Дэлхийн алдартай моделиудын эмэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөө

Эмэгтэй хүн бүр л дэлхийн алдартай, үзэсгэлэн төгс загвар өмсөгч, модель бүсгүйчүүдэд битүүхэн атаархаж, тэдэн шиг гоо үзэсгэлэнтэй болох юмсан гэж мөрөөддөг билээ. Харин бидний хүслийг сонсов уу? гэлтэй дур булаам, халуухан моделиуд арьс арчилгаа, гоо сайхны тухай өөрсдийн мөрддөг заавар, үнэт зөвлөгөөгөө хүргэсэн байна. Ингээд хамтдаа тэд чухам юу зөвлөж, юун дээр анхаарахыг сануулсныг олж мэдэцгээе. 

Дэлхийн алдартай моделиудын эмэгтэйчүүдэд өгсөн зөвлөгөө
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Жижи Хадид (Gigi Hadid)

Сүүлийн жилүүдэд нэр хүнд нь эрчимтэй өсч, охид бүсгүйчүүдийн шүтээн, залуусын хүслэн болсон Жижи Хадид нь уран гоолиг бие, үзэсгэлэнт царайгаараа гайхагддаг. Мэдээж тэр ч гэсэн бидэнтэй л адил хүн тул нүүрэн дээр батга гарах асуудал байнга тулгардаг аж. Харин тэрээр үүнийг хялбархан аргаар шийдвэрлэдэг байна. Ингээд танд Жижи Хадидын бүсгүйчүүдэд өгсөн багахан зөвлөгөөг дуулгая. 

  • Нүүрэн дээр батга гармагц үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх биш шүдний оог хэрэглээд үзээрэй. Оог батга гарсан хэсэгт түрхэж хонуулаад өглөө нь угааж цэвэрлэнэ. 
  • Мөн эрүүл хооллолтыг мөрдлөгө болгож, дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаарай. Гэхдээ өөрийгөө хэт хорих нь дэмий бөгөөд түргэн хоол идмээр санагдсан үедээ тааруулан идэж болно. 

Жижи Хадид (Gigi Hadid)

2 Миранда Керр (Miranda Kerr)

"Өхөөрдөм төрх, халуухан бие" энэ бол Миранда Керрийн онцлох нэрийн хуудас. Харин тэрээр арьс арчилгааны тухай өөрийнхөө туршлагаас хуваалцжээ.

  • Тэрээр арьсаа үргэлж сойтгоор үрж угаадаг байна. Биеийн бүх хэсгээ сайтар үрж угаадаг бөгөөд энэ нь үхэжсэн арьсыг үгүй хийж, цусны эргэлтийг сайжруулж, целлюлит үүсэхээс сэргийлдэг аж. Мөн арьсыг толигор чанга, зөөлөн болгодог шидтэй гэнэ. 
  • Загвар өмсөгч нарын цүнхэнд явдаг хамгийн дотны найз нь бол сарнайн тос юм. Энэ нь арьсыг гоё сайхан, толигор болгохоос гадна үрчлээний эсрэг онцгой үйлчилгээтэй аж. Мирандагийн тухайд орой бүр орондоо орохоосоо өмнө энэхүү тосыг түрхдэг байна. 

Миранда Керр (Miranda Kerr)

3 Жоан Смоллс (Joan Smalls)

Гоолиг сайхан бие, цэвэрхэн төрхөөрөө олон эрсийн харцыг унагадаг нэрт загвар өмсөгч, модель Жоан Смоллс нь үс арчилгааны нууцаа дэлгэсэн байна.

  • Бүсгүй нэгэн ид шидийн гэлтэй маск хэрэглэж, үсээ намирсан, гялалзсан хэвээр байлгаж чаддаг аж. 
  • Маскны орцонд 2 ширхэг өндөгний шар, 1 халбага оливын тос, нухсан авокадо орно. Орцоо хольж хутгаад долоо хоногт 2 удаа үсэндээ түрхэж массаж хийнэ. 

Жоан Смоллс (Joan Smalls)

4 Адриана Лима (Adriana Lima)

Дэлхийн супер модель, загвар өмсөгч Адриана Лимаг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Түүний нүүр тослог шинж чанартай тул батга гарах магадлал өндөр байдаг бөгөөд тэрээр үүнийгээ хялбархан аргаар шийдвэрлэдэг байна.

  • Түүний хамгийн дотны найз бол цайны модны тос юм. Тосноос бага зэргийг хөвөнтэй модонд шингээгээд батгатай хэсэгт түрхэж, эмчилдэг аж. Өдөрт 2 удаа түрхэхэд л хангалтай. 

Адриана Лима (Adriana Lima)

5 Хайди Клум (Heidi Klum)

Эмэгтэй хүн бүр л түүний дэндүү халуухан, уран гоёмсог хөлөнд атаархдаг. Иймд танд түүний сайхан хөлний нууцыг дэлгэе.

  • Хөлөө эхлээд скрабдаж, үхэжсэн арьсыг гуужуулж, цэвэрлэнэ. Дараа нь чийгшүүлэгч тосоо бор туяат нүүрний сүүдэртэй ижил хэмжээтэйг холиод хөлөндөө түрхдэг аж. Ингээд л түүний хөл гялалзсан, дур булаам харагдаж, чаддаг байна. 

Хайди Клум (Heidi Klum)

6 Ирина Шейк (Irina Shayk)

Оросын супермодель Ирина Шейк чухам ямар зөвлөгөө хүргэсэн болохыг хамтдаа харцгаая.

  • Тэрээр далайн эрэгт амарч, наранд биеэ шарж байхдаа үсэндээ тэжээлийн тос түрхэж, нимгэн алчуураар боож орхидог байна. Ингэснээр тэжээлийн тос үсэнд илүүтэй шингэж, намирсан сайхан болгодог аж.
  • Түүний өдөр тутамдаа хэрэглэдэг гол зүйл бол кокосын тос. Кокосын тосоор нүүрний арьсаа арчилж, гэмтэхээс сэргийлж байдаг. 
  • Ирина Шейк өглөө бүр хүйтэн шүршүүрт орж, нүүрээ мөсөөр арчин, өргөст хэмхтэй маск хэрэглэдэг. Энэ нь түүний толигор, чанга арьсны хамгийн том нууц гэнэ. 

Ирина Шейк (Irina Shayk)

7 Жизель Бундхен (Gisele Bündchen)

Халуухан төрхийг өөрийн нэрийн хуудас болгосон гайхалтай загвар өмсөгч, модель бүсгүй нь сонирхолтой аргыг ашиглаж, нүүрээ арчилж, торддог байна.

  • Тэрээр өдөр тутамдаа оливын тос ашиглаж, гоё сайхан төрхөө хадгалдаг. Оливын тосыг далайн давстай хольж, биеийн скраб болгон хэрэглэдэг бөгөөд энэ нь түүний арьсыг зөөлөн, толигор болгохоос гадна биеэс хорт бодисыг гадагшлуулж целлюлитыг арилгах тустай аж. 

Жизель Бундхен (Gisele Bündchen)

8 Каролина Куркова (Karolina Kurková)

Харах төдийд л хайлж урсмаар халуухан модель бүсгүй хэрхэн сайхан төрхөө хадгалж, улам бүр өнгө нэмэн, жавхаажиж байгаа нууцаа дэлгэжээ.

  • Тэрээр нүүрний будгаа кокосын тосоор арилгадаг бөгөөд энэ нь усны хамгаалттай будгийг ч хормын дотор арилгаж, арьсыг сайтар цэвэрлэдэг байна. 
  • Каролина тослог арьстай бөгөөд тослогоо тэнцвэржүүлэхийн тулд энгийн нимбэгний шүүсийг устай холин нүүрээ арчдаг аж. 

Каролина Куркова (Karolina Kurková)

9 Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй загвар өмсөгчдийн нэг болох Наоми Кэмпбелл нь нас ахих тусам залуужиж байгаа нь түүний өдөр тутмын арьс арчилгаатай нь холбоотой аж. 

  • Тэрээр кофены үрийг биеийн скраб болгон ашиглаж, арьсаа зөөлөн булбарай, толигор болгодог байна. Кофенд агуулагдах кафейн нь арьсыг улам бүр өнгөлөг, өө сэвгүй болгодог гэнэ.  

Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

Хүн бүхэн тэднийг үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг тул сайхан харагдахаас өөр аргагүй гэж үздэг боловч үнэн хэрэгтээ дэлхийн алдартай моделиуд ч бидэнтэй адил энгийн зүйлс хэрэглэж, гоо сайхандаа анхаардаг байна. Иймд манай охид ч мөн эндээс санаа авч, үзэсгэлэнт төрхийг өөртөө цогцлоогоорой. Та заавал үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэлгүйгээр өөртөө байгаа зүйлсийг зөв ашиглах төдийд л хүсээд байсан сайхан арьс, үзэсгэлэнтэй царай төрхийг олж авах бүрэн боломжтой юм байна шүү. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()