Хүүхэд төөрсөн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Эцэг эхчүүд минь наашаа суугаарай. Таны хүүхэд алга болсон бол яах вэ? Магадгүй эрж хайж, бахардаж унатлаа нааш цааш гүйж, цагдаад хандах биз ээ. Харин хүүхэд айж, сандарч, яах ёстойгоо мэдэхгүйгээсээ болоод илүү ноцтой аюулд орчихож мэдэх юм. Тэгвэл ийм байдалд орохгүйн тулд хүүхдийнхээ бяцхан оюун ухаанд тааруулан аюултай нөхцөл байдалд яах ёстойг зааж өгөөрэй. Хүүхэд таны бодсоноос ухаантай шүү дээ.

Хүүхэд төөрсөн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Хамгийн түрүүнд хүүхэд тань дараах зүйлийг мэддэг байх ёстой.

  1. Ээж, аавынхаа нэр
  2. Ээж, аавын утасны дугаар
  3. Гэрийн хаяг

Мөн 102 буюу цагдаагийн газрын утсыг мэддэг байхад илүүдэхгүй юм.

 

1 Хүүхэд хотод төөрсөн бол...

  1. Хүүхэд байрнаасаа холдож болохгүй. Хаана төөрсөн, тэр газартаа үлдэх хэрэгтэй. Тэгвэл хүүхдээ олоход хамаагүй хялбар байх юм.
  2. Хүүхэддээ дүрэмт хувцас өмссөн хүнээс тусламж эрж болно гэдгийг хэлж өгөөрэй. Цагдаа, хамгаалагч, эсвэл тухайн газрын худалдагч, зөөгч гэх мэт. Мөн хүүхэдтэй эмэгтэй хүнд хандаж болох юм.

Анхаарах зүйл

  • Зөвхөн цагдаад л айх аюулгүй хандаж болно. Харин бусад том хүмүүстэй болгоомжтой харилцах нь зүйтэй.
  • Ямар ч тохиолдолд танихгүй хүн дагаж явж болохгүй. Ээжид нь хүргээд өгье гэж хэлсэн байсан ч, хамт явж болохгүй.
  • Зөвхөн гэр бүлийнхнийхээ мэддэг нууц үгтэй болоорой. Тэгвэл хэн нэгэн хүн ирээд ээж, аав руу нь залгаад өгье гээд утсаар яриулбал хүүхэд тань ээжийгээ танихын тулд нууц үгээ асуух юм.

Хүүхэд хотод төөрсөн бол...

2 Тээврийн хэрэгслээс болоод төөрөлдсөн бол...

  1. Санамсаргүй тохиолдлоор хүүхэд автобуснаас ганцаараа буугаад та цаашаа явчихаж мэдэх юм. Тэгвэл та ийм нөхцөл байдалд орсон бол яах ёстойг хүүхэддээ зааж өгөөрэй.  Ямар ч байсан айж, сандарч болохгүй. Буусан газраасаа холдож явахгүй байх хэрэгтэй юм. Тэгвэл та буцаж ирээд хүүхдээ авч чадна. Харин хүүхэд тань таныг гүйцэх гээд дараагийн автобусанд суучихвал олоход бүр л хэцүү болох билээ.
  2. Хэрэв хүүхэд автобусанд үлдээд та буучихсан бол хүүхэд дараагийн буудал дээр буугаад таныг хүлээх ёстой ажээ.

Анхаарах зүйл

Хүүхэд төөрсөн бол шуудхан чангаар гэрийнхнээ дуудаж, хашхирах нь зүйтэй. Ээж, хүүхэд хоёр олон хүний дунд төөрөлдчихөөд нэг нэгнээ олохгүй байх үе маш элбэг тохиолддог юм. Тиймээс хүүхэддээ айж, ичилгүй хашхирч ээжийгээ дуудаж бай гэж захиарай.

Тээврийн хэрэгслээс болоод төөрөлдсөн бол...

3 Хүүхэд ойд төөрсөн бол...

  1. Хүүхэд байгаа газраасаа холдож явах хэрэггүй. Ойд төөрсөн хүүхдийг олохын тулд дуу чимээ гаргах хэрэгтэй. Хүүхэд чанга хашхирах ёстой бөгөөд та хүүхдийнхээ анхаарлыг татахын тулд мод тогшиж болох юм. Хамгийн найдвартай арга бол хүүхэд тань ой руу явах гэж байгаа бол та халаасанд нь шүгэл хийж өгөөрэй.
  2. Ямар ч тохиолдолд усанд ойртож болохгүй. Хүүхэддээ хичнээн гүехэн байсан ч гол, ус руу ойртож болохгүйг хатуу сануулах хэрэгтэй.
  3. Хэвтэж болохгүй. Хүүхэд маш хурдан унтдаг тул хэвтэх төдийд дугжраад өгч мэднэ. Тэгвэл та хичнээн ч их дуудаж, хайсан хүүхдээ олохгүй шүү дээ. Тиймээс хүүхэддээ тоглож, дуулж, шүлэг уншиж болно, гол нь хэвтэж, унтаж болохгүй гэдгийг сайтар ойлгуулж өгөөрэй.
  4. Мөөг, жимс идэж болохгүй. Хүүхэд тун амархан хорддог. Тиймээс танил харагдаж байсан ч, амандаа юу ч хийж болохгүйг сануулаарай.
  5. Амьтанд ойртож, хүрч болохгүй. Хүүхэддээ амьтан харагдвал ойртох хэрэггүй гэж зааж өгөөрэй. Хичнээн жижигхэн байсан ч, хичнээн хөөрхөн байсан ч, холуур явах хэрэгтэй. Амьтан хазчихвал яана. Эсвэл зулзгаа хамгаалсан эмэгчин амьтан гараад ирвэл хүүхдэд ноцтой аюул учирч болзошгүй юм.
  6. Том хүнээс тусламж эрэлхийлэх нь зүйтэй. Ихэнх тохиолдолд ойд төөрсөн хүүхдийг хайж яваа хүмүүс нь олдог. Тиймээс том хүнээс нуугдаж болохгүйг хэлж өгөөрэй.

Хүүхэд ойд төөрсөн бол...

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө.

  1. Хүүхэддээ үргэлж тод өнгийн хувцас өмсүүлж байгаарай.
  2. Халаасанд нь цагаан нусны алчуур хийгээрэй. Тэгвэл харанхуйд олж харахад амар байдаг юм.
  3. Хүүхдээ ой руу явахад нь үргэлж уух зүйл өгч явуулж байгаарай. Ойд төөрсөн хүүхэд цангаснаасаа болоод усанд ойртох аюултай.
  4. Халаасанд нь шоколад хийчихсэн байхад илүүдэхгүй.
  5. Хүүхэддээ шүгэл авч өгөөрэй. Ихэнх хүүхэд шүглэнд дуртай байдаг тул тийм хэцүү зүйл байхгүй байгаа биз?
  6. Төөрсөн бол өөрийгөө буруутгах хэрэггүй гэдгийг хүүхэддээ дахин дахин хэлж байгаарай. Хэн ч түүнийг загнахгүй гэдгийг сайтар ойлгуулж өгөхгүй бол төөрсөн хүүхэд зэмлүүлэхээсээ айсандаа нуугдах тохиолдол байдаг билээ.

Анхаарах зүйл.

  • Хүүхдээ айлгалгүйгээр төөрсөн мэт тоглож байгаарай.
  • Ном уншиж байхдаа "Чи автобуснаас түрүүлээд буучихсан бол яах вэ?" гэх мэт асуулт асууж, хүүхэддээ яахыг нь зааж өгөөрэй.
  • Та хоёр байраа солиод тоглоорой. Энэ үедээ та буруу зүйл хийгээрэй. Тэгвэл хүүхэд таны алдааг залруулж өгөхдөө дуртай байхаар зогсохгүй, бүр сайн тогтоож авах билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()