Гэрээ тохижуулахдаа бидний гаргадаг алдаа

2017-01-16, 14:30
37,729

"Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэж үг байдаг. Гэр орон, гэр бүл хүнд хичнээн чухал болохыг дээрх үг бүрэн дүүрэн илтгэж байгаа биз? Манай монголчууд гадны улс орны хүмүүсийг бодвол гэр орондоо ая тухтай байхыг илүүтэй эрхэмлэдэг, цэвэр цэмцгэр байдлыг ч хамгийн их дээдэлдэг. Тэгвэл зочлоод гарах хүнд халуун дулаан уур амьсгал төрүүлж, ая тухтай орчин хэрхэн бүрдүүлэх аргыг бид танд зааж өгье. Та сурч аваад хэрэгжүүлээрэй. 

Гэрээ тохижуулахдаа бидний гаргадаг алдаа
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Өрөөний гэрэл

Гэрэлтүүлэг уур амьсгалыг өөрчилдөг. Таны сэтгэл санааны байдлаас хамаарч гэрэлтүүлэг өөрчлөгдөж байвал сайн. Тиймээс өрөөний таазанд ганц гэрэл байх ёстой гэсэн хуучинсаг үзлээсээ салж, өөрт тохирсон гэрлээ шинээр тавиарай. Хана болон таазандаа гэрэл нэмж, ширээний чийдэн ч бас тавьж болох юм. 

Өрөөний гэрэл

2 Хивсний байрлал

Хэт жижиг хэмжээтэй хивс өрөөний тэнцвэрийг алдагдуулж, эв хавгүй харагдуулдаг тул зочны өрөөнийнхөө хивсийг сонгохдоо хэмжээнд нь анхаарал хандуулаарай. Том хивс өрөөг уужим, илүү дутуу зүйлгүй, дүүрэн харагдуулдаг ажээ. 

Хивсний байрлал

3 Зурагтны байрлал

Зурагтаа байрлуулах хамгийн зөв газар бол хана юм. Цонхны ойролцоо тавьсан зурагт сайн харагддаггүй тул нүдний хараанд муу нөлөө үзүүлдэг аж. Зурагт, буйдан хоорондын зай зурагтын хэмжээнээс хамаарна. Ихэвчлэн зурагтын диагональ хэмжээг 3-5 дахин үржүүлсэн зайд буйдангаа тавих нь тохиромжтой байдаг билээ.

Зурагтны байрлал

4 Дэрний ид шид

Буйдангийн дэр өрөөнд халуун дулаан, тухтай уур амьсгал бий болгодог. Дэрний өнгө, материал нь буйдантай зохицох үгүйг анхаарах нь зүйтэй. Өрөөний тавилга хилэн материалаар хийгдсэн бол даавуун дэр тавьж болохгүй. Тавилганууд жижиг хэмжээтэй бол дэр ч мөн жижиг байх ёстой. Харин том буйдан дээр олон тооны дэр тавиарай. 

Дэрний ид шид

5 Буйдангийн байрлал

Хэрэв зочны өрөө тань том бол буйдангаа заавал хананд наалдуулах шаардлагагүй. Өрөөний голд буйдангаа тавьж болно. Ингэснээр том өрөө улам уужим саруул харагдах бөгөөд зайтай байсаар атал буйданг хананд шахаж тавихаар зочны өрөө гэхээс илүүтэйгээр бүжгийн танхим шиг харагддаг ажээ.

Буйдангийн байрлал

6 Намхан тааз

Намхан таазтай өрөөндөө бараан өнгөтэй тавилга сонговол давчуу, зайгүй харагддаг. Тиймээс намхан хөлтэй, гэрэл сайн ойлгодог өнгийн эдлэл сонгоорой. 

Намхан тааз

7 Тавилганы сонголт

Тавилга дэлгүүр дотор гоё харагдаж байлаа гээд гэрт тань сайхан харагдана гэсэн үг биш. Танд тухтай санагдах нь уу, үгүй юу гэдгийг заавал шалгаж үзэж байгаарай. Хүссэнээрээ сандал, буйдан дээр сууж, бусад тавилгатай зохицох эсэхийг нь сайтар бодож байж сонголт хийх нь зүйтэй. Эс тэгвээс таны худалдаж авсан тавилга үүргээ гүйцэтгэлгүй, ердөө л үзмэр болон үлдэнэ шүү дээ.

Тавилганы сонголт

8 Тавилганы зохицол

Хөвсгөр, түшлэгтэй, том тавилга хэдийн хоцрогдож, хурц өнцөг бүхий тавилга моодонд ороод байгаа аж. Гэхдээ хуучин загварын буйдан авч болох ч, өнгө нь тод, орчин үеийнх байх ёстойг санаарай. 

Тавилганы зохицол

9 Гэрэл зургийн байрлал

Шалнаас зураг хүртэл 153 см зайтай байх нь хамгийн тохиромжтой. Хэрэв олон зураг байгаа бол зурагт үзүүлсэн шиг цэгцтэй байрлуулаарай. 

Гэрэл зургийн байрлал

10 Том тавилга

Хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол тавилганыхаа хэмжээг тохируулж чаддаггүй явдал юм. Хэтэрхий том буйдан тавьснаар өрөө жижиг харагддаг. Том буйданг том өрөөнд л тавьж болдог бөгөөд энэ нь ч илүү тохиромжтой. Харин жижиг өрөөнд хоёр хүний буйдан юм уу, эсвэл хоёр түшлэгтэй сандал байхад л хангалттай. 

Том тавилга

11 Зочны өрөөний зориулалт

Өрөө тань тэгш өнцөгт хэлбэртэй бол аль болох дөрвөлжин харагдуулахыг хичээгээрэй. Дөрвөлжин өрөө илүү тэнцвэртэй, нүдэнд эвтэйхэн харагддаг. Харин өрөөнүүдээ дараах байдлаар хуваарилаарай.

  • Унтлагын өрөө ямагт үүднээс хол байх ёстой.
  • Гал тогооны өрөөнд гэрэл сайн тусдаг байх нь тохиромжтой. 
  • Зочны болон хоолны өрөө уужим, саруул байвал тав тухтай.
  • Ажлын өрөө нэг буланд байж болно. Гол нь хангалттай гэрэлтэй байх ёстой аж. 

Зочны өрөөний зориулалт

12 Өрөөний гол цэг

Зочны өрөөнд ил гал, урлагийн бүтээл, толь болон ханын зураг гээд анхаарал татаж болох тод зүйл байх ёстой. Мөн өнгөний эсрэгцэл ашиглаж, зөв өнцөг үүсгэх нь зүйтэй. 

Өрөөний гол цэг

13 Ургамал

Өрөөнд нэг том цэцэг тавьснаас олон жижиг ургамал, цэцэг тавьсан нь дээр байдаг. Ингэвэл өрөө илүү том, тав тухтай харагддаг ажээ.

Ургамал

14 Тавилгын гадаргуу

Хуучин тавилгынхаа гадрыг сольж, байрыг нь өөрчилснөөр танд өрөө цоо шинэ болсон юм шиг л санагдана. Мөн улирал болон сэтгэл санааны байдлаасаа хамаарч тавилгаа өөрчилж байгаарай. 

Тавилгын гадаргуу

15 Нэг хэв загвар

Зөвхөн нэг хэв маягт баригдаад байвал өрөөний халуун дулаан байдал алдагдаж, уйтгартай болж хувирдаг. Тиймээс хүссэн дотоод заслын загваруудаа хольж, гайхалтай өвөрмөц дизайныг бий болгож болох юм. 

Нэг хэв загвар

16 Хөшиг

Хөшгөнд тэгтлээ ач холбогдол өгөхгүй байснаараа өрөөний үзэмжийг гутаадгийг санаарай. Хөшгөө аль болох өндрөөс өлгөвөл өрөө том, өндөр таазтай харагддаг. Мөн өрөөнийхөө тавилгаас гэгээлэг өнгөтэй хөшиг сонгох нь зүйтэй. 

Хөшиг

Танд эдгээр зөвлөгөөнүүдийг аль нь илүү их таалагдаж байна? 

86
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()