Бидний буруу хийдэг зүйлс

Хүн алхам тутамдаа суралцаж байдаг. Өнөөдөр мэддэггүй зүйлээ та маргааш мэддэг болно. Харин маргааш мэдэж авсан зүйл тань нөгөөдөр хэрэг болно гэх мэтчилэн амьдрал мэдлэг, мэдээлэл дээр суурилан үргэлжилнэ. Тэгвэл өнөөдөр манай сайт, хүмүүсийн чаддаг гэж бодож явсан ч үнэн хэрэгтээ өдийг хүртэл буруу хийж ирсэн зүйлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та сураад аваарай. 

Бидний буруу хийдэг зүйлс

1 Ууттай элсэн чихэр

Гонзгой ууттай элсэн чихрийг нэг талаас нь бус голоор нь урах ёстой байдаг. Тэгвэл бүх элсэн чихэр гоожихоос гадна таны гар цэвэрхэн үлдэх юм. 

Ууттай элсэн чихэр

2 Чипс

Сав руу цаас нугалаад хийчихвэл гаргаж ирэхэд хамаагүй хялбар болно. 

Чипс

3 Ууттай чипс

Ууттай чипсийг хайч юм уу, бусад үзүүртэй зүйл ашиглан зурагт үзүүлсэн шиг гол хэсгээр нь онгойлговол амар байгаа биз?

Ууттай чипс

4 Чанасан төмс

Төмснийхөө голоор гүехэн зүсээд төмсөө чанаарай. Харин болонгуут нь хүйтэн усанд сойгоод хальсыг нь хуулаарай. 

Чанасан төмс

5 "Tic Tac Toe"

"Tic Tac Toe"-ийг хажуу тийш нь хазайлгаад тагийг нь нээвэл зураг дээрх шиг хялбархан гарч ирдэг ажээ.

"Tic Tac Toe"

6 Кофений сүү

Баруун талын зураг дээрх шиг кофений сүүний таглааг гурвалжин хэлбэрээр нээвэл хэмжээг нь тааруулан аягандаа хийж боломжтой юм.

Кофений сүү

7 Кофений аяга

Кофений аяганууд амархан онгойх зориулалттай байдаг. Тиймээс та заавал тагийг нь онгойлгох гэж хүчээ барж, кофегоо асгах шаардлагагүй. Ердөө л зурган дээрх шиг бяцхан нээхэд болох ажээ. 

Кофений аяга

8 "Toblerone"

"Toblerone" шоколадны гурвалжинг дотогш нь түлхвэл амархан хугардаг. Ингэвэл хүч огт шаардагддаггүй тул нэг хуруугаараа ч таслан авч болох юм. 

"Toblerone"

9 Жүүс

Жүүсний таглаа ихэвчлэн нэг тал руугаа шахаж байрласан байдаг. Харин энэ талаар нь аягалах үед цалгиж, асгардаг билээ. Тэгвэл жүүсний амсрын эсрэг тал руу хазайлгавал дээрх аюул байхгүй болох ажээ. 

Жүүс

10 Наргил модны самар

Наргил модны самар дээр хоорондоо ойрхон байрлах 3 нүх хайж олоорой. Ингээд аль нэг рүү нь хутга юм уу, халив шургуулж цоолоод, гуурс хийж ууна. Хэрэв самрыг задалмаар байгаа бол гурван цэгтэй ойрхон шугам тойруулан зураарай. Дараа нь зураасаа тогшвол самар өөрөө нээгдэх ажээ. 

Наргил модны самар

11 Лаазалсан хүнс

Лааз онгойлгохдоо нэг гараараа лаазаа эргүүлж, нөгөө гараараа онгойлгоно. Гэхдээ хоёр гар эсрэг тийшээ эргэлдэх ёстойг санаарай. Ингэвэл хурдан, амархан онгойхоос гадна, гараа зүсэх аюул учрахгүй юм. 

Лаазалсан хүнс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()