Танд хэзээ нэгэн цагт хэрэг болох амьдралыг хялбарчилах аргууд

2017-01-10, 17:30
23,943

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой билээ. Тэр ч үүднээсээ өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танилцуулж байна. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болох биз ээ. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Танд хэзээ нэгэн цагт хэрэг болох амьдралыг хялбарчилах аргууд
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Тайрмал сарнай ургуулах

Тайрсан сарнайг хөрсөнд суулгахаасаа өмнө төмсөнд дүрнэ. Ингэснээр сарнай чийг, үржил шимийг өөртөө шингээн авдаг ажээ.

Тайрмал сарнай ургуулах

2 Ус нэвтэрдэггүй гутал

Даавуун материалтай гутлаа ус нэвтэрдэггүй болгохын тулд зөгийн лав тос авч, гутландаа түрхээд сэнсээр үлээлгэн хатаах хэрэгтэй. Гутлын гадаргуу дээр зөгийн тос харагдахгүй болтол нь хатаагаарай. Ингээд л та ус нэвтэрдэггүй гуталтай боллоо. 

Ус нэвтэрдэггүй гутал

3 Хувцсаа хурдан хатаахын тулд

Хатаагч байхгүй үед яаралтай хувцсаа хатаах хэрэгтэй болсон бол та хувцсаа хуурай алчууранд хийгээрэй. Дараа нь алчууртайгаа хамт хамаг хүчээрээ мушгиж, усыг нь шахаж гаргаарай. Ингээд хувцсаа хув хуурай болтол нь өлгүүрт өлгөөд л болох нь тэр. 

Хувцсаа хурдан хатаахын тулд

4 Гутлын эвгүй үнэр

Гутлаас эвгүй үнэр үнэртээд байвал дүрдэг цай хийгээд нэг хонуулаарай. Хэрэв гутал нойтон бол цагаан будаа, хүнсний сода хольж гутландаа хийгээд хэд хонуулчихвал бүх эвгүй үнэр бүрмөсөн арилдаг ажээ.

Гутлын эвгүй үнэр

5 Бариу гутал

Хэрэв таны гутал багадсан бол гутландаа нойтон сонингийн цаас дүүртэл нь чихээрэй. Гутал, сонин хоёул хатмагц сонингоо авна. Ингэвэл таны гутал сунасан байх юм. 

Бариу гутал

6 Гал асаах

Чипс амттай хэдий ч, тос, өөхөөр дүүрэн хүнс юм. Тиймээс хөдөө аялал зугаалганд явж байхдаа галаа асааж чадахгүй бол чипс хийгээд үзээрэй. Тэр дорхноо л дүрэлзээд ирнэ. 

Гал асаах

7 Жижиг зүйлс хайх

Ээмэг зэрэг жижигхэн зүйлээ алга болгочихсон бол тоос сорогчныхоо хошуунд шилэн оймс углаж байгаад хайгаарай. Тэгвэл зурагт үзүүлсэн шиг эрсэн зүйлээ төвөггүй олох ажээ.

Жижиг зүйлс хайх

8 Хугацаатай усны сав

Ус хүний биед тун чухал билээ. Тэгвэл та өдөрт хэр их хэмжээний ус уух шаардлагатайгаа тогтоогоод усны саван дээрээ цаг болон хэмжээг нь заагаад тэмдэглэж болно Тэгвэл та ус уухаа мартахгүйн зэрэгцээ, биед дутагдах шингэнээ төвөггүй нөхөж чадах юм. 

Хугацаатай усны сав

9 Суултуур шарласан бол...

Суултуур шарласан бол Пэпси ундаа хийгээд, нэг хонуулаад савантай усаар угаавал шарласан хэсэг алга болдог ажээ. 

Суултуур шарласан бол...

10 Бөглөөс гаргах

Тосгуур руугаа нэг минут хэртэй хав халуун ус гоожуулаад нэг аяга хүнсний сода хийгээрэй. Дээрээс нь нэг аяга цагаан цуу зугуухнаар хийж, дахин халуун ус гоожуулна.

Бөглөөс гаргах

11 Шүршүүрийн толгой цэвэрлэх

Шүршүүрийн толгойг цэвэрлэхийн тулд цагаан цуутай гялгар уутаар боогоорой. Бүтэн нэг хонуулаад уутаа авах үед танай шүршүүрийн толгой шинэ юм шиг л болсон байх болно. 

Шүршүүрийн толгой цэвэрлэх

12 Товч бөхлөх

Товчоо бөхлөхийн тулд ердөө оёдлын утсан дээгүүр нь өнгөгүй хумсны будаг түрхэхэд л хангалттай. 

Товч бөхлөх

13 Биеийн үнэр

Та үнэр дарагч түрхэхээ мартаж орхисон бол шинэхэн нимбэг, эсвэл жүржийг хоёр хуваагаад арьсандаа үрээрэй. Ингэвэл биеийн эвгүй үнэр алга болдог байна.

Биеийн үнэр

14 Утасны дууг нэмэгдүүлэх

Бидний хэлж заншсанаар утасны "Cпикер" муудаж орхисон бол шилэн аяганд хийчихвэл хамаагүй чанга цуурайтан сонсогддог ажээ. 

Утасны дууг нэмэгдүүлэх

15 Мөсөө хүйтнээр нь хадгалах

Аялал зугаалгаар явахдаа аяны хөргөгчин доторх мөсөө аль болох удаан хадгалахын тулд давс цацаарай. 

Мөсөө хүйтнээр нь хадгалах

16 Амны үнэр

Шүдээ угаахаа мартсан, эсвэл оо дууссан бол алим идээрэй. Алим нь амны эвгүй үнэрийг хамгийн сайн дардаг. 

Амны үнэр

17 Жүржийн лаа

Та гэрээ сайхан үнэртэй болгомоор байвал нимбэг юм уу, жүржээр лаа хийгээрэй. 

Жүржийн лаа

18 Сав онгойлгох

Шилэн савтай бүтээгдэхүүн онгойлгох хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл дээрээс нь 1-2 минутын турш халуун ус гоожуулаад онгойлгоорой.  

Сав онгойлгох

19 Модон халбага

Шөлтэй хоол дэврүүлэхгүйн тулд савныхаа амсар дээр модон халбага тавиарай. Тэгвэл хэтэрхий их буцалсан хоол модон халбаганд ойгоод буцаж, доошилдог гэнэ. 

Модон халбага

20 Утсаа спикер болгох

Үүний тулд танд ердөө 2 ширхэг хуванцар сав болон 00-ын цаасны гол хэсэг хэрэг болох юм. Та эхлээд 2 хуванцар саваа нүхэлж, голоор нь 00-ын цаасны голоо хийх бөгөөд түүнийхээ дээр зурагт үзүүлсэн шиг утсаа байрлуулаарай.

Утсаа спикер болгох

91
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()