Танай гэрт хий алдвал юу хийх ёстой вэ?

Бид анхаарал болгоомжгүй байдлаасаа болж өөрсдийн амь насаа эрсдэлд оруулах тохиолдол байдаг. Гэхдээ иймэрхүү яаралтай нөхцөл байдалд зөв зүйтэй арга хэмжээг авснаар та өөрийн эрүүл мэнд, өмч хөрөнгөө аварч үлдэх боломжтой. Иймд өнөөдөр та бүхэндээ гэрт тань хий алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстойг зөвлөхөөр шийдлээ. 

Танай гэрт хий алдвал юу хийх ёстой вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хийн хоолойг хаах

Хэрэв танай гэрт хий алдсан бол хамгийн түрүүнд хоолойг хаагаарай. Харин хүмүүс ихэвчлэн хаанаас хий алдаж байгааг нь хайж, цаг алдах нь элбэг байдаг аж. Гэвч энэ нь асуудал улам бүр даамжирахад нөлөөлдөг байна. Иймд таны хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэл бол нийтээр нь буюу хоолойг хаах юм. 

Хийн хоолойг хаах

2 Цонхоо нээж, гал команд дуудна

Нэгэнт хий шатаж, гал гарсан бол айж сандран унтраах гэж оролдох хэрэггүй. Үүний оронд бүх цонхоо онгойлгож, хоолойг хаах гээд үзээрэй. Хэрэв болохгүй бол яаралтай гал команд дуудна. Цонхоо онгойлговол, хүчтэй салхи гэрт хуримтлагдсан хийг багасгах бөгөөд гал авалцсан хий дэлбэрдэггүй болохыг анхаараарай. 

Цонхоо нээж, гал команд дуудна

3 Пускателиа буулгах

Цахилгаан хэрэгсэл асаалттай тохиолдолд  залгуураар салгаж унтраах, харин унтраатай бол асааж хэрхэвч болохгүй. Үүний оронд пускателиа буулгаж, асуудлаас зайлсхийх боломжтой. Учир нь хий гарч байгаа тохиолдолд багахан оч үсрэх төдийд л дэлбэрэх аюултай байдаг аж. 

Пускателиа буулгах

4 Хий алдсан газраас утсаар холбогдож болохгүй

Хий алдсан газарт гар утас, суурин утас аль алийг нь ашиглаж болохгүй. Иймд та гэрээсээ гадагш гараад, аврах анги дуудаарай. Гал команд иртэл гадаа гудамжинд хүлээж зогсох нь гарч болзошгүй аюулаас сэргийлж байгаа хэрэг юм.

Хий алдсан газраас утсаар холбогдож болохгүй

Та бүхэндээ бяцхан зөвлөгөөг хүргэе:

  • Хийн зуухаа өөрөө засах гэж оролдож хэрхэвч болохгүй.
  • Хийн зуухны аль нэг хэсгээс хий алдаж байгаа санагдвал тэр дор нь зуухаа унтрааж, ахин асаах гэж оролдож болохгүй. Мөн цонхоо онгойлгож агаараа сэлбээд зуух хөрсний дараа асааж болох юм.
  • Өрөө, тасалгааг дулаацуулах зорилгоор хийн зуух асааж болохгүй.
  • Хийн зуухаа асаахдаа бүх ширэмнээс гал гарч байгаа эсэхийг шалгаарай. 

 

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()