Та үүнийг хэрэглэснээр ямар ч халдварт өвчин тусахгүй!

Бид бүгд л эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсч мөрөөддөг билээ. Өвчин зовлонгүй байх нь амьдралаас авч буй хамгийн том бэлэг гэж ярьдаг тул та ч мөн хэрэглэж байгаа зүйлсдээ анхаарлаа хандуулж, элдэв нян, бактерээс сэргийлж явахад гэмгүй. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ нянгийн вирус, өвчлөл болон бактери зэргийг нэг дор устгаж, ямар ч өвчнөөс таны эрүүл мэндийг хамгаалж чадах гайхалтай нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

Та үүнийг хэрэглэснээр ямар ч халдварт өвчин тусахгүй!

1 Чухам ямар бүтээгдэхүүн бэ?

Энэхүү бүтээгдэхүүнийг "Прополис (propolis)" буюу зөгийн жилий гэж нэрлэдэг. "Прополис" гэдэг нь зөгийний үүрээ бүрдэг бодис бөгөөд зөгийн үүрийг дэлхийн хамгийн антисептик буюу халдваргүй орчин гэж үздэг. "Прополис"-ийн бактерийн эсрэг шинж чанар нь хүн төрөлхтний бие махбодыг бактерийн нөлөөллөөс хамгаалдаг бөгөөд дархлааг улам бүр хүчирхэг болгодог юм. Үүнээс гадна прополис нь вирусын эсрэг үйлчилгээтэй. Судалгаагаар прополисийг ханиад, томууны улирлын үед хэрэглэхэд өвчнийг ул мөргүй эмчилж, ам, гүйлсэн булчирхай, залгиурын үрэвслийг намдаах ач тустай хэмээдэг юм. 

Чухам ямар бүтээгдэхүүн бэ?

2 Гэртээ хийх арга

Та үүнийг гэртээ ч гаргаж авах боломжтой юм. Ургамлын давирхай болон зөгийн хоол боловсруулах ферментийг хольж нэгтгэж өөрийн гэсэн "Прополис"-ийг бий болгоорой. Үүнийг зажилж, сүүтэй хольж уух гэхчлэн олон төрлөөр идэж болох бөгөөд ханиад томууны үед хамгийн сайн туслагч болдог аж. 

Гэртээ хийх арга

3 Эмийн сангуудаар худалдаалагдах "Прополис"

Хэрэв гэртээ өөрөө хийхээс бага зэрэг эмээж байгаа бол эмийн сангуудаар худалдаалагдах "Прополис" шингэн эмийг авч хэрэглэж болно. Энэ нь элдэв халдварт өвчин тусахаас сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг сайнаар нөлөөлөх төдийгүй шарх сорвыг түргэн эдгээх, мөөгөнцрийг эмчлэх гэхчлэн олон давуу талтай юм. 

Эмийн сангуудаар худалдаалагдах "Прополис"

4 Эмч нарын зөвлөгөө

Эмч нар энэхүү бүтээгдэхүүнийг яг л бүх өвчнийг анагаагч шидэт дусал хэмээн нэрлэдэг бөгөөд хүн бүхний тэргүүн сонголт байх ёстой гэж зөвлөдөг аж. Учир нь "Прополис" нь хоолой идээлэх, улайх, хамрын хөндийн үрэвсэл, чихний үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл,  хий ханиалгах, хатгаа  зэрэг өвчнийг богино хугацаанд анагаах үйлчилгээтэй болохыг судалгаагаар батлаад байна. 

Эмч нарын зөвлөгөө

5 Хэрхэн хэрэглэх вэ?

  • Тонзиллит болон фарингит (хоолойны үрэвсэл)-ийн үед "Прополис"-ийг натрийн хлоридын 1:10 хэмжээтэй хольж хэрэглэнэ.
  • Амны хөндийн эрүүл мэндэд анхаарахын тулд дээрхтэй адил хэмжээгээр найруулж бэлтгээд амаа зайлна.
  • Хамрын хөндийн үрэвслийн үед мөн л натрийн хлоридтой найруулж бэлтгээд хамраа бургуйдаарай.
  • Хэрэв таны чих үрэвссэн бол  "Прополис", халуун усыг 1:1 хэмжээтэй хийж, найруулан, үүнийгээ хөвөнтэй модонд шингээж, чихээ арчина.
  • Амьсгалын замын халдварт өвчний үед 1 дусал "Прополис"-ийг 5 мл натрийн хлоридтой хольж, хиймэл амьсгалуурт хийж хэрэглээрэй.
  • Халдварт өвчин, ханиад томуун туссан тохиолдолд 15-20 дусал "Прополис"-ийг 100 мл бүлээн усанд хийж, хоолоо идэхээс 30 минутын өмнө ууна.
  • Шарх, сорвин дээр бага зэрэг "Прополис" хөвөнд шингээн түрхэж, бооно. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Мэдээж та энэхүү эмийг хэрэглэхээс өмнө эмчид хандаж, сайтар зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн зөгийн бал, зөгийнөөс харшилтай хүмүүс болон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд тус эмийг хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()