Цэвэрлэгээний бодис ашиглахгүйгээр гэрээ хэрхэн цэмцийлгэх вэ?

2017-01-14, 13:56
34,975

Гэрийн эзэгтэй нар амралтын өдрөөрөө юу хийдэг вэ? Мэдээж их цэвэрлэгээ шүү дээ. Гэхдээ долоо хоног бүр химийн хүчтэй найрлага бүхий цэвэрлэгээний бодис ашиглана гэдэг биед хортойгоос гадна, өндөр зардалтай. Тэгвэл бид танд цэвэрлэгээний бодис ашиглалгүйгээр хямд төсөр байдлаар арилж өгдөггүй тортог, толбыг юу ч үгүй алга болгох маш хялбархан аргуудыг танилцуулж байна. 

Цэвэрлэгээний бодис ашиглахгүйгээр гэрээ хэрхэн цэмцийлгэх вэ?
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Цонх цэвэрлэх

Цонхныхоо шилийг өөгүй гялалзуулахыг хүсвэл та 1:10 харьцаатайгаар аммиак, усыг хольж арчаарай. Дараа нь цонхоо хуурай болтол нь зүлгэнэ. Бас түүхий төмсийг голоор нь хувааж байгаад арчиж болдог ажээ. Үүнийхээ дараа ердөө л цэвэрхэн даавуугаар арчиж, төмснийхөө шүүсийг арилгаарай. 

Цонх цэвэрлэх

2 Шал арчих

Модон шалыг ус болон цагаан цуугаар угаах нь маш үр дүнтэй. Нэг литр усанд 1/4 аяга цагаан цуу хийгээд л шидэт уусмал бэлэн болох юм. 

Шал арчих

3 Угаалгын машинаа цэвэрлэх

Угаалгын машиныхаа үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй билээ. Харин үүний тулд та хоосон угаалгын машиндаа 80 гр нимбэгийн хүчил болон халуун ус хийгээд угаалгын машинаа ажиллуулаарай. 

Угаалгын машинаа цэвэрлэх

4 Угаалгын өрөөнийхөө зэвийг арилгах

Керамик шалаа цэвэрлэхийн тулд цагаан цуу болон хүнсний сода хольж, бохир газраа түрхээд хэдэн минут байлгана. Дараа нь усаар угааж, хуурай даавуугаар арчаарай. 

Угаалгын өрөөнийхөө зэвийг арилгах

5 Толио гялалзуулах

Толио гялалзуулахын тулд та тосон өнгөрийг нь арилгах хэрэгтэй. Харин үүний тулд цонх арчихад хэрэглэж байсан уусмал дээрээ 2 халбага архи хийхэд болох юм. 

Толио гялалзуулах

6 Махны модоо ариутгах

Махны модон дээрээ элдэв нян үржүүлэхгүйн тулд нимбэгийг голоор нь хуваагаад давс цацаж зүлгээрэй. Дараа нь үлдсэн тал нимбэгээрээ арчиж, халуун усаар угаагаарай. 

Махны модоо ариутгах

7 Хивс цэвэрлэх

Хүнсний сода, эрдэнэ шишийн цардуулыг хольж хивсэн дээрээ түрхээд 10-15 минут байлгана. Энэ арга нь хивсэнд гүн тогтсон бохирыг цэвэрлээд зогсохгүй, гэр дэх эвгүй үнэрийг дардаг ажээ. 

Хивс цэвэрлэх

8 Эвгүй үнэрийг арилгах

Хөргөгчний эвгүй үнэрийг дарахын тулд усанд нимбэгний шүүс хольж угаагаарай. Мөн бага зэрэг хүнсний сода нэмж болох юм. Ингэвэл хөргөгчинд тогтсон элдэв өнгөрийг арилгахад амар болдог билээ. 

Эвгүй үнэрийг арилгах

9 Угаалгын өрөө цэвэрлэх

Шүршүүрийн шилэн хаалгыг угаахын тулд хүнсний сода юм уу, нимбэг ашиглаарай. Сойзон дээрээ хүнсний сода хийгээд хана, хаалгаа цэвэрхэн болтол нь үрнэ. Дараа нь ердөө усаар зайлахад болох юм. Мөн долоо хоногт нэг удаа нимбэг зүсч хаалгандаа түрхэн, 10-15 минут байлгаад мөн л усаар угааж цэвэрлээрэй. 

Угаалгын өрөө цэвэрлэх

10 Шарах шүүгээгээ цэвэрлэх

Тал аяга усанд нэг аяга хүнсний сода хийнэ. Үүнийгээ шарах шүүгээнийхээ шилэн хаалганд жигдхэн тарааж түрхэн, 15 минут байлгаад усаар угааж, зөөлөн даавуугаар хуурай болтол нь арчаарай.  Дараа нь цагаан цуугаар шүршээд дахин 15 минут хүлээнэ. Ингээд хуурай даавуугаар арчихад бүх өөх тос нь арилж, гялалзах ажээ. 

Шарах шүүгээгээ цэвэрлэх

Та эдгээр аргуудыг заавал туршиж үзээрэй. Мөн найз нөхөддөө дуулгаж, туршлага солилцоорой. 

70
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()