Гаварны гайхалтай 12 хэрэглээ

Гавар (VapoRub) нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд хурц үнэртэй хэдий ч, маш тустай эд ажээ. Бага байхад ээжүүд маань ханиад шуухинаа хүрэх гээд байвал хамрынхаа дор гавар түрхчихдэг байсан даа? Тэгвэл орчин цагийн шинжлэх ухаан, судалгааны ачаар гавар зөвхөн ханиаднаас сэргийлэх бус өөр олон үйлчилгээтэйг олж тогтоосон байна. Ингээд хамтдаа гаварны ач тустай танилцацгаая. 

Гаварны гайхалтай 12 хэрэглээ

1 Шавьж үргээгч

Гаварны үнэр шумуул, ялаа гээд л бүхий л төрлийн шавьжийг үргээдэг. Таглааг нь нээлттэй тавьчихад л хурц үнэрнээс зугтаад шавьжнууд дайжин одох ажээ. 

Шавьж үргээгч

2 Толгойн өвдөлт намдаана

Гаварны үндсэн орцын нэг болох гаа нь цусны даралт бууруулах нөлөөтэй тул өвдөлт намдаадаг билээ. Тиймээс дух, чамархайндаа жаахан түрхэхэд л болох юм. 

Толгойн өвдөлт намдаана

3 Хөлний эвэр арилгана

Унтахынхаа өмнө та хөлөндөө гавар түрхэж заншаарай. Ялангуяа хуурайшиж, эвэршсэн хэсэгтээ түрхээд оймс өмсөж унтах хэрэгтэй. Гэхдээ өглөө сэрэхэд оймсонд гаварны хурц үнэр шингэж орхисон байх тул хуучин оймс өмсөх нь зүйтэй. Ингээд маргааш нь хөлөө хүйтэн усаар угаан, хууларсан арьсаа үрэгчээр үрж ховхлоод тослоно. Орой бүр дээрх аргыг ашиглавал удахгүй таны хөл эвэрнээсээ бүрмөсөн салах ажээ. 

Хөлний эвэр арилгана

4 Хэвлийн таргалалтыг үгүй хийнэ

Нэг халбага архи, нэг халбага сода, тал савтай гаврыг хольж, гэдэсний дасгал хийхээсээ өмнө хэвлий хэсэгтээ түрхэж, гялгар уутаар орооно. Харин дасгалаа хийчихээд угааж арилгаарай. 

Хэвлийн таргалалтыг үгүй хийнэ

5 Гэрийн тэжээвэр амьтдын бяцхан ослоос сэргийлнэ

Тэжээвэр амьтдаа гэртээ шээлгэмээргүй байгаа бол та бяцхан осол тохиолдох магадлалтай газрууддаа гавар түрхчих. Муур, нохойн аль нь ч гаварны хурц үнэрийг тэсвэрлэдэггүй тул дахин тиймэрхүү зүйл тохиолдохоо болих юм. 

Гэрийн тэжээвэр амьтдын бяцхан ослоос сэргийлнэ

6 Муур тавилга сүйтгэхээ болино

Хэрэв таны муур тааралдсан болгоноо маажиж, самардах дуртай бол мөн л гавар түрхээрэй. Ингэснээр таны муур дахин тэр хэсгүүдийг маажихаа болих билээ. 

Муур тавилга сүйтгэхээ болино

7 Язралтыг багасгана

Язарсан хэсгүүддээ тогтмол гавар түрхэж байвал ердөө 14 хоногийн дараа таньд үр дүн нь мэдэгдэх ажээ. 

Язралтыг багасгана

8 Шигдэж ургасан хумсыг эмчилнэ

Хэрэв таны хөлийн хумс хуруундаа шигдэж ургаад зовоогоод байвал тус газар нь гавар түрхээд, оймс өмсөж унтаж байгаарай. Дараа өдөр нь хөлөө угаагаад хумсаа аль болох гүн авах хэрэгтэй. Шөнө болгон ингэж унтвал удахгүй хөл тань зүв зүгээр болох юм. 

Шигдэж ургасан хумсыг эмчилнэ

9 Хөхрөлтийг арилгана

Хөхөрсөн газраа гавар түрхэж, зөөлөн иллэг хийж өгөөрэй. Ингэснээр хавдар бууж, хөхрөлт хурдан алга болдог аж.

Хөхрөлтийг арилгана

10 Чихний өвдөлтийг намдаана

Чих өвдсөн бол жижигхэн хөвөнд гавар шингээгээд чихэндээ хийгээрэй. Ингэвэл эмчид үзүүлэх хүртэл өвчнийг нь намдаах юм. Гэхдээ энэ арга нь өвдөлт намдаахаас бус өвчнийг бүрмөсөн эдгээхгүйг санах хэрэгтэй. Тиймээс аль болох хурдан эмчид хандах нь зөв юм. 

Чихний өвдөлтийг намдаана

11 Нүүр цэвэрлэнэ

Батга гарсан газраа гавар түрхээд хонуулаарай. Дараа өдөр нь нүүрээ угааж, гавраа арилгана. Өдөр болгон ингэж хэвшвэл удалгүй таны нүүр цэв цэвэрхэн болох билээ. 

Нүүр цэвэрлэнэ

12 Нурууны өвдөлт намдаана

Гавар нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас ядарч сульдсан булчин шөрмөсийг сулладаг ажээ. Тиймээс нуруу өвдсөн бол гавар түрхэж, өвдөлтийг намдаагаарай. 

Нурууны өвдөлт намдаана

13

Чихний өвдөлт намдаах арга надад их таалагдлаа. Ялангуяа хүүхдийн чих их өвддөг шүү дээ. Эмчид очтолоо өвдөлтийг нь намдааж болно гэдэг энхрий үрсийн минь хувьд аврал л гэсэн үг билээ. Тэгэхээр та ч гэсэн уг бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()