Тэврэлтийн гайхалтай ид шид

Хүн бүр өдөрт их бага хэмжээгээр стресстэж байдаг. Энэ нь бидний ажил хэрэг, гэр бүл, хайр дурлал гээд бүхий л зүйлд нөлөөлдөг. Гэхдээ тэврэлдэх үед хүн өөрийн эрхгүй гутрал зовнилоо мартдаг билээ. Тэгвэл тэврэлт үүнээс гадна өөр өчнөөн сайн нөлөөтэй байдаг.

Тэврэлтийн гайхалтай ид шид
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэл санаа өөдрөг болно

Цагаа олсон ганцхан тэврэлт хүний тэр өдрийн үйл бүтээмжинд сайнаар нөлөөлдөг. Бүр амьдралд хандах хандлагыг нь ч өөрчилж мэднэ. Гэхдээ зөвхөн тэврүүлж байгаа хүнд л сэтгэл санааны өөрчлөлт гардаггүй. Тэвэрч байгаа хүнд хүртэл сайхан санагдаж, хоёр хүн илүү их ойлголцож, сайн нөхөд болох эх үндсээ тавьдаг ажээ. 

Сэтгэл санаа өөдрөг болно

2 Өвдөлт намжаана

Тэврэлтийн үед тархинд окситоцин даавар ялгарч, ээжүүд төрөлтийн өвдөлтөө хүртэл мартдаг. Тиймээс тэврэлдэж байгаа хүмүүс бүхий л сөрөг бодол, өвдөлт зовлонгоо мартаж, аливааг сайн сайхан, өөдрөгөөр харж эхэлдэг гэнэ. 

Өвдөлт намжаана

3 Даралт бууруулна

Тэврэлтээр зөвхөн хүний сэтгэл санаанд өөрчлөлт гарах бус бие махбод хүртэл өөрчлөгддөг. Хүнтэй тэврэлдэх үед хүний арьсны мэдрэгчүүд дохио хүлээн авч, биеэр дамжуулан тархинд илгээдэг. Ийм аюулгүй мэдрэмж бүхэл биеэр тархсанаар хүний булчин шөрмөс тайвширч, судас тэлж, даралт буурдаг ажээ. 

Даралт бууруулна

4 Зүрхэнд тустай

Хойд Каролинагийн их сургуулийн судлаачид ойр дотныхоо хүнтэй биеийн харилцаанд ороогүй удсан хүмүүсийн зүрх дэлсэж эхэлдгийг олж тогтоосон байна. Үүнээс болж, зүрх цус ихээр шахаж, цусны эргэлт тогтворгүй болж, хүн стрессдэг аж. Харин дотны хүмүүстэйгээ хамт байж, байнга тэврэлддэг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа хамаагүй тогтвортой, дэлсэх нь бага байдаг тул урт удаан, амар жимэр амьдрах боломжтой гэнэ шүү. 

Зүрхэнд тустай

5 Айдсаасаа чөлөөлөгдөнө

Хүн тэвэрснээр хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, айдас багасдаг. Учир нь хүүхэд байхдаа хайртай тоглоомоо тэвэрдэг байснаас хүний биед тэврэлт бол аюулгүй байдлын шинж болон үлдсэн байдаг аж. 

Айдсаасаа чөлөөлөгдөнө

6 Хүүхдүүд эвсэг болно

Тэврэлт хүүхдүүдэд гайхалтай нөлөө үзүүлж, эрүүл, жаргалтай өсч торниход тусладаг. Эцэг эх хүүхэддээ хэр их сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ, хүүхэд төдийчинээ тогтвортой, тайван болж төлөвшдөг байна. Мөн хүнд хэцүү нөхцөл байдлыг таван туулах чадвар сайтай, хүмүүстэй нийцэрхүү болдог ажээ. 

Хүүхдүүд эвсэг болно

7 Настайчуудад аз жаргал бэлэглэнэ

Настай хүн бүр нийгмээс тусгаарлагдаж, алслагдах вий хэмээн айж явдаг. Ганцаардал өвчинтэй адил үр нөлөө үзүүлж, гутарснаас болж цагаасаа эрт хорвоог орхих нь ч бий. Харин таних танихгүй нь хамаагүй, хэн нэгний тэврэлтийг мэдэрснээр хүний биед наснаас үл хамааран эерэг химийн урвал явагдаж, жаргалтай болдог байна.

Настайчуудад аз жаргал бэлэглэнэ

8 Тайвширна

Тэврэлдэж буй хүмүүсийн арьсны мэдрэх чадвар сайжирч, тогтворжин, мэдрэлийн бүхий л эсүүд тайвширдаг. Харин мэдрэлийн эсүүд тайван болсноор хүн элдэв айдас түгшүүр, сэтгэл зовнилоо мартдаг билээ. 

Тайвширна

Та яг одоо дэргэдээ байгаа хүнээ тэвэрч, өөртөө болон хажуу дахь хүндээ эдгээр эерэг өөрчлөлтүүдийг авчраарай.

53
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()