Хөлдсөн машины хаалгыг хэрхэн онгойлгох вэ?

2017-01-16, 18:22
16,447

Монгол шиг хүйтэн уур амьсгалтай газар тулгардаг хүндхэн асуудал бол яалт ч үгүй машины хаалга барьцалдаж, хөлдөх явдал юм. Ялангуяа шөнөжин цас орсон бол ийм магадлал бүр ч ихэсдэг. Тэгвэл өглөөний хүйтэнд хурдхан машинаа асааж, нормальдахыг яарч байхад хаалга онгойхгүй бол хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл бид танд түргэн хугацаанд хаалгаа онгойлгох аргыг аминчлан шивнэе. Та сураад аваарай. 

Хөлдсөн машины хаалгыг хэрхэн онгойлгох вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Машины хаалганы түгжээ хөлдсөн бол...

Хөлдсөн хаалгандаа даралт үзүүлж, хамаг чадлаараа түлхэнэ. Ингэснээр хаалганы түгжээн дэх мөс бутарч, хаалга онгойх юм. 

  • Дээрх үйлдэл нь машины цоожийг саадгүй болгож байгаа бөгөөд хаалгыг бүрэн онгойлгоно гэсэн үг биш юм. Тиймээс түлхүүрээ хийгээд онгойлгоорой. Харин онгойхгүй бол дараагийн алхмыг хэрэгжүүлээрэй. 

Машины хаалганы түгжээ хөлдсөн бол...

Хаалганы бариулд мөс зузаан тогтсон бол бүх талаас нь мөсийг зорж арилгана. Танд мөс арилгагч байхгүй бол карт гэх мэт хуванцар эд зүйл ашиглаарай. Төмөр зүйл машины будгийг сэвтээх аюултай байдгийг бас санаж явахад илүүдэхгүй юм. 

Аяга, юм уу хувинд бүлээн ус хийн, мөс тогтсон хэсэг дээр гоожуулна. Мөс зузаан бол хэд хэдэн удаа ус цутгах хэрэгтэй. Харин хаалгаа онгойлгосныхоо дараа алчуураар арчиж, усыг нь шингээн аваарай. Үгүй бол дахиад хөлдөх гэмтэй. 

  • Халуун ус гоожуулж хэрхэвч болохгүй. Температурын огцом өөрчлөлтөөс болоод шил хагарч болзошгүй. Дээрх аргыг хэрэглэхдээ хүйтэн ус ашигласан ч болно. Учир нь хүйтэн ус мөснөөс дулаан шүү дээ.
  • Машины хаалга ихэвчлэн резин жийргэвчинд ан цав үүссэнээс болж хөлддөг. Тиймээс та тэр хэсгийг сайтар шалгаж байх нь зүйтэй. 

Мөстөхөөс хамгаалагч бодисыг авто захуудаас худалдан авч болно. Тус шүршигч бодис нь мөсийг хайлуулах юм уу, мөстөхөөс сэргийлдэг. Энэ бодисыг та гэртээ ч хийж болох юм. Үүний тулд дараах аргыг ашиглаарай.

  • Архиар арчих нь мөсийг багасгадаг боловч резинэн жийргэвчийг гэмтээх магадлалтай. 
  • Машины шил арчигчинд спирт агуулагддаг тул мөн ашиглаж болно.
  • Цагаан цуу ашиглаж болно. Гэхдээ хурц үнэр нь удтал арилдаггүй бөгөөд зарим тохиолдолд цонхыг цоохортуулж орхидог билээ. 

Хэрэв таны машин автомат удирдлагаар асдаг бол машинаа асааж, дотроос нь дулаацуулаарай. Ингэвэл машины мөс хэсэг хугацааны дараа гэсэх юм. 

Хэрэв таны үсний сэнс зайгаар ажилладаг бол, эсвэл машинд хүрэхүйц урт залгууртай бол машиныхаа хаалганы цоожийг дагуулан гаднаас нь сэнсээр үлээлгээрэй. Гэхдээ хэтэрхий халуунаар үлээлгэвэл цонх хагарах аюултай. Ялангуяа цонх хэдийн ан цавтай болж, цуурсан бол халуунаар үлээлгэж бүр ч болохгүй.

2 Машины цоож хөлдсөн бол...

Түлхүүрэндээ машины масло түрхэх юм уу, цоожиндоо гуурс нааж байгаад маслоо гоожуулбал мөс хайлдаг ажээ. Ингэхдээ дараах зүйлсийг анхаараарай. 

  • Архи болон "PTFE powder" масло ашиглаж болно.
  • Олон янзын масло хольж болохгүй.
  • "WD40", "Grease", "Silicone" масло ашиглаж болохгүй.

Машины цоож хөлдсөн бол...

00-н цаасны гол юм уу, өөр ямар нэг картон цаасыг цоожиндоо нааж, байгаад халуун амьсгалаар үлээх юм уу, эсвэл сэнсээр үлээлгээрэй. Гэхдээ энэ арга жаахан хугацаа авч мэдэх юм. 

Түлхүүр ямар ч чипгүй, 100% төмрөөр хийгдсэн бол түлхүүрээ халааж болно. Түлхүүрээ бээлийтэй гараар эсвэл хямсаагаар барьж байгаад чүдэнз юм уу, асаагуураар сайтар халааж, цоожиндоо шургуулаад, халуун түлхүүр цоожны нүхэн дэх мөсийг хайлуултал хүлээгээрэй.

3 Хаалга хөлдөхөөс хамгаалахын тулд...

Машинаа байрлуулчихаад бүтээгээрэй. Ялангуяа хаалга, цоож, салхины шилийг сайтар бүтээх хэрэгтэй. Ингэвэл машин хөлдөхөөс хамгаалах юм. 

Хаалга хөлдөхөөс хамгаалахын тулд...

Хаалгандаа гялгар уут хавчуулаад хаачихвал хөлддөггүй тул машинаа онгойлгох гэж зовох шаардлага гарахгүй. 

Резинэн жийргэвчийг зориулалтын хамгаалалтын бодисоор арчих хэрэгтэй. Силикон цацлага сайн боловч жийргэвчийг гэмтээх аюултай. Керосинтой бодис хэрэглэх нь хамгийн зөв арга билээ. 

Резинэн жийргэвч муудсан бол яаралтай солих хэрэгтэй. Үүнээс болоод ус орж, барьцалдан хөлддөг ажээ. 

Боломжтой бол та хаалганыхаа дотор талын хавтанг аваад түгжээгээ шалгаж үзээрэй. Хэрэв мөстсөн байвал хайлуулж, цэвэрлэх хэрэгтэй. Та өөрөө хийж чадахгүй бол машин засварын газарт хандаж болох юм. 

Таны туршиж үзсэн арга энэ дунд байна уу? Та бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай. 

16
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()