Дэлхийн хамгийн тансаг онгоцоор зочилцгооё!

Ажил хэрэг, амралт зугаалга гээд л янз бүрийн шалтгаанаар хүмүүс өдөр болгон хаа нэг тийшээ нисч байдаг. Хэрэгцээ шаардлага их байхын хэрээр нислэгийн авиа компаниуд даган нэмэгдэж, ая тухтай үйлчилгээгээрээ өрсөлдөх болсон билээ. Тэгвэл онгоц болгон үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангасан, тав тохьтой онгоц дэлхийн өнцөг булан бүрт түгэн тарах цаг ойртон иржээ.

Дэлхийн хамгийн тансаг онгоцоор зочилцгооё!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Яагаад гэж та гайхаж байна уу? Тэгвэл та дэлхийн хамгийн баян улсуудын нэг Арабын Нэгдсэн Эмират улсын "Этихад агаарын тээвэр" компанийн А380 онгоц ямар байдгийг үзэж сонирхоорой. Нэгнээсээ үлгэр дуурайлал авч, уралдан хөгждөг цаг үе болохоор удахгүй бүх онгоц ийм болох биз ээ.

Жил гаруйхны өмнө тус компани онгоцнуудаа илүү өнгөлөг болгосон юм. Сүүл хэсэг дээрээ улсынхаа далбааг тавих бус, гоёмсог гурвалжингуудыг зуржээ. 

"Airbus А380" нь энгийн, бизнес, нэгдүгээр зэрэглэл болон тусгай зэрэглэл гэсэн 4 ангилал бүхий 2 давхар онгоц юм. Тусгай зэрэглэл нь тун тансаг бөгөөд хамгийн дээрээ байрладаг ажээ.

1 Тусгай зэрэглэл

Тусгай зэрэглэл нь 12 мкв талбайтай, 3 өрөөтэй. Зочны өрөө нь уужим саруул зайтай бөгөөд хоол идэх тасалгаа, бага оврын кино театртай. Мөн унтлагын өрөө, шүршүүр, 00 бүхий угаалгын өрөө байдаг. Онгоцны үйлчлэгч нар нь "London’s Savoy" зочид буудалд тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс байдаг ажээ.

Тусгай зэрэглэл

Абу Дабигаас Лондон орох нислэгийн тасалбар нь 77000 дирхам буюу 21000 орчим ам долларын үнэтэй. 

Унтлагын өрөөнд нь ийм том ор байдаг. 

2 Нэгдүгээр зэрэглэл

Нэгдүгээр зэрэглэл нь арай энгийн. Нэг хүнд нийт 5 мкв талбай оногдох бөгөөд Абу Дабигаас Лондон хүрэх тасалбар нь 31000 - 36000 дирхам буюу 8400 - 9800 ам долларын үнэтэй ажээ. 

Нэгдүгээр зэрэглэл

Тасалгааны таславч нь гулсан нээгдэх боломжтой бөгөөд ингэснээр хөрштэйгээ ярилцах болох юм. Гэхдээ ямар нэг төвөгтэй асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол буцаагаад хаачихаж болох билээ. 

Нэгдүгээр зэрэглэлийнхний плитан хана, шал, гантиган тосгуур бүхий угаалгын өрөө.

3 Бизнес зэрэглэл

Бизнес ангиллын зорчигчид бүгд тусгаарлах таславчтайн зэрэгцээ суудал нь хойшоо налж, ор болдог ажээ. 

Бизнес зэрэглэл

Зорчигч бүрт оймс, чихний бөглөө, шүдний сойз, сам болон бусад аялалд шаардагдах эд зүйлийг өгдөг. 

Онгоцны сүүл хэсгийн дээд давхарт бизнес зэрэглэлийнхэнд зориулсан тохилог буйдантай бяцхан кафе байна. 

4 Энгийн зэрэглэл

Энгийн зэрэглэл нь доод давхартаа байрлана. Зорчигчдыг тав тухтай байлгах үүднээс суудал бүр дээр өдөн дэр, зөөлөвч тавьжээ. 

Энгийн зэрэглэл

Ослын гарцны дэргэдэх энгийн зэрэглэлийн суудал

Хүүхдийн хоолны иж бүрдэл

5 Нислэгийн багийнхны тасалгаа

Нисгэгчийн кабин

Нислэгийн багийнхны тасалгаа

Нисгэгчийн кабины ард нислэгийн багийнхан болон нисгэгчдийг биеийнхээ чилээг гарган, түр дугхийгээд авахад зориулсан амралтын өрөө байдаг. 

Тухтай аялаарай

Та ийм онгоцонд суувал хамгийн түрүүнд юуг нь сонирхох вэ? 

244
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()