Амтат “Лазанье” хэрхэн хийх вэ?

Манай хамт олон нийт уншигчиддаа зориулан аз жаргал баяр хөөрийг мэдрүүлэгч амтат хоолны жоруудыг  долоон хоног бүр хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр харах төдийд арааны шүлс ялгарч, хачин сайхан амттай лазанье хийх аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Энэхүү хоолыг бэлтгэхэд нийтдээ 2 цаг 30 минут шаардагдах бөгөөд хийхэд хялбар, материалын олдоц элбэг тул эзэгтэй танд элдэв хүндрэл учрахгүй ажээ. 

Амтат “Лазанье” хэрхэн хийх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Орц

  • Зайдас - 450 гр
  • Татсан үхрийн мах - 350 гр
  • Хэрчсэн сонгино - 1/2 аяга
  • Сармис - 2 хумс
  • Улаан лоолийн соус - 2 лааз
  • Лаазалсан улаан лооль - 1 лааз
  • Ус - 1/2 аяга
  • Цагаан цуу - 2 хоолны халбага
  • Хатаасан базилик - 1.5 цайны халбага
  • Давс - 1 хоолны халбага
  • Яншуй - 4 хоолны  халбага
  • Лазанье гоймон - 12 ширхэг
  • Рикотта бяслаг (Ricotta cheese) - 450 гр
  • Өндөг - 1 ширхэг
  • Давс - 1/2 цайны халбага
  • Моцарелла бяслаг - 350 гр
  • Үрсэн пармезан бяслаг - 3/4 аяга

Орц

2 Хийх арга

Зайдсаа хэрчиж, махтайгаа нэгтгээд дээр нь сонгино болон сармисаа нэмж, тогоонд хуурна. Үүндээ лаазалсан улаан лооль, улаан лоолийн соус болон ус хийж, дунд зэргийн гал дээр өтгөртөл нь буцалгана. Махаа цагаан цуу, базилик, давс, перец, 2 халбага яншуй зэргээр амталж, зөөлөн гал дээр 1.5 цаг чанаарай. 

Харин энэ хооронд ус буцалгаж, лазанье гоймонгоо 8-10 минут чанаж болгоно. Гоймонгоо шүүж гаргаад хүйтэн усанд сойно. Дараа нь рикотта бяслаг, өндөг, үлдсэн 2 халбага яншуй, 1/2 халбага давсаа гоймон дээрээ хийж, хутгаарай. 

Хийх арга

3

Урьдчилаад шарах шүүгээгээ 375 хэмд халааж бэлтгэх ёстой. 22х33 см хэмжээтэй шарагчаа тослоод ёроолд нь махныхаа 1/3 хэсгийг тарааж дэвсэнэ. Дээр нь 6 ширхэг гоймонг эгнүүлэн өрөөд рикотта бяслагныхаа зуурмагийг түрхээрэй. Харин үүний дээр нимгэн хэрчсэн моцарелла бяслагийг тарааж тавиад, дахин хэсэг махаар хучиж, пармезан бяслагаар чимэглэнэ. Яг энэ дарааллаар дахиж нэг үе давхарлаж, хамгийн дээр нь үлдсэн пармезан бяслагаа тараагаад хоолоо шарах шүүгээндээ хийгээрэй. Ойролцоогоор 25-30 минутын дараа хоолоо гаргаж идэхэд болох юм. 

Та сайхан хооллоорой!

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()