Өдөр бүр таныг гоо үзэсгэлэнтэй харагдуулах 20 үр дүнтэй арга

Өдөр бүр үзэсгэлэнтэй, өөгүй төгс харагдахыг хүсч байна уу? Тийм бол бүсгүй та анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үргэлж гоё сайхан, гоо үзэсгэлэнтэй харагдуулах энгийн атлаа үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Эдгээр аргууд нь таны хэтэвч болон цаг завыг хэмнэх давуу талтай юм шүү.

Өдөр бүр таныг гоо үзэсгэлэнтэй харагдуулах 20 үр дүнтэй арга
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

  • Шанцай, чинжүүний гааны найрлага бүхий эфирийн тос нь таны уруулыг илүү бумбагар, өнгөлөг болгож харагдуулна. Хэрвээ та дээрх зүйлсээс харшилгүй бол өөрийн хэрэглэдэг уруул өнгөлөгч, будгандаа хэдэн дуслыг хольж болох юм.
  • Кокос болон оливын тосыг ашиглаж, нүүрний будгаа арилгах боломжтой. Ингэснээр та химийн орц найрлагатай, үнэтэй будаг арилгагчыг ашиглах шаардлагагүй болно. 

  • Пүдр тань шингэхгүй, арьс тань барзайгаад байвал нүүр угаагч хөөс, савандаа нэг халбага хүнсний сода нэмж хийгээд нүүрээ сайтар үрж, иллэг хийгээрэй. Дараа нь бүлээн усаар угаах хэрэгтэй бөгөөд долоо хоногт 2-3 удаа давтаж хэрэглэснээр үр дүнгээ үзүүлж, асуудлыг тань шийдвэрлэнэ. 
  • Таны сормуусны будаг хатчихаад байвал хамрын дусаагуур хэдэн дуслыг хийж, 5 минут халуун усанд байлгаарай. 

  • Хагарсан пүдр, тень зэргээ хаях гэж яарсны хэрэггүй. Үүний оронд жижиг саванд цуглуулж хийгээд дээр нь бага зэрэг спирт дусааж, сайтар дарж, нягт болгоорой. 
  • Хумсны будаг тань зууралдаж хатаад онгойлгоход хэцүү байвал халуун усанд 5 минут байлгах хэрэгтэй. Ингэснээр будаг тань хормын дотор онгойх бөгөөд дахин тус асуудлыг гаргахгүйн тулд будагны амсар хавиар вазелин түрхэж болно. 

  • Та салон зорилгүйгээр үсээ гоё сайхан болгох боломжтой. Салаалсан үсийг өөрөө тайрахдаа хэсэг хэсгээр нь сайтар мушгин, сөрдийж гарсан үснүүдийг хайчилж авна.
  • Хөмсөгөө засч, хэлбэржүүлэхдээ хэрэглэхээ больсон, дууссан сормуусны будагны сам ашиглаж болно. Ингэхдээ самандаа бага зэрэг үсний лак түрхэх хэрэгтэй. 

  • Хэрвээ таны крем хэтэрхий өтгөн төдийгүй арьсыг тань барзайлгаад байгаа бол өөрийн хэрэглэдэг сүүн шингэн, тосноосоо багаханг холиорой. 
  • Та царай төрхөө илүү гялалзсан, өнгөлөг харагдуулахыг хүсвэл хамрын нуруу, хацрын яс, эрүү, духны төв хэсэгтээ бага зэрэг гэрэл тавиарай. 

  • Үс тань тослогтсон ч угаах боломжгүй байвал хүүхдийн нунтаг цацлагыг хуурай шампунь болгон ашиглах боломжтой. Бага зэргийг авч хуйхандаа түрхэснээр үсний тослогийг авч, яг л угаасан мэт намирсан, хөвсгөр болгодог аж. 
  • Та үсэндээ сул долгион оруулахыг хүсч байвал эхлээд үсээ багаар тасалж аван сайтар эргүүлж, мушгина. Дараа нь үүнийгээ халуун индүүгээр дээрээс доош дарж, долгион оруулаарай. Эцэст нь үсний лак цацаж, хэлбэрээ удаан хадгалахаа мартуузай. 

  • Та орондоо орохоосоо өмнө нүүрний тосноосоо бага зэргийг авч үсний үзүүрт түрхэж байгаарай. Энэ нь үсний гэмтлийг арилгаж, зөөлөн намирсан болгох боловч тогтмол хэрэглэж болохгүйг анхаар.
  • Шинэ гутал худалдан авч өмсөхдөө хөлөө холгохоос сэргийлж өсгийндөө хөлс дарагч түрхээрэй. 

  • Та үсний сэнсээрээ сормуус дэрвийлгэгчээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдынхаасаа илүү урт болсон байхыг анзаарна. Хамгийн гол нь сормуус дэрвийлгэгчээ хэт халааж болохгүй.
  • Сүрчиг түрхэхээсээ өмнө тухайн газартаа бага зэрэг вазелин түрхээрэй. Ингэснээр таны сүрчиг илүү удаан тогтож, сайхан үнэрээ ханхлуулсаар байх болно. 

  • Хумсаа будаж эхлэхээс өмнө хумсныхаа эргэн тойронд вазелин эсвэл цаасны цавуу түрхэнэ. Энэ нь илүү гарч будагдсан хэсгийг цэвэрлэхэд хялбар байлгана..
  • Та хумсаа илүү загварлаг будахыг хүсвэл скоч хэрэглээрэй. Хумсаа үндсэн өнгөөр будсаны дараа скоч нааж ахин өөр өнгөөр будах боломжтой. Мэдээж эцэст нь скочоо хуулж авахад таны хумс төгс будагдсан байх аж. 

  • Батга гарсан тохиолдолд сандарч, бухимдалгүй доорх арга хэмжээг аваарай. Багахан саван түрхсэн хөвөнд нүдний дусаагуур шингээж, хөргөгчинд хийгээрэй. Хэсэг хугацааны дараа хөрсөн хөвөнгөө батгатай хэсэг дээрээ 20 минут орчим тавихад хангалттай. Батганы улайлт, хавдар бууж, түргэн хугацаанд эдгэрэх юм.
  • Хумсаа гялалзсан гоёмсог болгоход танд 2 ширхэг аспирин, А витамин, 1 халбага далайн давс, ургамлын тос, 200 мл ус хэрэг болно. Эдгээрийг хольж нэгтгээд хумсаа дүрж, 10 минут байлгаарай. Дараа нь хумсаа цаасан алчуураар арчиж цэвэрлэх бөгөөд та үр дүнг нь хараад гайхах болно. 

Бидний мэдэхгүй маш олон гоо сайханд зориулсан, гоё, хөөрхөн болгох аргууд гэж байх юм. Миний хувьд дээрх аргуудын ердөө 30 хувийг нь л мэддэг юм байна. Одооноос эдгээрийг туршиж үзээд хямд төсөр аргаар хөөрхөн болох гээд үзнэ ээ. Харин бүсгүй та дээр дурдсанаас өөр үзэсгэлэнтэй болгох арга мэдэх бол бидэнтэй хуваалцаарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()