2017 онд хүн төрөлхтөнд тохиолдох 10 үйл явдал

Улиран одсон 2016 онд маш олон онцлох үйл явдлууд болж өнгөрсөн төдийгүй бидний хайрлаж хүндэлж явдаг алдартнууд нас барж, террорист халдлагууд удаа дараа болж, Сирийн байдал улам хурцадсан бол Хойд Солонгос хоёр ч удаа цөмийн бөмбөг дэлбэлж туршилт хийжээ. Харин 2017 онд эдгээрээс илүүтэй аймшигт үйл явдлууд болох хандлагатай байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарлаад байгаа юм. Ингээд та бүхэндээ энэ жил хүн төрөлхтөнд тохиолдох онцлох үйл явдлуудыг танилцуулъя. 

2017 онд хүн төрөлхтөнд тохиолдох 10 үйл явдал

1 Италийн банкны систем унана

Итали улс дэлхийн 8 дахь том эдийн засагтай улс гэгддэг боловч сүүлийн үед тус улсын банкны систем уналтанд орж, дампуурлаа зарлахад хүрээд байгаа юм. Энэхүү уналт нь зөвхөн Италид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Европын улс орнууд, цаашлаад дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Италийн банкуудын хямралд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаа аж. Нэгдүгээрт "Brexit" буюу Их Британи улс Европын холбооноос гарах хүсэлтээ илэрхийлсний дараа Их Британийн эдийн засаг унана гэж тооцоолон, бодлогын хүүг буулгасан, хоёрдугаарт Их Британийн бүх нийтийн санал хураалтын дараах тодорхойгүй байдал нь Европын санхүүгийн зах зээлийн эмзэг газруудаас хөрөнгө оруулагчид мөнгөө татахад хүргэсэнтэй холбоотой гэнэ. Хамгийн гол нь тэд тооцооллоо буруу гаргаж, төлөх боломжгүй хүмүүст их хэмжээний зээл олгож, "муу зээл" хэрээс хэтэрснээс болж хүнд байдалд орсон хэмээн судлаачид үзэж байгаа ажээ.

Италийн банкны систем унана

2 АНУ болон Хятадын худалдааны дайн

Өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп (Donald Trump) Хятадтай хийх худалдааны гэрээндээ өөрчлөлт хийх хандлагатай байна. Учир нь тэрээр үндэсний үйлдвэрлэлээ илүүтэй дэмжиж, Хятадын компаниудыг шахан гаргах төлөвлөгөөтэй байгаа бол эсрэг талаас Хятадын тэрбумтнууд ч дуугүй байсангүй ээ. Тэд Америкт өөрсдийн компанийг байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангасан байтал өөрсдийг нь ингэж шахаж гаргаснаар ажилгүйдлийн тоо ихэсч, АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болно гэдгийг мэдэгджээ. Ямартай ч Трамп Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг нэмэгдүүлж болзошгүйг хэд хэдэн эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд олон жилийн турш өрсөлдсөөр ирсэн энэхүү хоёр гүрний худалдааны дайн, зах зээлийг эзэгнэх гэсэн хүслээс болж дэлхий нийтээрээ хохирол амсахыг ч үгүйгэхгүй юм.

АНУ болон Хятадын худалдааны дайн

3 Талибан ахин Афганистаныг гартаа авна

Афганистан улсын зэвсэгт босогчид болох “Талибан” бүлэглэлийг 1994 онд Мулла Омар гэгч байгуулсан бөгөөд өдгөө тэд гэм зэмгүй иргэдийг үй олноор нь хөнөөж, байж болох бүхий л муу муухай үйл хэргийг хийсээр байна. Мөн НАТО-гийн эсрэг үйл ажиллагаа явуулж, дайралт хийх гэж оролдож байсан ч, бүтэлгүйтсэн байдаг. Афганистан улсын 400 дүүргээс 150 гаруйг нь өөрсдийн эрх мэдэлд авч, дарангуйллаа тогтоогоод байсан "Талибан"-чууд эргэн ирж, тус улсыг бүхэлд нь гартаа авах магадлал өндөр байгаа ажээ. Хэдийгээр Нэгдсэн улсын цэргүүд Афганистан улсыг чадах чинээгээрээ хамгаалж байгаа боловч өдрөөс өдөрт хүчээ зузаатгах "Талибан"чуудыг зогсоох боломж багассаар... 

Талибан ахин Афганистаныг гартаа авна

4 Франц улсын ерөнхийлөгчөөр Марин Ле Пен сонгогдоно

2017 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд "Үндэсний фронт" намын тэргүүн Марин Ле Пен (Marine Le Pen) сонгогдох магадлал өндөр байгаа аж. Гэвч энэ нь дэлхий нийт болоод Франц улсад тийм ч сайн сайхан зүйлийг авчрахгүй хэмээн улс төрчид үзэж байгаа юм. Учир нь Марин Ле Пен нь ерөнхийлөгч болвол Франц улсыг Европын холбооноос гаргана гэдгээ амласан бөгөөд энэ нь дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт оруулах гэнэ. 

Франц улсын ерөнхийлөгчөөр Марин Ле Пен сонгогдоно

5 Хойд Солонгос цөмийн бөмбөг дэлбэлнэ

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгос улс дэлхий нийтийн анхаарлыг татаж, айдсыг төрүүлэх болоод байна. 2016 онд тэд нэг дор хоёр удаа цөмийн бөмбөг дэлбэлж, шуугиан тарьсан билээ. Хойд Солонгос юу ч хийхэд бэлэн байгаа болохоо удаа дараа батлан харуулж, хүчээ зузаатгасаар байгаа бөгөөд үүний улмаас тус улсын ард иргэд дүрвэж, зугтах нь ихэсч байгаа болохыг холбогдох байгууллагуудаас мэдээллээд байгаа юм. 

Хойд Солонгос цөмийн бөмбөг дэлбэлнэ

6 "ISIS" бүлэглэл улам бүр даварна

2015 оны 11-р сараас эхлээд өнөөдрийг хүртэл "ISIS" бүлэглэлийнхэн Европын орнуудын 260 гаруй гэм зэмгүй иргэдийг хөнөөчихөөд байна. Мэдээж тэдэнтэй тусгай хүчнийхэн, цэрэг цагдаагийнхан тэмцэж байгаа боловч тодорхой үр дүнд хүрч чадалгүй хүмүүсийг айдаст автуулсан хэвээр байгаа юм. Ялангуяа Франц, Герман, Их Британи зэрэг улс орнуудад халдлага гарах магадлал улам бүр өсч,  хүмүүсийн уй гашуу нэмэгдэх аймшигт өдрүүд ойртсоор байна хэмээн таамаглах хүмүүс олширчээ.

"ISIS" бүлэглэл улам бүр даварна

7 Кибер гэмт хэрэг ихсэнэ

2015 оны 12-р сарын 23-ны өдөр хэсэг хакерууд Украйн улсын гурван цахилгаан станцын системд нэвтэрч ажиллагаагүй болгосноор 230,000 гаруй айл өрх хахир өвлийн хүйтэнд 6 цагийн турш тог цахилгаангүй болж, даарч хөрөхөд хүрсэн билээ. Угтаа бол Украйн улсын цахилгааны станцын систем нь АНУ-аас илүү хамгаалттай боловч ингэж хакерын довтолгоонд өртсөн нь дэлхий нийтийг шуугиулж орхисон аж. Үүнээс үүдэн дэлхийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас жилээс жилд хакеруудын ур чадвар нэмэгдэж, тэр хэрээрээ гарах халдлага, гэмт хэргүүд ихэсч байгаа тул үүнтэй нэн даруй хүчтэй тэмцэхгүй бол дэлхий нийтийн энх тайван байдалд заналхийлж болзошгүй гэдгийг мэдээллэсэн юм. Харин энэ жилийн тухайд тус төрлийн гэмт хэрэг гарах хандлага эрс өсч, хүн бүрийг айдаст автуулаад байгаа билээ.

Кибер гэмт хэрэг ихсэнэ

8 Африк болон Ази дахь аллага

Одоогийн байдлаар Ирак, Йемен, Сири зэрэг улс орнууд нь үхлийн бүст хамаарагддаг бол Нигер, Пакистан, Афганистан улсууд хүчирхийлэлд автаж болж, Украйн, Мексик, Сомали улсуудад хүмүүс өнөөдөр ч олон зуугаараа үхэж байна. Харин 2017 онд Мьянмар болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсууд үхэл, айдсын өлгий нутаг болсон улс орнуудын эгнээнд нэгдэх хандлагатай байгаа аж. Учир нь  Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын засгийн газар нуран унаж, террорист бүлэглэлүүд удаа дараа халдаж, байдал тун тааруу байгаа бөгөөд Мьянмар улсын тухайд 60 жилийн турш үргэлжилсэн дарангуйллаас салж, ардчиллыг авчирсан хэдий ч, сүүлийн жилүүдэд үймээн самуун дэгдэж, эмх замбараагүй байдал үүсэх болсноос улбаалж энэ жил тус улсыг үхлийн бүсүүдэд нэгдэнэ хэмээн таамаглаж байна. 

Африк болон Ази дахь аллага

9 Дэлхийн гуравдугаар дайн

Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн I, II дайн хар толбо болон үлдсэн байдаг. Харин 2017 онд Дэлхийн III дайн гарахыг үгүйсгэх аргагүй хурцадмал байдал үүсээд байгаа юм. Дэлхийн томоохон гүрнүүд болох АНУ, БНХАУ-ууд сүүлийн үед тун таагүй харилцаатай байгаа аж. Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш Америк улс Тайваньтай холбогдсонд Хятадын засгийн газар таагүй байр сууртай байгаа гэнэ. Харин энэ нь шинэхэн ерөнхийлөгчийн бухимдлыг төрүүлж, ямар улстай холбогдохоо Хятадаар заалгахдаа тулаагүй хэмээн сөргөлдөхөд хүрч, хоёр гүрний хооронд үл ойлголцол бий болжээ. Үүнээс гадна НАТО-гийн холбоотнууд болон ОХУ-ын арми Украины хил орчимд цэрэг зэвсгийн хүчээ байрлуулж, бие биенээ зайнаас заналхийлсээр байна. “Энэ бол зөвхөн цэргийн ердийн сургуулилт” гэж байгаа ч Орос болон өрнөдийн улс орнууд Хүйтэн дайнаас хойш хамгийн их цэрэг, зэвсгээ бөөгнөрүүлээд байгаа нь энэ юм. Энэ бүгдийг харахад Дэлхийн III гарахгүй гэж баттай хэлэх боломжгүй юм. 

Дэлхийн гуравдугаар дайн

10 Нэгдсэн улсын босогчид

Дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болох АНУ-ын засгийн газрын гишүүд болон нам хоорондын зөрчилдөөн, сөргөлдөөн өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зүүн болон барууныхан тус тусдаа хуваагдаж, цахим ертөнцөөр маргалдаж, иргэний дайн бий болоход ойрхон байгаа юм. Хэрэв та санаж байгаа бол АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдоход ард иргэд нь эсэргүүцлийн жагсаал хийж, засгийн газрынхныг сандаргаад амжсан билээ. 

Нэгдсэн улсын босогчид

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()