Орчин цагийн эмнэлгийн үнэн төрх

Хүн өвдсөн үедээ алтан гарт эмч нарт л ханддаг. Тэдний мэдлэг, чадвар, туршлагад амь нас, эрүүл мэндээ даатган, эмчилж өгөхийг хүсдэг. Гэхдээ хэн ч эмнэлэгт хэвтсэнийхээ төлөө биеэ улам дордуулахыг хүсдэггүй. Харамсалтай нь бидний энэ хүсэл тэр болгон биелдэггүй бөгөөд доор бичсэн 10 шалтгааны улмаас бие болон сэтгэлээрээ хохирч болзошгүй ажээ. Ингээд бид орчин үеийн анагаах ухааныг судалсан гадаадын шинжээчдийн бичсэн нийтлэлийг нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна. 

Орчин цагийн эмнэлгийн үнэн төрх
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Эмнэлгийн синдром

Иэлийн анагаахын сургуулийн судлаач Харлан Крумхолц (Harlan Krumholz) "Эмнэлгийн синдром" гэгч нэр томъёог гаргаж иржээ. Өвчтөн эмнэлэгт хэвтэх богино хугацаандаа уг синдромыг тусдаг аж. Эмнэлэгт хэвтэх үеэрээ хүн стресстэж, нойр багатай болж, илчлэг тэжээл хангалттай авч чадаагүйн улмаас цусны эргэлт муудаж, хямардаг байна. 2009 онд хийсэн судалгаагаар 2.6 сая өвчтөний 20% нь сар хүрэхгүй хугацааны дараа дээрх шинж тэмдгээс болоод дахин эмнэлэгт хэвтсэн дүн гарчээ. 

Эмнэлгийн синдром

2 Эмнэлгийн хоол

Пенсилванийн судлаачид 2009 оны 1-р сараас 2014 оны 6-р сар хүртэл ажиглалт хийж, эмнэлгийн хоолноос нийт 285 алдаа илрүүлсний 181 нь харшилтай холбоотой байсан аж. 8 тохиолдол нь ноцтой аюул учруулсан бол онцгой хоолны дэглэмтэй өвчтөнүүдийн жороос зөрсөн хоол өгөх нь хамгийн түгээмэл байжээ. 

Эмнэлгийн хоол

3 Хоолны хориг

Хагалгаа хүртэл 8 цагийн турш өвчтөнг хоол идэхийг нь хориглодог. Тэгвэл энэ нь биед ихээхэн хортой байдаг ажээ. Түүгээр ч зогсохгүй хагалгааны үеэр нойрсуулагчийг сайтар үйлчлүүлэхийн тулд хэдэн өдөр хүртэл хоол хорих тохиолдол байдаг гэнэ. Өвчтөний нойрыг хасч, шим тэжээл авах боломж өгөхгүй байснаар дотоод эрхтнүүдийн тогтолцоонд өөрчлөлт гардаг байна. Мартин Макари (Martin Makary) гэгч эмч хагалгаанаас өмнө 8 цаг хоол идэж болохгүй гэдгийг худал яриа гэж үздэг бөгөөд хагалгаанд орохоос 2 цагийн өмнө нүүрс-ус ихтэй зүйл ууж болно гэсний зэрэгцээ, эмнэлэгт байхдаа эмнэлгийн бус хоол идэж болно хэмээжээ. 

Хоолны хориг

4 Халдвар

Эмнэлгийн багаж, мэс заслын буруу зүсэлтээс болж өвчтөн эмнэлгийн халдвар авдаг. "Consumer Reports" нэртэй сэтгүүл шээс, бургуй, цусны халдваруудыг жагсааж байсан ба жилийн дараа эм эсэргүүцэх нянгийн халдварыг нэмж бичсэн байна. 2011 онд 650000 өвчтөн 722000 нянгаар өвчилсөн бөгөөд өдөр бүр 200 өвчтөн эмнэлгийн халдвараас болж нас бардаг аж. Үүнээс сэргийлэхийн тулд антибиотикийн хэрэгцээг бууруулж, эмнэлгийн багаж болон тасалгаануудыг сайтар цэвэрлэх ёстой юм. Үүнээс гадна эмнэлгийн халдвар юунаас болж үүссэн, хэн халдвар авсан зэргийг ил тодорхой мэдээллэж байх нь зүйтэй ч, энэ нь эмнэлгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аюултай билээ. 

Халдвар

5 Настай хүмүүсийн асаргаа

Настайчуудыг тийм ч сайн асардаггүй. Үүнээс болж олон өндөр настнууд бие болон сэтгэлийн хувьд бүр ч дордоод эмнэлгээс гарах нь бий. Тэд зохистой хооллодоггүй, хангалттай дасгал хөдөлгөөн хийлгэдэггүй, эсвэл өвчнийг нь сайтар эмчилдэггүй аж. Хүчилтөрөгчийн багийг настайчуудыг орноос нь босгохгүйн тулд шаардлагагүй байсан ч зүүлгэж орхидог бөгөөд дэндүү хүчтэй эмийн жор бичиж өгөх тохиолдол ч байдаг гэнэ. Шөнийн үзлэгээс болоод тэд сайн унтаж амарч чаддаггүй. Залуу хүмүүс эргээд бөх нойронд автах нь хялбар байдаг ч, нас дээр гарсан хүмүүст энэ нь хамаагүй хэцүү билээ. Гэхдээ зарим эмнэлэгт настай хүмүүсийг тусад нь өрөөнд оруулж, хүчилтөрөгчийн багийг салгаж, орноосоо буун хоолны танхимд хооллохыг зөвлөдөг. Даанч иймэрхүү тусгай үйлчилгээ бүхий эмнэлэг тун ховор байдаг бөгөөд настайчууд ихэвчлэн мартамхай, явж хөдлөх чадваргүй байдаг гэж үздэг тул засгийн газраас нь ийм үйлчилгээг хориглодог ажээ. 

Настай хүмүүсийн асаргаа

6 Эмчилгээ

Эдийн засгийн уналтаас болж жижиг эмнэлгүүд нэгдэх нь бий. Гэхдээ зарим тохиолдолд ийм эмнэлгүүд ашиг орлого, татвартаа илүүтэй анхаараад өвчтөнд санаа тавихаа мартаж орхидог байна. Засгийн газрын зүгээс эмнэлгүүдийг харж үздэг ч, ихэвчлэн асаргаа сувилгаа, эмчилгээний чанарыг сайжруулах талыг нь орхигдуулчихдаг аж. Эмнэлгүүд цөөрөх биш ихсэх тусмаа үйлчилгээ тал дээрээ ихээхэн анхаарал хандуулж эхэлдэг байна. 

Эмчилгээ

7 Ариун цэвэр

Ариун цэврийн нөхцөл муу байдгаас зарим өвчтөн эмнэлгээс гарахдаа бүр дордож орхих нь бий. Заримдаа эмч нар байнга гараа угаадаггүй. Сувилагчид эмч нарыг гараа угаахыг сануулах ёстой ч, эмч нарыг цаг үргэлж цагдах нь тэдний үүрэг биш шүү дээ. Эмч нарт гараа угаахыг сануулбал шийтгэл хүлээхээсээ айдаг гэж сувилагч нар ярьдаг бөгөөд эмч нар сувилагчаасаа заавар зөвлөгөө авах дургүй байдаг аж. 

Ариун цэвэр

8 Тоног төхөөрөмж

Эмнэлгүүдэд тулгардаг нэгэн томоохон асуудал нь тоног төхөөрөмж эвдрэх, эсвэл тоног төхөөрөмжийн дутагдал юм. Зарим эмнэлгийн агааржуулагч эвдэрчихсэн л байдаг. Агааржуулагч мэс заслын багаж хэрэгслийг сэрүүн байлгах үүрэгтэйн зэрэгцээ, хагалгааны үеэр эмч, сувилагч нарыг тухтай байлгах ёстой юм. Мөн өвчиндөө шаналсан өвчтөнүүд аагим халуунд хөлсөө урсгах шаардлага бий гэж үү?

Тоног төхөөрөмж

9 Өвдсөн эмч нар

Эмч нар цаг завгүй ажиллах шаардлагатай тулгардаг. Энэ нь өвдсөн үедээ ч ажиллахаас өөр замгүй гэсэн үг. Гэхдээ өвчтэй эмч нар өвчтөнүүддээ халдвар дамжуулах эрсдэлтэй биш гэж үү? Эрүүл мэндийн манаачид хамтран зүтгэгчид болон өвчтөнүүдийнхээ итгэлийг алдахгүйн тулд бүгд л өвчтэй байхдаа ажиллаж үзсэн байдаг. Мөн дээрээс нь өвдөж чөлөө авсан эмч нарыг хүмүүс ихэд шүүмжилдэг ажээ. 

Өвдсөн эмч нар

10 Гэнэтийн тохиолдол

Хэзээ ч тохиолдох ёсгүй гэнэтийн тохиолдлоос болж өвчтөн дахин өвчлөх нь бий. Үүнд буруу газар нь хагалгаа хийх, бие дотор нь мэс заслын багажаа үлдээх зэрэг тохиолдлууд багтана. Иймэрхүү гэнэтийн ослоос болж өвчтөнийг ноцтой гэмтээхээс гадна амь насанд нь аюул учруулж болзошгүй. Жишээ нь эмч нар шинжилгээний хариуг буруу харж, шаардлагагүй эмчилгээ хийх, эмэгтэй өвчтөнийхөө цээж рүү гөлөрч байгаад алдаа гаргах, шүдний эмч нар буруу шүд авах гээд л тоо томшгүй олон тохиолдол дурдаж болох билээ. 

Гэнэтийн тохиолдол

Улс орны хөгжлийг эрүүл мэндийн үзүүлэлт, эмчилгээ, дундаж наслалтаар хэмждэг. Манай улс хөгжиж яваа орны тоонд ордог болохоор анагаахын салбар маань мөн л хөгжиж яваадаа орох биз. Харин дээрх 10 зүйлийн хэд нь манай эмнэлгүүдэд байдаг юм бол оо? 

5
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()