Биднийг хамгийн их таргалуулдаг зүйлс

Хүн хэзээ хамгийн их таргалдагийг та мэдэх үү? Мэдээж шөнийн цагаар шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүмүүс өөрсдөө анзааралгүй жингээ нэмэх таатай нөхцөл бүрдүүлж байдаг ажээ. Ингээд бид гоо сайхан, эрүүл мэнддээ анхаардаг уншигч танд оройн цагаар ямар үйлдэл хийж болохгүйг зааж өгье.

Биднийг хамгийн их таргалуулдаг зүйлс

1 Нойроо авч чадахгүй байх

Үр дагавар: 

  • Цусны эргэлт удааширна
  • Унтахгүй байхаараа хүн их иддэг
  • Кортизолын түвшин нэмэгдэнэ
  • Ядарч сульдах учраас дасгал хөдөлгөөн хийж чадахаа болино

Тиймээс шөнөдөө багаар бодож 8 цаг унтах хэрэгтэй.

Нойроо авч чадахгүй байх

2 Хэтрүүлж идэх

Үр дагавар:

  • Хэтэрхий их юм уу, эсвэл хүнд хоол идвэл хоолны шингэц удааширдаг
  • Зурагт үзэхдээ юм иддэг бол илүү их хэмжээгээр иднэ гэсэн үг

Оройн хоолондоо уураг, жимс ногоо агуулсан хоол идэх нь зүйтэй. 

Хэтрүүлж идэх

3 Хоол идчихээд унтах

Үр дагавар: 

  • Илүү их таргална
  • Хоол боловсруулах эрхтэн муудна

Орондоо орохоос 1.5-2 цагийн өмнө хооллож заншаарай.

Хоол идчихээд унтах

4 Шарсан хуурсан хоол идэх

Үр дагавар: 

  • Шарсан хуурсан хоол хэтэрхий их калори агуулдаг тул бүрэн шатаж дуусахгүй
  • Илүү их өөх тос биедээ шингээнэ
  • Сайн унтаж чадахгүй

Оройн цагаар жигнэсэн, чанасан хоол идэж байгаарай.

Шарсан хуурсан хоол идэх

5 Халуун ногоотой хоол идэх

Үр дагавар: 

  • Халуун ногоотой хоол хоол боловсруулах эрхтэнд нөлөөлдөг
  • Сайн унтаж чадахгүй
  • Шөнөөр хүн идэвхигүй байдаг тул халуун ногоо зүрхэнд нөлөөлдэг

Халуун ногоотой хоол үнэндээ цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг. Тиймээс идэж болно. Гэхдээ зөвхөн шөнө, оройн цагаар л идэх хэрэггүй юм. 

Халуун ногоотой хоол идэх

6 Нүүрс ус ихтэй хоол идэх

Үр дагавар: 

  • Нүүрс ус ихээр агуулсан хоол хүнд эрч хүчийг өгдөг. Харин шөнө унтаж байхдаа хүн тэр их эрч хүчээр яах билээ дээ
  • Нүүрс устай хоол хүнс их хэмжээний элсэн чихэр агуулдаг тул тэр дор нь шатаах шаардлагатай байдаг

Орой та шинэхэн жимс, эсвэл смүти, бүх төрлийн салад зэрэг уураг агуулсан хоол идэж болно. Гэхдээ мэдээж хэмжээгээ тохируулах нь зүйтэй.

Нүүрс ус ихтэй хоол идэх

7 Амттан идэх

Үр дагавар:

  • Элсэн чихэр, гурил зэрэг нь хүнийг таргалуулдаг
  • Харин та эдгээр калорийг шөнө шатааж чадахгүй

Оройн хоолны даруулга болгон амттан идмээр байвал та жимс сонгоорой. Жимс бол таргалуулдаггүй чихэр л гэсэн үг шүү дээ.

Амттан идэх

8 Хоолны дараа зууш идэх

Үр дагавар:

  • Хэтрүүлж идэж, калори хуримтлуулна
  • Шөнөжин сэрүүн байхуйц их эрч хүчтэй болно

Тиймээс та талх, жигнэмэг зэрэг гурилан бүтээгдэхүүнээс зайлсхийж, 200 калориос бага хөнгөн, эрүүл хүнс хэрэглээрэй. 

Хоолны дараа зууш идэх

9 Оройн хоолоо алгасах

Үр дагавар: 

  • Хоолоо алгассанаар цусны эргэлт удааширдаг тул жин хасах аргагүй болно
  • Илүү их өлсөнө
  • Цухалдана
  • Эд эс үхжиж, арьс унжина

Ямар нэг тохиолдлоор өдөр болон оройн хоол идэж амжихааргүй болсон бол ядаж жимс идэж байгаарай.

Оройн хоолоо алгасах

10 Согтууруулах ундаа, кофейн хэрэглэх

Үр дагавар:

  • Эдгээр бүтээгдэхүүн хүнийг нойргүйдүүлдэг
  • Мах их хэмжээний калори агуулдаг

Архи, кофе уухын оронд сүү юм уу, смүти уугаарай. Мөн унтахын өмнө хамгийн сүүлд ус ууж байх хэрэгтэй юм. 

Согтууруулах ундаа, кофейн хэрэглэх

11 Гар утас, компьютер ашиглах

Үр дагавар:

  • Гар утас, компьютерээс ялгардаг туяа эрүүл мэндэд муугаар нөлөөлж, нойргүйдэлд хүргэдэг
  • Фм, радиогийн долгион ч мөн нойр хулжаадаг

Орондоо орохоос нэг цагийн өмнө дээрх зүйлсийг унтрааж, унтахын өмнө ном унших юм уу, зөөлөн аялгуу сонсоорой. 

Гар утас, компьютер ашиглах

12 Оройтож орондоо орох

Үр дагавар: 

  • Шөнө дундаас хойш орондоо орох нь бие махбодид муугаар нөлөөлдөг тул илүү их таргалдаг
  • Үүр цүүрээр өлсөж, юм идмээр санагдана

Нойр хүрсэн л бол шууд орондоо орж байх хэрэгтэй. Хэрэв нойр хүрэхгүй байвал дасгал хийх нь зүйтэй. 

Оройтож орондоо орох

Таны хийдэг зүйл энэ дунд байна уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()