Хүүхдүүдтэйгээ хамт хийж болох хөгжилтэй туршилтууд

Амралтын өдрөөрөө та хүүхэдтэйгээ хамт тоглодог уу? эсвэл хичээл даалгаврыг нь хийлцдэг үү? Цаг зав багатайн улмаас аль нэгийг нь сонгох хэрэг гардаг бол та хүүхэдтэйгээ хамт дараах бяцхан туршилтуудыг хийж үзээрэй. Энэ туршилтууд таны хүүхдийг хэзээ ч уйдаахгүй гэдэгт итгэж болохоос гадна шинжлэх ухааны хувьд шинийг зааж өгөх сайхан боломж болох юм. 

Хүүхдүүдтэйгээ хамт хийж болох хөгжилтэй туршилтууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Ууттай бороо

Танд цахилгаантай уут, ус, хүнсний цэнхэр будаг хэрэг болно. 

Ууттай бороо

Усанд 4-5 дусал будаг хийнэ. 

Илүү бодит харагдуулахын тулд уутан дээрээ үүл зурж, будаг оруулсан усаа дотор нь хийнэ.

Ингээд уутныхаа амыг цахилгаандаж, наалддаг туузаар цонхон дээрээ наагаарай. Ингээд л гэртээ цаг уур хэмжигчтэй боллоо шүү дээ. Хүүхдүүд тань бяцхан далай руу бороо цутган орохыг харах болно. 

Дэлхий ертөнц усаар дутмаг тул усны эргэлт гээч зүйл байдаг. Хурц нарны туяанд ууттай ус ширгэн, ууршиж, харин сэрүүн болмогц буцаад шингэн болон уут руу бороо болон орохыг харах болно. 

2 Саван доторх шуурга

Танд ус, таглаатай тунгалаг босоо сав, шил угаагч, саа хэрэг болно.

Саван доторх шуурга

Саван дотроо ус дүүргээд, хэдэн дусал шил угаагч хийгээрэй. Хэсэг хугацааны дараа саагаа хийж, таглаад тойрог хэлбэрээр эргүүлээрэй. 

Савыг эргүүлснээр бяцхан хар шуурга шиг харагдах юм. Төвийг татах хүчний хуулиар ус савны голд бөөгнөрч, сааг өөртөө татсанаар ийм шуурга үүсгэдэг билээ. Үүгээр байгалийн хуй салхийг тайлбарлаж болно.

3 Солонго

Танд 5 жижиг аяга, 1 аяга халуун ус, цайны халбага, шприц, "Skittle" чихэрнээс 2 улаан, 4 улбар шар, 6 шар, 8 ногоон 10 хөх ягаан өнгө хэрэг болно. 

Солонго

Ингээд шприцээр будгаа соруулж аваад шилэн саванд хийнэ. Гэхдээ хамгийн хүнд өнгө буюу хөх ягаанаас эхлэх хэрэгтэй бөгөөд хамгийн дээр нь улааныг хийх юм. Гэхдээ болгоомжтой хийхгүй бол өнгө холилдох аюултай. Тиймээс шилэн савныхаа нэг тал руу нь зөөлөн гулсуулж дусаагаарай. Ингээд л та шилэн саванд өөрийн гэсэн солонготой болох билээ.

Үүний учир нь будагны нягтралд байгаа юм. Будаг өтгөн байх тусмаа доош татагдаж, хөнгөн байх тусмаа дээш татагддаг ажээ. 

4 Үл үзэгдэгч бэх

Танд шилэн лонх, зүрхэн хэлбэртэй өнгийн цаас, нимбэгний шүүс хэрэг болно. 

Үл үзэгдэгч бэх

Нимбэгний шүүсийг шахаж аяганд хийгээд хөвөнд шингээн нууц захиагаа бичнэ. Ингээд зурагт үзүүлсэн шиг лонхонд хийгээрэй. 

Нууц захиагаа уншихын тулд гал дээр барих юм уу, индүүдэж болох юм. Нимбэг нь исэлдүүлэгч шинж чанартай тул халаах үед цааснаас хурдан шатаж, бор өнгөтэй болдог ажээ. Жүржийн шүүс, сүү, цагаан цуу, дарс, зөгийн бал, сонгиноор ч мөн дээрхийг хийж болдог юм. 

5 Бүжиглэдэг өт

Танд өт хэлбэртэй резинэн чихэр, сода, цагаан цуу, 2 шилэн аяга хэрэг болно. 

Бүжиглэдэг өт

Бүлээн усанд 3 цайны халбага сода хийж уусгана. Өтнүүд том бол хэрчиж хуваагаарай. 

Содатай усандаа өтнүүдээ хийж, 15 орчим минут байлгана. Дараа нь цагаан цуу хийсэн шилэн аяганд хийгээрэй. Ингэвэл өтнүүд хөөсрөн бүжиглэж, дээш гарах гэж тэмүүлэх болно.

Цагаан цуунд агуулагдах хүчил соданы карбонаттай урвалд орж, хөөсөрдөг. Ингэснээр өтнүүд мурилзан дээш тэмүүлдэг бөгөөд гадаргуун дээр гарч ирэх үед хөөс задрах хэдий ч, доороос шинээр үүссэн хөөс өтнүүдийг зогсолтгүй дээш түлхдэг ажээ. 

6 Шар нь гаднаа гарсан өндөг

Танд наалддаг тууз, өндөг, шилэн трико хэрэг болно.

Шар нь гаднаа гарсан өндөг

Та туршилт эхлэхээсээ өмнө гар чийдэн өндөг рүү тусгаж хараарай. Нэвт харагдаж байх болно. Ингээд наалддаг туузаараа өндгөө битүү орооно. Дараа нь шилэн триконд хийгээд сайтар эргүүлэн мушгиж, сэгсэрнэ. 

Сэгсэрснийхээ дараа гар чийдэнгээ дахин тусгаж хараарай. Нэвт гэрэлтэхгүй болсон байвал триконоосоо гаргаж туузтай нь хамт өндгөө чанана. 

Өндгөө 10 орчим минут чанаад хальсыг нь арилгаад үзээрэй. Доторх шар нь гадна талдаа гарч, цагаан нь дотор орсон байх болно. 

Надад өндөг чанах арга их сонирхолтой байлаа. Харин бяцхан хүүхдүүдэд маань бүжиглэдэг өт их таалагдах байх шүү. 

35
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()