Хоол хүнсэн дээрх тэмдэгнүүд ямар учиртай вэ?

Бидний худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн дээр учир нь үл ойлгогдох үсэг, тэмдэг байдгийг та урьд өмнө нь анзаарч байсан уу? Хэрэглэгч, үйлчлүүлэгчид үүнийг төдийлэн сайн мэддэггүй учраас ач холбогдол өгдөггүй байна. Гэвч энэхүү тэмдэг нь маш олон зүйлийг илэрхийлж байдаг ажээ. Ингээд хамтдаа чухам ямар утга учиртай болохыг нь мэдэж, авцгаая.

Хоол хүнсэн дээрх тэмдэгнүүд ямар учиртай вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар учиртай тэмдэг вэ?

Савласан хүнсний бүтээгдэхүүн дээр байрлах тусгай тэмдгүүд нь чанарыг илтгэж байдаг. Хэрэв таны худалдаж авсан бүтээгдэхүүн дээр тэмдэглэгээ байвал энэ нь олон улсын "Кошер" чанарын гэрчилгээтэй гэсэн үг аж. Зөвхөн хамгийн чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн л энэхүү чанарын гэрчилгээг авдаг байна.

Ямар учиртай тэмдэг вэ?

2 Ямар бүтээгдэхүүн дээр хэвлэгддэг вэ?

Сүүлийн үед хүмүүс илүүтэй эрүүл мэнддээ анхаарах болсон тул хамгийн чанартай хоол хүнсийг хэрэглэхийг зорих нь гарцаагүй. Иймээс та одооноос эхлэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа тэмдэглэгээ байгаа эсэхийг нь шалгаж байгаарай. Гэхдээ "Кошер" чанарын гэрчилгээг зөвхөн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн болон завсрын бүтээгдэхүүнүүдэд олгодог байна. 

Ямар бүтээгдэхүүн дээр хэвлэгддэг вэ?

3 Хэрхэн ялгах вэ?

Харин тэмдэглэгээний тухайд бүтээгдэхүүний төрлөөс хамаарч харилцан адилгүй байдаг. Ихэнх бүтээгдэхүүнүүд "OU" гэсэн тэмдэглэгээтэй байх бөгөөд энэ нь сүү болон махны орцгүй саармаг хүнснүүдэд тавигддаг чанарын тэмдэглэгээ юм. Голдуу бид бүгдийн сайн мэдэх "Coca-Cola", "Nestlé", "Jim Beam", "Heinz" гэх зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнүүд дээр байдаг аж.

  • OU: мах болон сүүний орцгүй саармаг бүтээгдэхүүн
  • OU-D: сүү сүүн бүтээгдэхүүн
  • OU-M: махаар хийсэн болон махны орцтой бүтээгдэхүүн
  • OU-F: загасны махаар ашиглан хийсэн болон загасны орцтой бүтээгдэхүүн

Хэрхэн ялгах вэ?

4 Хэнд хэрэгтэй вэ?

Магадгүй та чанарын баталгаатай, баталгаагүйгээр нь эрүүл хоол хүнсээ сонгож, хэрэглэж чадна гэж бодож байж болох юм. Харин танд энэхүү тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд хэнд хамгийн хэрэгтэй болохыг дуулгая.

  • Мах болон сүүний харшилтай буюу ногоогоор хооллодог хүмүүст хамгийн их хэрэг болно. Тэд сайн чанарын бүтээгдэхүүнийг сонгож, үсгэн тэмдэглэгээгээр ялгаж, хэрэглэх боломжтой. 
  • Үргэлж дасгал хөдөлгөөн хийж, амин дэм, витмаин шаардлагатай болдог хүмүүст "Кошер" чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүн тохирно.
  • Эрүүл мэнддээ анхаарагч хүн бүрийн эрхэм сонголт байх болно. 

Хэнд хэрэгтэй вэ?

Бид юу хэрэглэж, юу идэж байгаагаа үргэлж анзаарч, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм байна. Би л гэхэд огтхон ч энэ тэмдэглэгээнд ач холбогдол өгч байгаагүй. Гэтэл ийм чухал утгатай байжээ. Харин одооноос үргэлж анхаарч, чанартай хүнс хэрэглэж байгаа эсэхээ шалгаж байхаар шийдлээ. Та ч бас энэхүү зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, худалдаж авч байгаа бүтээгдэхүүнээ сайтар ажиглаж, судалж байгаарай. 

68
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()