2017 онд үхэх магадлалтай алдартнууд

2016 онд Дэвид Боуи (David Bowie), Принц (Prince), Жорж Майкл (George Micheal), Кэри Фишер (Carrie Fisher) тэргүүтэй олон алдартнууд диваажингийн хаалга татсан билээ. Хүн гэдэг залуужих бус хором мөч тутамд хөгширч, өтөлж байдаг тул 2017 онд ч бас олон алдартнууд хорвоог орхиж магадгүй юм. Харин бид та бүхэндээ энэ онд нөгөө ертөнцийн хаалгыг тогших хамгийн өндөр магадлалтай гэсэн 15 алдартны тухай мэдээг гадаад эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

2017 онд үхэх магадлалтай алдартнууд

1 Кит Ричардс (Keith Richards)

Кит Ричардс өдгөө 73 настай хэрнээ эрүүл саруул байгаа нь гайхалтай. Тэрнийг алдарт "Rolling Stones" хамтлагийн үүсгэн байгуулагч, хүндэт гишүүн, бүх цаг үеийн хамгийн алдартай гитарчин гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Кит Ричардсаас олон муу зуршилтай, шоучин, бие махбодоороо тоглодог хүн бараг үгүй гэж хэлж болох юм.

Кит Ричардс (Keith Richards)

2 Ламар Одом (Lamar Odom)

Ламар Одом бол 37 настай хуучин мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин билээ. Тэгвэл түүн шиг хүн яагаад энэ жагсаалтад орчихов оо гэж та гайхаж байна уу? Тэгвэл тэр дэндүү их шоуддагаас болсон юм. Бүр 2015.10.13-нд түүнийг Невада мужийн эмсийн хүрээлэнд ухаангүй байхыг нь олсон удаатай. Тэр хэд хэдэн удаа зүрхний шигдээс тусч, бөөр нь муудаж байсан бөгөөд эхнэр Хлои Кардашиан (Chloe Kardashian)-аасаа ч салсан. Алдарт тамирчин маань бүх зүйл сайн байгаа, эхнэрээ буцааж авах болно гэж хэлдэг ч, сүүлийн хэдэн жилээс харахад түүнийг 2017 оныг эсэн мэнд даван туулж чадах эсэх нь тун эргэлзээтэй байгаа билээ. 

Ламар Одом (Lamar Odom)

3 Чарли Шийн (Charlie Sheen)

Чарли Шийн ердөө 51 настай боловч манай жагсаалтад дээгүүр байр эзэлж байна. Түүний ололт амжилт, уналт сүйрлийг нүд салгалгүй харж байсан шүтэн бишрэгчид олон бий тул алдрын оргилоос хэн ч биш болтлоо навс унасныг нь мэдэх биз ээ. Тэрбээр анх 1986 онд "Platoon" кинонд тоглож, жүжигчний гараагаа эхэлж байсан ч, сүүлийн үед архи, хар тамхинд донтож, гэрлэлтийн хувьд ч ихээхэн асуудалтай байгаа юм. Түүнийг хөгшрөөд эмнэлгийн орон дээр үхлээ хүлээн хэвтэж байна гээд төсөөл дөө. Төсөөлөгдөхгүй байгаа биз? Учир нь түүн шиг залуус хэзээ ч хөгширдөггүй болохоор тэр юм. Гэхдээ амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөхгүй бол 2017 онд юу ч тохиолдох юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ. 

Чарли Шийн (Charlie Sheen)

4 Жастин Бибер (Justin Bieber)

Жастин Бибер ердөө 22 настай. Итгэхэд хэцүү байгаа биз? Аль эртнээс мэддэг байсан юм шиг санагдаж байгаа учраас насыг нь сонсоод та гайхаж мэдэх юм. Гэхдээ тэр ердөө 14-хөн насандаа нэр алдрын оргилд хүрч, олны танил болсон билээ. Тун залуу халуун насан дээрээ яваа болохоор энэхүү жагсаалтанд хамруулах нь ухаангүй хэрэг байж мэдэх ч, Жастин Биберийг өвөө болсон байна гэж төсөөлөх нь боломжгүй. Гэвч асар олон мянган үзэн ядагчтай түүнд золгүй явдал тохиолдохыг үгүйсгэхгүй шүү дээ.

Жастин Бибер (Justin Bieber)

5 Ози Осборн (Ozzy Osbourne)

Тэр одоо 68 настай. Анх 1970-аад оны үед Английн "Black Sabbath" хамтлагийн гоцлол дуучин болж нэр алдрын замналаа эхлүүлсэн түүхтэй. Дараа нь бие даан бүтээл туурвих болж, сүүлдээ телевизийн шоунд хүч түрэн орж ирсэн юм. Зурган дээр тэр согтуу, салга өвчтэй хүн шиг харагдаж болох ч, хууртах хэрэггүй. Тэр залуу зандан насандаа бидний төсөөлж чадахаас ч ихээр шоудаж, хангалттай зугаацаад амжсан болохоор одоо буурь суусан. Гэхдээ эрүүл мэндээрээ тоглож орхивол үр дагавар нь хожуу ч гэсэн заавал ирдэг. Магадгүй 2017 онд ирэх ч юм билүү?

Ози Осборн (Ozzy Osbourne)

6 Чарльз Мэйнсон (Charles Manson)

Чарльз Мэйнсон бол 1969 оны дундуур нэг сарын дотор 9 хүн хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял авсан хүн юм. Тэрбээр алуурчин болохоосоо өмнө хэд хэдэн дуу бичсэн хөгжмийн зохиолч байсан тул алдартнуудын жагсаалтанд орж байгаа билээ. Хүн болгон түүнийг шоронд байх хугацаандаа хэн нэгний дургүйг хүргэж, золиос болно гэж бодож байсан ч, тэр гянданд хүртэл хэний ч хүрч чадахааргүй галзуу этгээд байсан бололтой. Одоо 82 насыг зооглоод явж байна гээд бод доо? Принц (Prince), Робин Уиллиамс (Robin Williams) зэрэг олны хайрыг хүлээсэн одууд тийм залуу насандаа хорвоог орхисон байхад яагаад түүн шиг алуурчин 80 гарчихсан явж байдаг байна аа? Амьдрал ч нээрэн л шударга бус юм даа. 

Чарльз Мэйнсон (Charles Manson)

7 Жоан Коллинс (Joan Collins)

Жоан Коллинс 1933 онд Англид төрсөн жүжигчин бөгөөд тухайн цаг үедээ алдар хүндэд умбаж явсан хүн юм. Хожим нь тэр телевизийн шоунд хүч сорьж, зохиолч болсон төдийгүй, дүүгийнхээ зохиосон номоор сэдэвлэсэн насанд хүрэгчдийн кинонд хүртэл тоглоод амжсан ч, одоо 83 хүрчээ. Түүнийг ихэнх хүмүүс мартаж орхисон хэдий ч, 2017 онд нас барвал мянга мянган хүн эргэн дурсах нь лавтай юм. 

Жоан Коллинс (Joan Collins)

8 Куртни Лов (Courtney Love)

Тэр бол 52 настай дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин юм. Хүмүүс түүнийг "Hole" хамтлагаар нь таньдаг гэхээс илүүтэйгээр "Nirvana" хамтлагийн алдарт Курт Кобайн (Kurt Cobain)-тай нас барахаас нь өмнө дуулиан шуугиантай харилцаатай байснаар нь мэддэг билээ. Лов нэгэн цаг үед алдартай байсан байж болох ч, үнэндээ алдартнуудын ачаар алдартай байсан хүн юм. Харин 2017 онд түүний талаар гашуудлын мэдээ цахим ертөнцөд тавигдвал хэн ч гайхахгүй билээ. 

Куртни Лов (Courtney Love)

9 Жерри Левис (Jerry Lewis)

Настай хүмүүсийн дунд тэрбээр инээдмийн киноны жүжигчин гэдгээрээ алдартай бол жараас доош насныханд телевизийн шоугаараа алдартай. Одоо 90 насыг зооглоод буй Жерри Левисийг 2017 онд унаад өгвөл мөн л гайхах хүн гарахгүй биз ээ. 

Жерри Левис (Jerry Lewis)

10 Билл Косби (Bill Cosby)

Хөөрхий Билл Косби. Түүнийг 1960-аад оны үед инээдмийн жүжигчний гараагаа эхэлсэн үеэс хойш хүн болгон түүнийг үлгэрлэн ярих дуртай байсан бол 2000 оноос эхлэн бүгд шоронд хийхийг хүсдэг болсон юм. Учир нь тэр 60 гаруй эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгддэгийн зэрэгцээ хүүхдийн хүчирхийлэлд ч мөн холбоотой аж. Бүр 2017 оны 6-р сард түүний хэргийг хэлэлцэх гурвын гурван шүүх хурал хүлээж байгаа гээд бод доо? Тэрбээр нэг ч хэргээ хүлээдэггүй боловч олон хүн 79 настай Билл Косбиг 2017 онд өнхрөөд өгөөсэй гэж хүсч байгаа нь нууц биш юм. 

Билл Косби (Bill Cosby)

11 Боб Баркер (Bob Barker)

Боб Баркер бол телевизийн шоуны бэлгэ тэмдэг л гэсэн үг. Тэр тийм ч их өндөр алдар нэр олж чадаагүй ч, олны хүндлэл хүлээсэн шоу бизнесмэн билээ. Тэр 35 жилийн турш хөтөлсөн "The Price is Right" шоугаа 2007 онд хөтлөхөө больсон бөгөөд "Дэлхийн мисс", "АНУ-ын мисс"-ийн тэмцээнүүдийг хөтөлж байсан чадварлаг нэгэн хэдий ч, өдгөө 93 нас хүрчээ. Түүнийг нас бараасай гэж хүсэх хүн үгүй хэдий ч, байгалийн жам гэгчийг юу ч дийлэхгүй шүү дээ. 

Боб Баркер (Bob Barker)

12 Дональд Трамп (Donald Trump)

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болохоосоо өмнө бизнесмэн, реалити шоуны хөтлөгч байсан тул яахын аргагүй алдартан мөн юм. Тэр ердөө 70 настайн зэрэгцээ эрүүл мэндийн хувьд ч тун сайн байгаа хэдий ч, дэлхийн хамгийн хүнд албыг хүлээн авсан болохоор юу ч болж мэднэ шүү дээ. 

Дональд Трамп (Donald Trump)

13 Кирк Дуглас (Kirk Douglas)

Зарим алдартнууд дэндүү хөгширсөн болохоор энэхүү жагсаалтад орсон билээ. Тэдний нэг нь яахын аргагүй Кирк Дуглас. Тэр одоо 100 настай гээд бод доо? Түүний тухай сайн мэдэхгүй хүн байгаа бол алдарт жүжигчин Майкл Дуглас (Micheal Douglas)-ын аав гэвэл андахгүй биз ээ. Кирк Дуглас 64 жилийн турш кино урлагт хүчин зүтгэж, нийт 90 гаруй кинонд тоглосон жинхэнэ од билээ. Гэхдээ алдартай ч байна уу, жирийн хүн ч байна уу, 100 нас зооглосон хүнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. 

Кирк Дуглас (Kirk Douglas)

14 Пол МакКартни (Paul McCartney)

Домогт "The Beatles" хамтлагийн гишүүн Пол МакКартнигийн талаар олон зүйл нурших нь илүүц биз ээ. Тэр одоо 74 настай ч, хавьгүй залуу харагддагийн дээр 20 дүү бүсгүйтэй гэр бүл болсон ч цаг хугацаа явсаар л байгаа шүү дээ... Бидний хайртай олон одуудыг бурхан авч одсон. Гэнэт Пол МакКартни ч бас диваажинд хэрэг болвол яана?

Пол МакКартни (Paul McCartney)

15 Хью Хефнер (Hugh Hefner)

Дэлхийн өнцөг булан бүрийн эрчүүд "Playboy" сэтгүүлийг мэднэ. Тэгвэл тус сэтгүүлийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Хью Хефнер одоо 90 настай ажээ. Тэрбээр тоо томшгүй олон амрагтай байсны дээр 1971 онд өөрийгөө бисексуал хэмээн зарлаад амжсан. Үнэнийг хэлэхэд Хью Хефнер бидний жагсаалтанд 20 жилийн турш явж байгаа юм. Учир тэр зугаа цэнгээний ертөнцөд хар залуугаасаа татагдан оролцсон билээ. Гэхдээ эрийг нас, уулыг цас гэдэг болохоор 2017 он бас л тааварлашгүй жил болох ч юм билүү? 

Хью Хефнер (Hugh Hefner)

Хэн ч үхлийг тойрч гардаггүй. Эгэл жирийн хүн, үр хүүхэд, хайртай дотно хүмүүсийнхээ дотор үлддэг бол алдартнууд мянга мянга шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд хадаатай оршдог билээ. Хүний амьдралыг хичнээн урьдаас таамаглаж болдоггүй ч гэлээ, байгалийн жам, хүний насыг өөрчилж, ухрааж болдоггүй учраас дээрх жагсаалтыг гаргасан гэдгийг эрхэм уншигчид маань ойлгож, тунгаана биз ээ. 

23
таалагдаж байна

244
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()