оронд шүдний утсыг ашиглаж, аливаа зүйлсийг зүсч болно. Энэ нь гэрээсээ хол, амралт, аялал зэрэгт явахад хамгийн их хэрэг болдог арга билээ. 

Хутга ашиглахгүйгээр зүсэх

10 Шарсан төмснөөс илүү амттай

Та зүгээр ч нэг шарсан төмс идэхийг хүсэхгүй бол энэхүү аргыг туршаад үзээрэй. Төмсөө нарийн зүсэх бөгөөд ёроолд нь тулгаж болохгүйг анхаар. Зүссэн засвар бүртээ давс, перец, ургамлын тос хийж, голоор нь нимгэн хэрчсэн бяслаг хавчуулж шарах шүүгээнд 220 хэмд 40 минут байлгахад хангалттай юм.

Шарсан төмснөөс илүү амттай

11 Төмс арилгах

Төмснүүдээ халуун усанд хийж чанаж, буцалгаарай. Дараа нь төмсөө авч хүйтэн усанд хийгээд хальслаад үзээрэй. Урьдныхаасаа хамаагүй амар хальслагдаж таны ажлыг хөнгөвчлөх болно. 

Төмс арилгах

49
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()