Сурталчилгаа (15)
Хаах

Хөлийн өсгийгөө хэрхэн зөөлөн болгох вэ?

Манай улс шиг хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд арьсаа арчлана гэдэг амаргүй байдаг. Ихэнх хүмүүс нүүр, биеийнхээ арьсанд илүүтэй анхаарал хандуулаад хөлөө мартаж орхидог нь ч нууц биш. Эсвэл хөлийнхөө арьсыг хэрхэн арчлах ёстойгоо мэдэхгүй байх ч тохиолдол бий. Тэгвэл та бидний бэлтгэсэн доорх аргыг туршаад үзээрэй.

Хөлийн өсгийгөө хэрхэн зөөлөн болгох вэ?

1 Орц

Танд 5 халбага хүнсний сода, жаахан шингэн саван, хэдэн дусал байгалийн гаралтай тос хэрэг болно. Хүнсний сода хатуурч, хуурайшсан арьсанд тустайгаар зогсохгүй, эвгүй үнэрийг дардаг юм.

Орц

2 Заавар

  1. Эхлээд хөлөө 5 минут орчим халуун усанд дүрж, дэвтээнэ.
  2. Дээрх гурвыгаа хольж, хөлөн дээрээ түрхээд иллэг хийж өгөөрэй.
  3. Хөл хэтэрхий их эвэршиж, хатуурсан бол үрэгчээр үрж болох юм. 
  4. Хамгийн сүүлд нь хөлөө усаар угааж, хөлийнхөө арьсанд чийгшүүлэгч түрхээрэй.

Тус аргыг ашиглавал 14 хоногийн дараа л танд үр дүн нь мэдэгдэж эхлэх ажээ.

Заавар

Дээрх аргыг хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрснээ бидэнтэй хуваалцахаа мартуузай!

74
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()