Хөлийнхөө хуруугаар өөрийгөө шинжээрэй!

Хүн болгон л төрсөн өдрөөрөө шинжиж мэднэ. Зарим нэг нь гарын алгаар хүнийг шинжиж чаддаг. Тэгвэл хөлийн хуруугаараа хүнийг таньж болдог гэдгийг та мэдэх үү? Магадгүй хүний нүднээс далд байдаг эрхтэн хүний хамгийн нууцлаг чанарыг илэрхийлдэг ч юм билүү? Ингээд хамтдаа сонирхоцгооё.

Хөлийнхөө хуруугаар өөрийгөө шинжээрэй!
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Египет

Эрхий хуруунаас чигчий хуруу хүртэл налуу, шулуун шугам үүсгэдэг хуруутай хүмүүс нууцлаг, сэтгэл санаа нь амархан өөрчлөгддөг хүмүүс байдаг.

Египет

2 Ром

Энэ хэлбэр хамгийн түгээмэл тохиолддог. Ийм хүмүүс ихэвчлэн нийтэч, нөхөрсөг, бусдын үлгэр дуурайлал болдог ажээ.

Ром

3 Тариачин

Хөлийн бүх хуруу нь ижил урттай, тэгш өнцөг үүсгэж байвал тайван, ухаалаг, прагматик хүн юм. Тэдэнд итгэж, найдаж болох бөгөөд хэлсэн амандаа заавал хүрдэг гэнэ шүү.

Тариачин

4 Грек

Долоовор хуруу нь бусдаасаа урт бол урлагийн мэдрэмжтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, удирдан зохион байгуулах авьяастай байдаг. Ихэвчлэн тамирчид ийм хөлтэй байдаг гэнэ.

Грек

5 Хөдөлдөггүй чигчий хуруу

Чигчий хуруу нь хөдөлдөггүй хүмүүс бол тайван, тооцоотой, бүгдийг урьдчилан төлөвлөдөг гэсэн үг. Консерватив үзэлтэй, ажлын төлөө төрсөн гэлтэй, дуу цөөтэй байдаг билээ.

Хөдөлдөггүй чигчий хуруу

6 Хөдөлдөг чигчий хуруу

Дээр дурдсан хүмүүсээс яг эсрэг зан чанартай хүмүүсийн хөлийн чигчий хуруу чөлөөтэй хөдөлж байдаг. Адал явдалд дуртай, өөрчлөлт хүсдэг, хөнгөн хүмүүс. Хамт байхад зугаатай боловч харамсалтай нь өөрийгөө баллаж орхих нь бий.

Хөдөлдөг чигчий хуруу

7 Богино чигчий хуруу

Чигчий хуруу нь нэлээд богино бол олны санаа бодлоос зөрж, өөрийнхөө аливааг хийх дуртай хүмүүс байдаг ажээ.

Богино чигчий хуруу

8 Гадагшаа хандсан дунд хуруу

Ийм хүмүүс бүхий л үйлдлээ хянуур төлөвлөсөн байдаг. Зохион байгуулалттай, аливааг хяналтандаа байлгах дуртай байдаг билээ.

Гадагшаа хандсан дунд хуруу

9 Долоовор, дунд хурууны хоорондын зай

Долоовор болон дунд хуруу нь хоорондоо зайтай бол бодол санаа болон сэтгэл хөдлөлөө дээд зэргээр ялгаж, зааглаж чаддаг хүмүүсийг илтгэнэ. Тэд сайн дипломатч, шинжээч, бизнесмэн болж чадна.

Долоовор, дунд хурууны хоорондын зай

Тантай таарч байна уу? Таарч байвал бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()