Таны хэзээ ч мартаж болохгүй амьдралын үнэн

Сэтгэлийн тэнхээ гэгч зүйл хүнд хамгийн хэрэгтэйгээс гадна заавал ч үгүй байх ёстой эрхэм чанар билээ. Учир нь амьдралд таамаглаж, тааварлашгүй гэнэтийн зүйлс олон тохиолддог шүү дээ. Тэр үед сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л асуудлыг давж гарч чаддаг. Ингээд хамтдаа таныг сэтгэлийн тэнхээтэй болгох амьдралын үнэт сургамжуудтай танилцъя.

Таны хэзээ ч мартаж болохгүй амьдралын үнэн
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Өнөөдрийн ажлыг маргааш гэж хойшлуулах хэрэггүй

Хүн бүрийн салж чаддаггүй буруу зуршлуудын нэг бол өнөөдрийн ажлыг маргааш гэж хойшлуулах явдал байдаг бөгөөд энэ нь хүнийг улам бүр залхуу, идэвхгүй болгодог аж. Тиймээс аль болох хойш сууж, залхууралгүйгээр өнөөдрийн ажлыг тэр дор нь амжуулж хийж байхыг танд зөвлөж байна. Ингэснээр цаг хугацааг ч гэсэн хэмнэх давуу талтай гэдгийг бүү мартаарай. 

Өнөөдрийн ажлыг маргааш гэж хойшлуулах хэрэггүй

2 Хүн бүр өөрийн ашиг сонирхлыг эхэнд тавьдаг

Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум гаруй хүн өөр хоорондоо харилцан адилгүй бөгөөд дор бүрнээ өөрийн хүсэл эрмэлзэл, үзэл бодол, ашиг сонирхлыг юу юунаас илүү эрхэмлэдэг байна. Гэвч эцсийн дүнд хүнийг өөр нэгэн биш, хүн өөрөө л аз жаргалтай болгодог болохыг сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа энэ үед хүн бүр хувийн ашиг сонирхлоо ямар ч нөхцөлд эхэнд тавих нь арга ч үгүй тул та ч бас үүнийг сайтар ойлгон, уужуу тайван хандаж сураарай. 

Хүн бүр өөрийн ашиг сонирхлыг эхэнд тавьдаг

3 Бусдад таалагдах албагүй

Та ямар ч байж болно. Таны эцэг, эх, гэр бүл, найз нөхөд, тэр ч бүү хэл та өөрөө хэн ч байж болно. Хамгийн чухал нь өөрөө өөртөө таалагдах ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Хорвоод хүн дүрийг олж мэндэлсэн хэн бүхэн ердөө нэг л удаа амьдрах учраас эл богино хугацааг бусдад таалагдах гэж өнгөрөөнө гэдэг хайран биш гэж үү? Тиймээс эцэг, эхээс өвлөгдсөн, бурхнаас заяасан бие махбод, царай зүс, авъяас чадвартаа цаг ямагт талархаж байгаарай. Та өнөөдөр өөрийгөө голж шилэн, бусадтай харьцуулж байж болох хэдий ч, хорвоогийн хаа нэгтээ тань шиг болохыг хүсдэг өч төчнөөн хүмүүс байгааг үргэлж санаж яваарай.

Бусдад таалагдах албагүй

4 Болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаг юм

Энэ бол маш энгийн зүйл. Та мундаг байж болно. Авъяас чадвар тань олон нийтэд үнэлэгдэж, хөрөнгө мөнгө дансанд тань тоолж баршгүй их хэмжээгээр орж ч болно. Гэхдээ тэглээ гээд та ертөнцийг захирч байна гэсэн үг биш юм. Мянгантаа хичээсэн ч, санаснаар болдоггүй, бүтдэггүй зүйл гэж байдаг. Амьдралд төсөөлж, таамаглаж байгаагүй олон зүйлс тохиолдох бөгөөд тэр бүрт сэтгэл санаагаар уналгүй, аль болох давж гарахыг хичээж байгаарай. Бүх зүйлийг би заавал чадах ёстой гэсэн ойлголт байдаггүй юм шүү.

Болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаг юм

5 Өөрийгөө уучилж бай

Хүн төгс биш учраас амьдралд алдаж, онох зүйл бишгүй л тохиолддог. Магадгүй та өөрийн буруугаас болоод хайртай дотны хүнээсээ хагацах юм уу, эсвэл маш том зүйлээ алдах үе ч гарч мэднэ. Харин эдгээр мөчүүдэд та өөрийгөө буруутгахгүй байж, ирээдүйгээ баллахгүй байхыг хичээгээрэй. Уучлал гэдэг агуу зүйл болохыг бид хүн төрөлхтний түүх, гайхалтай дэлгэцийн бүтээлүүдээс олон удаа харж мэдсэн шүү дээ. Тиймээс нэг удаа ч болов өөрийгөө уучилж, алдаагаа засах дахин нэг боломж өөртөө олгож байгаарай. 

Өөрийгөө уучилж бай

6 Таны бодол бүх зүйлд буруутай биш

Ихэнх хүмүүс бодол биеллээ олдог гэж ярьдаг. Гэвч амьдрал дээр энэ нь үнэн байж чаддаггүй билээ. Бодол санаа бол ердөө л хийсвэр зүйл. Харин үйлдэл бодит бөгөөд хүн бодсон санаснаасаа болж ямар нэгэн үйлдэл хийдэггүй аж. Харин үйлдэл бүрийн ард сэтгэл хөдлөл нуугдаж байдгийг сэтгэл зүйн салбарын судлаачид олж тогтоожээ. Хүн сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүйгээс болж, эсвэл сэтгэл хөдлөлдөө хэт их автсанаар ямар нэгэн үйлдлийг хийдэг болохоос биш, бодсон зүйлээ хийдэггүй аж. Харин бодсон зүйлээ аль болох удаан хугацааны дараа, төлөвлөж байж хийдэг гэнэ.

Таны бодол бүх зүйлд буруутай биш

7 Таны ирээдүй хэрхэхийг та өөрөө шийднэ

Хувь заяагаа бусдад даатгах шиг утгагүй зүйл гэж юу байх билээ. Нэг л амьдрах амьдралаа өөрийн хүч хөдөлмөрөөр босгож, ирээдүйгээ хэн нэгнээр шийдүүлэх бус, та өөрөө шийдэмгий байх ёстой юм. Тийм ч учраас та хүнд, хэцүү саад бэрхшээл тохиолдох үед тусламж горьдон, гунигтай гэгч нь хүлээж суухын оронд өөрөө бүхнийг даван туулж, ирээдүйгээ сайн сайхан болгож бүтээгээрэй. 

Таны ирээдүй хэрхэхийг та өөрөө шийднэ

Та үүнтэй санал нийлэх үү?

168
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()