“Хийсвэр” төрөлтийн тухай бидний мэдэхгүй 3 нууц

Ээж болно гэдэг амаргүй хэрэг. Харин Кесерово буюу манайхны хэлж заншсанаар "хийсвэр" хагалгаа хийлгэсэн ээжүүд чухам юуг даван туулдаг юм бол? Магадгүй зарим хүмүүст хэдэн цагийн турш өвдөж байснаас "хийсвэр" хийлгэх нь хамаагүй өвдөлт багатай, амар, хялбар санагдаж байж мэднэ. Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Танд арай өөр сэтгэгдэл төрж мэдэх юм. 

“Хийсвэр” төрөлтийн тухай бидний мэдэхгүй 3 нууц
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Зоригтой ээжүүд

Хүмүүс кесерово хагалгааг ихээхэн түгээмэл гэж бодож болох ч, үнэн хэрэгтээ томоохон хагалгааны тоонд багтдаг ажээ. Мөн бусад хүнд хагалгааны адилаар эх болон хүүхдэд эрсдэлтэй байдаг. Дээрээс нь хүүхдийн аав, эсвэл бусад гэр бүлийн гишүүд хагалгааны өрөөнд байж болдоггүй. Ээжүүд ганцаараа, ойр дотны хүнийхээ тусламж дэмжлэггүйгээр хүүхдээ төрүүлнэ. Тиймээс эх хүн, эмэгтэй хүний зориг тэвчээрийг юутай ч зүйрлэх аргагүй юм. 

Зоригтой ээжүүд

2 Хагалгааны өрөөг орхих хүртэл...

Кесерово хагалгааны үед зөвхөн хүүхэд төрчихлөө гээд аюул осол үгүй болдоггүй ажээ. Мэдээ алдуулагч бодис эхийн биеэс бүрэн гадагшлах хүртэл хагалгаа амжилттай болсон эсэхийг хэлэх аргагүй байдаг. Гэхдээ хүмүүс ихэвчлэн "хийсвэр" хагалгааны үеэр ээжүүд сэрүүн байдгийг мэддэггүй. Тэд өвдөлт мэдрэхгүй боловч сэрүүн байдаг бөгөөд бие доторх бүхий л хөдөлгөөнийг мэдэрч байдаг. Мэдээж таагүй мэдрэмж хэдий ч, хүүхдээ төрүүлэхийн тулд ээжүүд маань үүнийг тэвчихээс өөр аргагүй болдог билээ. 

Хагалгааны өрөөг орхих хүртэл...

3 Хагалгааны дараа...

Хүүхэд төрмөгцөө ээжийнхээ бүхэл дэлхий ертөнц болж хувирдаг. Ээжүүд хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлага бүрийг биелүүлнэ. Үүнд маш их хүч хөдөлмөр, тэвчээр шаардагдах нь гарцаагүй. Тэгвэл ээжүүд маань энэ бүхнийг өвчин зовуурьтай хийдэг гээд бодоод үз дээ? Ямар ч хагалгаа хийлгэсний дараах өвчин, шаналгаа, сөрөг нөлөө "хийсвэр"-ийн дараа илэрдэг. Гэхдээ хичнээн хэцүү байсан ч, тэд үл ажран, хорвоод мэндэлсэн бяцхан үрийнхээ төлөө хором мөч бүр хөдөлмөрлөдөг билээ. 

Хагалгааны дараа...

Юу даван туулж, бяцхан үрсээ энгэртээ тэвэрснийг нь сануулах сорвитой бүсгүйчүүдэд алга ташин баяр хүргэхээс өөр аргагүй. Тиймээс ээжүүд минь энэ гайхалтай тэмдгээрээ бахархаж яваарай. Нууж, далдлах гэсний хэрэггүй. Учир нь бүх эмэгтэйчүүд тан шиг зоригтой биш юм шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()