Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт

Хүн төрөлхтөн нас барагсадтай харилцахыг эртнээс хүсч ирсэн бөгөөд зөнч, домч, бөө, лам нарын зарим нь өөрсдийгөө үхэгсэдийн ертөнцтэй холбоо тогтоож чадна хэмээн ярьдаг билээ. Хүний амьдрал хязгаартай, нас барсан хүн хэзээ ч бодит ертөнцөд эргэн ирдэггүй. Тиймээс л хайртай дотны хүмүүсээ алдаж, шаналсан хүмүүс элгээ дэвтээхийн тулд дээрх хүмүүст хандан, арга чаргаараа туслахыг гуйдаг. Зарим нь үнэхээр сүнстэй харьцаж чаддаг байж болох ч, харин зарим нь хүмүүсийн итгэл бишрэлийг ашиглан, хуурч мэхэлдэг нь харамсалтай. Үнэхээр сүнстэй харьцах боломжтой үгүйг хэн ч мэдэхгүй боловч та бидний бичсэн нийтлэлийг уншаад үзвэл зарим нэг зүйлийг ойлгож авч мэдэх билээ. 

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1 Үхэгсэдтэй яригч

Үхлийг хүлээн зөвшөөрөх амаргүй байдгаас ч тэр үү, эртнээс авахуулан хүмүүс үхэгсэдтэй холбоо тогтоохыг оролдсоор ирсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрт, өөр соёл иргэншилтэй ард түмэн тус тусынхаа зан үйлийг үйлдэн үхэгсэдтэй ярих, тэдний хэлэх үгийг сонсохыг хичээсээр иржээ. Амжилттай болсон үгүйг хэлэх аргагүй ч, ийм үйлдэл зогсолтгүй үргэлжилсээр байна. Хамгийн анхны үхэгсэдтэй харилцах оролдлого 1760 онд нийтлэгдэж байсан ч, XIX зуунд "Spiritualism" хэмээх үзэл бий болсон юм. "Spiritualism" бол сүнс тусдаа ертөнцтэй, бодитоор оршин байдаг гэсэн үзэл бөгөөд эл үзлийг баримтлагчид сүнс амьд хүмүүстэй харилцаж, тэдний замыг зааж өгдөг гэж итгэдэг ажээ. 

Үхэгсэдтэй яригч

2 Цагаан ордон дахь засал

Авраам Линкольн (Abraham Lincoln)-ы эхнэр Мэри Тод (Mary Todd) хүүгийнхээ үхлийг тийм ч сайн хүлээж аваагүй юм. Тэдний хүү 11 настай байхдаа 1862 онд хижиг өвчнөөр өнгөрсөн бөгөөд гашуудсан эх "Spiritualism"-д хутгалдаж эхэлжээ. Тэрбээр хүүтэйгээ дахин үг солихын тулд "Spiritualism"-ын мэргэжилтнүүдийг Цагаан ордонд авчран, зан үйл үйлддэг байсан аж. Заримдаа ийм арга засалд ерөнхийлөгч өөрийн биеэр оролцдог байсан ч, тэднийг хүүтэйгээ ярьж чадсан үгүйг хэн ч мэдэхгүй билээ. 

Цагаан ордон дахь засал

3 Арга заль

Виктория хатан хааны үед их хэмжээний "ер бусын, тайлагдашгүй" тохиолдлууд гарч байсан ч, хуурамч байсан юм. Тэр үед арга засал хийгчид хичнээн итгэмээргүй, ер бусын зүйл хийж чадна, төдий чинээгээр алдартай болж, их мөнгө олдог байжээ. Тэд дэгээ, утас ашиглан тавилга, эд хэрэгсэл хөдөлгөдөг байснаас гадна элдэв бусын зүйл залгиж, эктоплазм хэмээн хүмүүст итгүүлдэг байсан аж. Дэгээнүүдийг хувцсандаа оёдог байсан тул тэд гараа хөдөлгөлгүй эд зүйл хөдөлгөж, залгисан зүйлээ дараа нь бөөлжин гаргадаг байжээ. 

Арга заль

4 Хамгийн анхны ер бусын тохиолдол

Хамгийн анх 1840 оны үед Кэйт (Kate), Маргарет Фокс (Margaret Fox) гэгч эгч дүү хоёр "spiritualism"-ийн зан үйл хийдэг байжээ. Тэд ширээн дээр товшилдог байсныгаа "товшоон" гэж нэрлэсэн бөгөөд алим утсанд холбож газар ойлгоод, сүнснүүдийг дуу чимээг давтан үзүүлэхийг гуйдаг байсан гэнэ. Тэдний эгч нь танил тал, найз нөхөд ихтэй байсан бөгөөд хоёр дүүгээ ихэд дэмждэг байсан аж. Гэхдээ 40 жилийн дараа эгч дүүс хүмүүсийг хууран мэхэлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн билээ. 

Хамгийн анхны ер бусын тохиолдол

5 Домчид

Зан үйлийг домч нар хийдэг. Домчид ер бусын, далд хүчтэй бөгөөд амьд, үхэгсэдийг холбох чадвартай байдаг аж. Зарим домчид ямар нэгэн сүнс юм уу, амьтан дагаж явдаг бөгөөд тэд нар нь үхэгсэдийн ертөнцийн зууч болж өгдөг гэнэ. Сүнстэй харилцах арга нь олон янз байдаг ч, хамгийн түгээмэл нь домчийн биеийг сүнс эзэмдэж, хэлэх гэсэн үгээ дамжуулах юм. Мөн элдэв дуу чимээ гаргах, ширээ хөдөлгөх, эктоплазм, телекинезис зэрэг зүйлсийг хийдэг бөгөөд зарим нь лацтай захиаг уншдаг байжээ. Виктория хатан хааны үед сүнсний зураг ихээхэн алдаршиж, түгэн дэлгэрсэн ба домчид сүнсээр удирдуулан захиа занаа бичдэг байсан гэнэ. 

Домчид

6 Эктоплазм

Эктоплазм бол домч нарын сүнстэй харилцахдаа ашигладаг дотоод хүчний илрэл юм. Ихэвчлэн транс байдалд орсон домчийн ам, хамар, чихнээс самбай даавуу шиг материал гарч ирдэг бөгөөд зарим нүдээр үзсэн гэрч нар транс байдал хэр удаан үргэлжилнэ, төдийчинээгээр материал бараан болдог гэж баталдаг гэнэ. Домч нар гэрэл тэдний үйлд муу нөлөө үзүүлдэг тул харанхуйд хийх ёстой гэж үздэг боловч шинжээч нар эктоплазмын хуурамч тохиолдол нэлээн олныг илрүүлж байсан аж. Заримдаа домчид зан үйл хийхээсээ өмнө самбай, цаас, өндөгний цагаан, даавуу залгидаг байжээ. 

Эктоплазм

7 Овижа самбар

Хэрэв аймшгийн кино үздэг бол та "Овижа самбар"-ыг сайн мэдэх биз ээ. Самбарыг анх 1894 онд "Hasbro Inc" компани хийсэн бөгөөд сүнсний самбар, ярьдаг самбар нэрээр алдаршсан юм. Анхандаа ердөө тоглоом төдий байсан ч, "Spiritualists"-д итгэгчид сүнстэй харилцах аргыг нь илүү хөнгөвчилж болох юм гэсэн санаа гаргасан бөгөөд "тийм", "үгүй", "сайн байна уу", "баяртай" гэсэн үгийг агуулсан тус самбарыг сүнсний зан үйлд ихээхэн ашиглах болжээ. Олон хүн самбарыг нууцлаг, далд хүч удирддаг хэмээн одоо ч гэсэн итгэдэг гэнэ. 

Овижа самбар

8 Үхэгсэдийн дуу хоолой

Лесли Флинт (Leslie Flint) тун чадварлаг домч юм. Бусад домч нар сүнсний ярьсан хэлснийг дамжуулж хэлдэг бол Флинтээр дамжуулан сүнснүүд өөрийн дуу хоолойгоор ярьдаг байсан аж. Үүнийг шууд хоолойн дамжуулалт гэдэг. Тэр олон удаа өөрийн чадварыг үзүүлж байсан ч, өрөө нь үргэлж харанхуй байхыг шаарддаг байв. Бүр ханын шүүгээн дотроос хүртэл шууд хоолойн дамжуулалт хийдэг байсан аж. Флинт Оскар Вилд (Oscar Wilde), Артур Конан Дойл (Arthur Conan Doyle), Уинстон Черчилль (Winston Churchill), Мэрлин Монро (Marilyn Monroe), бүр Грекийн математикч Архимед (Archimedes)-ийн дуу хоолойг дамжуулж байжээ. Флинт анх 17 настай байхдаа 1910 онд нас барсан Мики (Mickey) гэгч хүүгийн дуу хоолойг дамжуулсан бөгөөд ердөө долоохон настай байхдаа нас барсан авга ахынхаа сүнсийг харсан гэж ярьдаг байсан билээ. 

Үхэгсэдийн дуу хоолой

9 Ширээ товших

Овижа самбар бий болохоос өмнө сүнстэй харьцагчид ширээ товших аргыг хэрэглэдэг байсан юм. Хүмүүс ширээ тойрч, дээр нь гараа тавьдаг бөгөөд цагаан толгойн үсгийг дуудна. Зөв үсгэн дээр ирмэгц сүнс дохио өгч ширээг ямар нэг байдлаар хөдөлгөн, хүмүүстэй харилцдаг аж. Заримдаа ширээ бүр агаарт тогтдог байсан гэнэ. Гэхдээ энэ арга нь заль байсан юм. Овижа самбартай адил олон домчид ханцуйндаа дэгээ болон бусад зүйлсийг нуугаад ширээг товшин дуугаргаж, хөдөлгөдөг байсан билээ. 

Ширээ товших

10 Шерлок Холмс (Sherlock Holmеs)-ын итгэл

Алдарт Шерлок Холмс номын зохиолч Артур Конан Дойл католик суртлын дор хүмүүжсэн ч, залуу байхдаа шашингүй үзэлтэн болсон юм. Энэ нь нууцлаг ер бусын явдал болон сүнсний үзлийг ихээхэн сонирхдог байснаас үүдэлтэй. Дойл 1889 онд байгуулагдсан "Хампширийн ер бусын үзэгдэл судлалын хүрээлэн"-ийн гишүүн, 1893 онд байгуулагдсан "Лондон төвт ер бусын үзэгдэл судлалын хүрээлэн"-ийн гишүүн тус тус байсан бөгөөд үзсэн туулсан дайн тулаан, төрсөн хүүгээ нас барснаас хойш сүнсний үзэлд үнэн сэтгэлээсээ итгэдэг болсон ажээ. 

Шерлок Холмс (Sherlock Holmеs)-ын итгэл

11 Сүнстэй зураг

Уиллиам Хоуп (William Hope) бол сүнсний гэрэл зургийн ертөнцөд ихээхэн алдартай хүн юм. Анх 1905 онд тэрбээр нөгөө ертөнцөд одсон хүний гэрэл зургийг хальсанд буулгасан бөгөөд олон хүмүүс түүнд итгэн, дагалддаг байжээ. Хоуп сүнсний зан үйлд олонтаа оролцдог байсан бөгөөд доор дурдагдсан Харри Худини болон дээр дурдагдсан Артур Конан Дойл нартай олон удаа хамтарч байсан бол түүнээс өмнө хамгийн анх сүнсний зураг гээчийг Уиллиам Мумлер (William Mumler) 1860 онд нээсэн аж. Тэр санамсаргүй зургийнхаа хальсыг гэрэлд цохиулж орхисноор өөр нэг хүний дүрс зурган дээр нь гарч ирснийг хараад ийм аргаар хайртай дотны нэгнээ алдсан хүмүүсээс мөнгө салгаж болох юм гэсэн санаа гаргажээ. Гэвч зурган дээрх нас барсан хүмүүс үнэндээ амьд байсан нь ил болсноор түүний хууран мэхлэлт төгсгөл болсон билээ. 

Сүнстэй зураг

12 Ер бусын үзэгдэл судлалын хүрээлэн

Ер бусын үзэгдэл судлалын хүрээлэн анх 1882 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаа явуулдаг ажээ. Олны хүндэтгэлийг хүлээсэн, боловсролтой цөөн тооны гишүүдтэйгээр байгуулагдсан тус хүрээлэн ер бусын үзэгдэл, тэдний хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг юм. Өнөө үед үүнийг хүмүүс "парапсихологи" гэсэн нэрээр илүү мэддэг билээ. Эхэн үед хүрээлэн ихэвчлэн хуурамч домч нарыг илрүүлэх ажиллагаа явуулдаг байсан бөгөөд сүнсний гэрэл зургийг идэвхийлэн мөрддөг байсан ажээ. 

Ер бусын үзэгдэл судлалын хүрээлэн

13 "Spiritualism" болон "АА"

Билл Уилсон (Bill Wilson) гэгч эр архи болон ер бусын үзэгдэлд дуртай нэгэн байжээ. Тэр нэг өрөөгөө нууцлаг хачирхалтай эд зүйлээр дүүргэсэн бөгөөд "Чөтгөрийн өрөө" гэж нэрлэдэг байсан аж. Энэ өрөөндөө байхдаа сүнстэй харилцаж чаддаг гэж Уилсон ярьдаг байсан тул нэг хүний зан үйл гэж хэлж болох билээ. Нэг удаа Овижа самбараар дамжуулан XV зуунд амьдарч байсан Бонифэйс нэртэй санваартантай ярилцсан бөгөөд санваартан түүнд архинаас гарахад нь туслаж, дэлхий дахинд алдаршсан АА цуглааныг үүсгэн байгуулах хүч өгсөн гэдэг. 

"Spiritualism" болон "АА"

14 Агаарт хөөрөхүй

Харанхуй өрөөнд агаарт хөөрнө гэдэг нэг хэрэг. Харин олон хүний нүдэн дээр гэрэл дүүрэн өрөөнд хөөрнө гэдэг огт өөр хэрэг. Тэгвэл Даниэл Дунглас Хоум (Daniel Dunglas Home) гэгч эр 40 жилийн турш хүмүүсийн нүдэн дээр агаарт хөөрсөн бөгөөд хэн ч, хэзээ ч ямар нэг заль мэх илрүүлж чадаагүй юм. 1857 онд тэрбээр Артур Конан Дойлийг оролцуулсан 5 хүний нүдэн дээр сандалнаасаа 1.5 метр өндөрт хөөрсөн бөгөөд зохиолч хожим нь энэ тухай "A History of Spiritualism" нэртэй ном бичжээ. Мөн 1871 онд агаарт хөөрснийг нь хожмоо "Британийн шинжлэх ухааны хөгжлийн хүрээлэн"-ийн дарга болсон Уиллиам Крукс (William Crookes) гэрчилсэн удаатай. 

Агаарт хөөрөхүй

15 Худини

Алдарт илбэчин Харри Худини нэрд гарахаасаа өмнө сүнсний зан үйл хийдэг байсан аж. Тодруулж хэлбэл ээж нь нас барснаас хойш "Spiritualism"-тай холбогдож эхэлсэн ба үхэгсэдтэй холбогддог жинхэнэ домчийн эрэлд гарсан байна. Худини нас барахдаа эхнэр болох Бесс (Bess)-т өөртэй нь хэрхэн холбогдох тухай заавар бичиж үлдээсэн бөгөөд Бессийг нас барахад Худинигийн шүтэн бишрэгчид зааврыг авчээ. Гэхдээ өдийг болтол алдарт илбэчин маань дахин үзэгдээгүй байгаа билээ. 

Худини

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()