Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ

Уран зургийн нууц гэж юу вэ? Зураг бүхэн түүх өгүүлдэг. Түүнээс гадна зураачийн ур чадвар, илэрхийлэх гэсэн санаанаас нь хамаарч, далд утга санаа, ёгтлол, бүр давхар зураг ч агуулагдаж байх нь бий. Тэгвэл бид эдгээр нууцуудыг өөртөө шингээсэн дэлхийн хамгийн алдартай 10 уран зургийг та бүхэндээ толилуулж байна. Таалан соёрхоно уу. 

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоёр нүүрт "Danae"

1636-1647 оны хооронд зурагдсан алдарт Рембрантын "Danae" зургийг 1960-аад онд рентген туяагаар хараад маш том нууцыг илрүүлжээ. Рембрантын зурсан "Danae"-ийн царай зураачийн эхнэр болох Саскиа (Saskia)-тай адилхан байсан аж. Гэвч эхнэр нь 1642 онд нас барсан бөгөөд зураач хожим нь тус зурагныхаа царайг Герт Дирх (Geertje Dircx) буюу шинэхэн амрагаа болгон өөрчилсөн байна. Зурганд дүрслэгдсэн "Danae" нь Зевс бурхантай нууц амрагийн холбоотой байсан гэж домогт өгүүлдэг тул зураач өөрийн үнэнч бус байдлыг бүтээлдээ шингээсэн байх магадлалтай гэнэ. 

Хоёр нүүрт "Danae"

2 Винсент ван Гог (Vincent van Gogh)-ийн шар унтлагын өрөө

1888 онд Парисын зураач Ван Гог, шүүмжлэгчдээс нуугдахын тулд Францын зүүн хэсэгт байрлах Арлес нэртэй газар жижигхэн студи худалдан авчээ. Ингээд 10-р сард нь "Арлесын унтлагын өрөө" нэртэй зургаа зурж эхэлсэн байна. Өнгөний сонголт, нам гүм байдал нь зургийн амин сүнс бөгөөд тайван, аюулгүй байдлыг бэлгэддэг аж. Гэхдээ мэргэжилтнүүд өнгөний өвөрмөц сонголтыг өөрөөр тайлбарладаг. Тус зургаа зурж байхдаа Ван Гог ухаан алдаж унадаг өвчинтэйгээ тэмцэхийн тулд эм уудаг байснаас шалтгаалан өнгө ялгахдаа муу болж, өрөө нь шар, ногоон өнгөтэй харагддаг байсан гэж үздэг гэнэ. 

Винсент ван Гог (Vincent van Gogh)-ийн  шар унтлагын өрөө

3 Шүдгүй төгс төгөлдөр

Мона Лиза өөрийн төгс төгөлдөр байдал болон нууцлаг чанараараа хэдийн олонд танигдсан билээ. Тэгвэл Америкийн урлагийн шинжээч, шүдний эмч Жозеф Борковский (Joseph Borkowski) хөрөг дээрх бүсгүйн шүд бүрэн байгаагүй гэсэн таамаг дэвшүүлсэн аж. Учир нь Борковский зургийг томруулж хараад амных нь ойролцоо сорви байгааг илрүүлсэн байна. Гэхдээ ойрооос харахад Мона Лизагийн амны ойролцоо нээрэн л сорви байдаг ажээ. 

Шүдгүй төгс төгөлдөр

4 Павел Федотовын "Хурандаа сүй тавьсан нь"

"Хурандаа сүй тавьсан нь" зураг 1848 онд олны хүртээл болмогцоо хүмүүст инээд баясал бэлэглэж байсан билээ. Учир нь Федотов зургандаа тухайн үеийн хүмүүст ойлгогдохуйц хошигнол дүрсэлсэн юм. Жишээ нь хурандаа цаг үеийнхээ ёс жаягийг баримтлалгүй, сүйт бүсгүй болон түүний ээжид цэцгийн баглаа авчраагүй байна. Мөн зурган дээрх гэрэл унтраатай байгаа тул өдөр болж байгаа нь ойлгомжтой байхад сүйт бүсгүй үдшийн даашинз өмссөнөөс гадна тухайн үед дэндүү гүн ухлаадастайд тооцогдох даашинзыг өмссөнөөсөө болоод ичиж, өрөөндөө нуугдахаар оролдож байгаа ажээ. 

Павел Федотовын "Хурандаа сүй тавьсан нь"

5 Сальвадор Дали (Salvador Dali)-ийн өшөө авалт

1925 онд Дали ердөө 21 настай байхдаа "Figure at a Window" буюу "Цонхны дэргэдэх эмэгтэй" зургаа зуржээ. Тухайн үед Дали ирээдүйн эхнэр Гала (Gala)-тайгаа танилцаагүй байсан тул дүү Ана Мария (Ana Maria)-аасаа санаа авч бүтээлээ туурвидаг байсан юм. Гэвч цагийн эрхэнд тэдний харилцаа дордож, Дали: "Би заримдаа дүүгийнхээ хөрөг рүү нулимчихдаг. Сэтгэл сэргээд л ирдэг" хэмээн ам алдаж байсан удаатай. Ана Мария төрсөн ахынхаа өөдгүй зан авирыг тэвчиж чаддаггүй байжээ. Тиймээс 1949 онд "Сальвадор Дали дүүгийнхээ нүдээр ертөнцийг тольдохуй" нэртэй ном бичсэн ба Дали үүнд нь галзууртлаа уурлаж, 1954 онд "Онгон залуу охин өөрийн цэвэр ариундаа эдлүүлсэн нь" нэртэй зураг зурсан билээ. Байрлал, үс, орчин, өнгөний зохицол гээд л бүгд "Цонхны дэргэдэх эмэгтэй" зурагтай төстэй бөгөөд хүмүүс Ана Мариягийн бичсэн номны хариуд Дали тус зургаараа хариу барьсан гэлцдэг ажээ. 

Сальвадор Дали (Salvador Dali)-ийн өшөө авалт

6 Нүцгэн эрх чөлөө

Фердинанд Делакруа (Ferdinand Delacroix) "Эрх чөлөөний зүг" хэмээх зургаа 1830 онд зуржээ. Зураач хувьсгалч эмэгтэй Анна-Шарлот (Anna-Chаrlotte)-оос санаа авч, тус зургаа бүтээсэн бөгөөд эмэгтэйн цээжийг нүцгэн байлгахаар шийдсэн байна. Делакруагийн үздэгээр нүцгэн цээж нь эр зориг, хатуу шийдмэг байдал болон эрх чөлөөний илэрхийлэл байсан аж. 

Нүцгэн эрх чөлөө

7 Дөрвөлжин биш дөрвөлжин

Казимир Малевич (Kazimir Malevich) "Хар дөрвөлжин" зургаа 1915 онд туурвижээ. Гэтэл "Хар дөрвөлжин" маань хар ч биш, дөрвөлжин ч биш юм. Дүрсний төгсгөлүүд хоорондоо ижил хэм үүсгэхгүйн зэрэгцээ хүрээнээсээ ижил бус зайд оршино. Мөн хар өнгө нь хар будаг бус харин олон өнгөний холимог юм. Мэргэжилтнүүд зураач динамик хөдөлгөөнийг илэрхийлэхийг хүссэн учраас ингэж зурсан гэж үздэг ажээ. 

Дөрвөлжин биш дөрвөлжин

8 Хөгшин загасчин

Унгарын зураач Чонтвари Костка Тивадар (Csontváry Kosztka Tivadar) "Хөгшин загасчин" зургаа 1902 онд зуржээ. Эхлээд харахад зурганд хачин сонин юм юу ч үгүй мэт харагдах ч, Тивадар нэгэн зүйл бүтээлдээ шингээсэн бөгөөд энэ нууцыг нь түүнийг нас барсны дараа л тайлсан юм. 

Хөгшин загасчин

Зургийн голд толь тавьж үзвэл хүн болгонд бурхан, чөтгөр зэрэгцэн оршино гэсэн санааг илэрхийлнэ. Учир нь толио баруун талаас нь харвал бурхан, зүүн талаас нь харвал чөтгөр харагддаг ажээ. 

9 Австрийн Мона Лиза

Густав Климт (Gustav Klimt) "Адель Блох Бауэр" хэмээх хамгийн алдарт бүтээлээ 1907 онд туурвижээ. Вень хотынхон тэр даяараа зураач болон Адель бүсгүйн амрагийн харилцааны талаар жиг жуг хийдэг байсан бол Аделийн нөхөр энэ тухай дуулаад тун жигтэй аргаар өшөөгөө авахаар шийдсэн юм. Тэр Аделийн хөрөг зургийг зураачид захиалж, 100 удаа ноороглож зурахыг шаардсан байна. Учир нь Блох Бауэр энэ явцдаа Густав эхнэрээс нь уйдаж, залхана гэж бодсон бөгөөд  зураг бүтээх үйл явц хэдэн жилийн турш үргэлжлэх ёстой гэсэн нөхцөл тавьж, гар таталгүй их хөлс төлжээ. Ингэж удаан зуруулснаар эхнэр нь Климтийн хайр сэтгэл замхран алга болохыг нүдээрээ үзнэ гэж тооцоолсон бөгөөд гайхалтай нь бүх зүйл нөхрийн төлөвлөгөө ёсоор болсон юм. Зураг 4 жилийн дараа дууссан ба энэ үед хосуудын хайр сэтгэл нэгэнт хөрсөн байсан ажээ. Харин Адель Блох Бауэр нөхөр нь өөрийнх нь нууц харилцааг мэддэг байсныг хэзээ ч олж мэдээгүй билээ. 

Австрийн Мона Лиза

10 Пол Гоген (Paul Gauguin)-ийг амьдруулсан зураг

Пол Гоген "Бид хаанаас ирсэн бэ? Бид хэн бэ? Бид хаачих вэ?" нэртэй зургаа 1897-1898 оны хооронд зуржээ. Гогений хамгийн алдартай тус зургийг баруунаас зүүн тийш харах хэрэгтэй юм. Зураач хүний амьдралыг төрөхөөс авахуулаад үхэх хүртэл нь дүрсэлсэн бөгөөд зургийг бүтээх үедээ соёл иргэншлээс зугтан Тайтид очсон байсан аж. Гэвч түүний "оргон зугталт" амжилтгүй болсноор барахгүй бүр сэтгэл гутралд автаж орхисон байна. Тэрбээр зургаа дуусмагцаа амиа хорлохын тулд хүнцэл авч, уул руу явсан ч, тунгаа тааруулж чадаагүйн улмаас бүтэлгүйтэж гэртээ харьжээ. Дараа өглөө нь сэрэхдээ Гоген амьдралд хэзээ хэзээнийхээсээ илүү тэмүүлсэн, урам зоригтойгоор сэрсэн бөгөөд 1898 оноос эхлэн урлагийн талбарт гялалзаж эхэлсэн билээ. 

Пол Гоген (Paul Gauguin)-ийг амьдруулсан зураг

Танд аль зураг хамгийн сонирхолтой санагдав?

87
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()