Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэрээр зочилцгооё

Марк Элиот Зукерберг (Mark Elliot Zuckerberg) 1984.05.14-нд төржээ. Тэр бол бидний өдөр тутмын хэрэгцээ болсон алдарт "Facebook"-ийн үүсгэн байгуулагч, захирал нь юм. Хамгийн анх цахим хуудсаа Харвардын дотуур байранд түгээж эхэлсэн ч, удалгүй бусад сургуулиудаар тархан, дэлхийн хамгийн алдартай хүн болох эхлэлийг нь тавьж өгсөн аж. Марк Зукерберг эхнэртэйгээ Харвардад сурч байхдаа танилцсан бөгөөд тэдний үнэнч хайрын үүр, алдарт тэрбумтны гэрийг хамтдаа сонирхоцгооё. 

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэрээр зочилцгооё

1

Түүний хашаа 5100 мкв, байшин нь 1500 мкв талбайтай юм. 

2

Марк Зукербергийн зочны өрөө.

3

Алдарт тэрбумтны угаалгын өрөө.

4

Тэрбумтны гэр гэхэд тун хачирхалтай. Өрөө бүрийн зохион байгуулалт тун энгийн, дундаж айлуудаас тэгтлээ их ялгарах юмгүйг та харж байгаа биз ээ. 

5

Тэд байшингаа хэдэн жилийн өмнө 7 сая доллараар худалдаж авсан бөгөөд анх нүүж ирэхэд нь ямар байсан, яг түүгээр нь байлгадаг ажээ. 

6

Марк Зукербергийн хөрөнгө 2016 оны байдлаар 50 тэрбум ам доллар гэж тоологдсон бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 5 дугаарт бичигддэг юм. 

7

Зукерберг гэргий Присила Чан (Priscilla Chan)-тай 2003 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд 2010 онд хамт амьдардаг болсон ажээ. Хосууд байшингийнхаа арын цэцэрлэгт 2012 онд хуримаа хийсэн билээ. 

8

Марк Зукерберг 2015.12.01-нд охинтой боллоо хэмээн өөрийн "Facebook" хуудсандаа анх зарлаж байсныг манай уншигчид санаж байгаа биз ээ.

9

Тэд чамирхаж, тансаглалгүй амьдардагаас гадна Зукерберг эхнэрийнхээ хамтаар буяны ажилд оролцдогоороо алдартай юм. Тэд бол баярхаж, гайхуулахын оронд хандив, тусламж өгч, сэтгэлийн жаргал хүртдэг хүмүүс ажээ. 

10

Эхнэр болох Присила Чангийн хамтаар Зукерберг "Facebook"-ийнхээ хувьцааны 99% буюу 45 тэрбум долларыг буяны байгууллагад хандивлахаар болжээ. Өгөөмөр сэтгэл гэж энэ л байх даа. 

11

Зукерберг 2010 оноос эхлэн дэлхийн хамгийн баян 100 хүний тоонд орж эхэлсэн ба "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын 10 дугаарт бичигджээ. 

Залуу насандаа тэрбумтан болсон авьяаслаг, хөдөлмөрч залуу хүн чанараа гээгээгүй нь талархмаар. Тэр эелдэг, шударга, халуун дулаан сэтгэлтэй, өнгө мөнгөний эрхэнд автаагүй, хүн болгоны үлгэр дуурайлал авмаар залуу билээ. 

650
таалагдаж байна

40
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()