Машин гулгасан үед ямар арга хэмжээ авах вэ?

2017-01-08, 15:15
28,399

Халтираа гулгаанд замд урд дугуй гулгаж машин жолоодлогогүй болох эсвэл шарвах буюу хойд дугуй хөндөлдөж бүтэн эргэх үзэгдэл их гардаг. Энэ үед дараах техникүүдийг мэдэж байхад тус болно.

Машин гулгасан үед ямар арга хэмжээ авах вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тормоз огцом бүү гишгэ

Гулгах шарвах тохиолдолд тоормос дээр хэт огцом гишгэж болохгүй. Энэ нь байдлыг улам муутгадаг. Үүний оронд хаазыг аажмаар багасган рулийг явах зүгт аажим чиглүүлэх хэрэгтэй. Хэт огцом рулийг мушгих, эргүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн зүтгэх тэнхлэгийг газартай барьцалдах байдлыг нь хангахад анхаарах хэрэгтэй.

Тормоз огцом бүү гишгэ

2 Араа салгах

Мөн араануудыг салгах эсвэл автомат машины арааг N дээр нь тавьж хөдөлгүүрийн эргэлтийг дугуйнд дамжуулахыг зогсоосноор саадыг тойрох боломжийг хангахад дөхөм болдог. Үүний дараа дугуйнууд гулсахаа больж, газартай барьцалдах үед жолоог нөгөө тийш залан гулгахаас сэргийлээрэй.

Одоо тоормосыг алгуур гишгэж, дараа нь ямар хөдөлгөөн хийхдээ анхаараарай.

Араа салгах

3 TRC буюу нэмэлт электрон тогтворжуулагчтай автомашины хувьд:

Орчин үеийн TRC системүүд аль дугуй газартай барьцалдаж эсвэл гулгаж байгааг сайн мэдэрч ажилладаг. Энэ технологи нь дээрх гулгаанаас сэргийлэх аргатай адил зарчмаар ажилладаг.

  1. Хаазыг багасгадаг
  2. Дугуй тус бүр дээрх тоормосны үйлчлэл, нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байна.

Эдгээр системүүдийн чанар үр дүн мэдээж хэрэг харилцан адилгүй байдаг боловч дийлэнх нь нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл үзүүлж таны жолоодлогод дэмжлэг болж чаддаг. TRC систем ажиллах үед хамгийн гол нь рулийг явах гэж тал руугаа чиглуулж, шаардлагатай үед нь тоормослох хэрэгтэй. Тус системийг түр салгах боп гүн цасанд шигдэж суусан үед л салгаж байгаарай.

TRC буюу нэмэлт электрон тогтворжуулагчтай автомашины хувьд:

4 ӨГСӨХ

Гулгаатай өгсүүр замд гарахад зөв замаар, зөв цагт нь хурдыг тохируулан явах нь чухал юм. Өгсүүр замаар явахад мэдээж хурдыг тохируулах хэрэгтэй. Доороос эрчтэй явж машинаа хурдасгах нь замын дунд хэсэгт ямар ч нэмэргүй болж дугуйг эргүүлдэг.

Өгсүүр замын орой дээр нь гарахдаа цаана нь ямар нэгэн саад байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хурдаа авч дээш явахдаа аль болох жигд хаазтай явах хэрэгтэй. Хэт их хааз өгснөөр дугуй хий эргэж дээш гарахад найдлагагүй болно. Иймд жигд хаазаар хурдыг тохируулан яваарай. Хэрэв замын голд зогсвол эвтэйхэн ухарч буугаад дахиад нэг үзээрэй.

ӨГСӨХ

5 УРУУДАХ

Дээр хэлсэнчлэн орой дээр ямар нэгэн саад байгаа эсэхийг шалгах хэрэгтэй бөгөөд хэн нэгнийг байлган ямар нэгэн саад байгаа эсэхэд анхааруулах хэрэгтэй. Мэдээж гулгаатай орой дээрээс буух гэж байгаа бол арааг 1-р араан дээр тавьж, хаазнаас хөлөө аван тоормослон буух хэрэгтэй. Механик машины хувьд араатай чигт нь конс гишгэлгүйгээр тоормослон явах нь хөдөлгүүрээр тоормолох давуу талтай. Хэрэв зам хэт гулгаатай шууд гулсаж байгаа бол шаардлагатай хэсэгт нь тоормосыг бага зэрэг авч хурд өгөх хэрэгтэй.

Түүний дараагаар хаазыг аажмаар багасгаснаар жолоодох боломжийг олгодог. Гэхдээ сүүлийн бага зэрэг хурд өгч удирдах арга нь илүү нарийн бөгөөд сургуулилт шаардлагатай арга юм.

УРУУДАХ

52
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()