Эдгээр шинж тэмдэг илэрвэл та яаралтай эмчид үзүүлээрэй!

Бүсгүйчүүдийн ичимдэг эрхтэн ямар байх ёстойг та мэдэх үү? Энэ хорвоод бүсгүй заяа олж төрсөн хүн бүрийн хувьд хүүхэд төрүүлэх нь эрхэм хүндтэй бөгөөд зайлшгүй гэж болохоор тавилан билээ. Тиймээс эмэгтэй хүн бүр энэхүү агуу үйлийнхээ төлөө өөрийгөө нандигнан хайрлаж явах үүрэгтэй юм. Харин бидний доор бичсэн шинж тэмдгүүд эмэгтэйчүүдэд илэрвэл тун ноцтой аюул учирсны шинж бөгөөд бурхнаас заяасан ариун үүргээ гүйцэтгэж чадахгүй болж мэдэхээр барахгүй, амь насаа ч алдах эрсдэлтэй ажээ. Тиймээс эрүүл мэнд, ирээдүй хойчдоо анхаардаг бүсгүй бүр наашаа сууж, бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. 

Эдгээр шинж тэмдэг илэрвэл та яаралтай эмчид үзүүлээрэй!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Үтрээнээс цус гарах

Цэвэршсэн эмэгтэй хүн хэзээ ч цус алддаггүй. "Хэрэв цэвэршсэн эмэгтэйгээс цус гарч байгаа бол энэ яагаад ч хэвийн үзэгдэл биш" гэж "Spectrum Health Medical Group"-ийн доктор Жулиан Шинк (Julian Schink) үздэг. бөгөөд шалтгаан нь дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй байж болох ч, савны хорт хавдрын шинж байж ч мэдэх аюултай ажээ. Мөн ямар ч насны эмэгтэйгээс доошоо цус шүүрэх нь ихэнх тохиолдолд эдгээж болох өвчнөөс болсон байдаг ч, умайн хүзүү болон "фаллопиеийн гуурс"-ын хорт хавдар байж мэдэх билээ. 

Үтрээнээс цус гарах

2 Биеийн жин огцом буурах

Ихэнх тохиолдолд өдөр болгон фитнест явж, амтат хоолноосоо татгалзсанаар хүн жин хасдаг. Гэхдээ ийм хүчин чармайлт гаргалгүйгээр нэлээд хэдэн кг-ийг хаяж орхивол та баярлах бус, анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Доктор Шинк: "Огцом жин хасагдах нь бүдүүн гэдэсний хорт хавдартай холбоотой. Гэхдээ бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг тул хүн бүр 10 жилд нэг удаа шинжилгээ өгч, эмчид үзүүлэх ёстой юм. Мөн залуу охид, бүсгүйчүүд дааврын өөрчлөлт, бамбай булчирхай, чихрийн шижингээс болж жин хасах тохиолдол бий" гэж хэмээжээ. 

Биеийн жин огцом буурах

3 Их хэмжээгээр шээх

Шөнө дунд босч бие засах төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл шөнийн цагаар гурваас олон удаа бие засч байвал энэ нь ямар нэг зүйл буруутсаныг илтгэж байгаа юм. Шалтгаан нь хэвлий хавьд ямар нэг хавдар үүсч, давсгийг шахаж байгаагаас үүдэлтэй байж болно. Гэхдээ хавдар болгон хортой биш тул та тэгтлээ айх хэрэггүй. Мөн чихрийн шижин өвчний үед ч давсаг сулардаг ажээ. 

Их хэмжээгээр шээх

4 Хэвлийгээрээ хөөх

Хоол идсэний дараа хүний гэдэс томрох нь хэвийн үзэгдэл ч гэлээ, хоол идээгүй үед хөөсөн мэт том байвал өндгөвчинд хавдар үүссэний шинж байж магадгүй юм. 70 эмэгтэй тутмын нэг нь өндгөвчний хорт хавдар тусдаг бөгөөд хэдийгээр ховор тохиолддог өвчин ч гэлээ эмчид тогтмол үзүүлж байхад илүүдэхгүй болов уу. 

Хэвлийгээрээ хөөх

5 Байнга ядарч, сульдах

Бид энд хоёр өдөр амарсны дараа даваа гаригт хүний идэвхи буурдгийг бус хичнээн ч их унтсан тайлагддаггүй ядаргааны тухай ярьж байгаа юм. Зарим тохиолдолд ийм ядаргаа нь савны, эсвэл ходоод гэдэсний хорт хавдраас үүдэлтэй байх магадлалтай. Мөн бамбай булчирхайн шүүрэл, сэтгэл гутрал болон сэтгэл санааны байдлаас болоод хүн ядарч сульддаг аж. Гэхдээ л та хангалттай нойр авч байгаа хэрнээ ядраад байвал эмчид хандах нь зүйтэй юм. 

Байнга ядарч, сульдах

6 Хөл хавагнах

Хэрэв таны хөл хавагнасан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хөл хавагнах нь цус бүлэгнэлээс болдог бөгөөд энэ нь уушгинд хүрч, улмаар аминд аюул учруулж мэдэх юм. Цус бүлэгнэх нь дааврын илүүдэл, эсвэл жирэмсний үеийн эмнээс болохоос гадна нойр булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдраас үүдэлтэй ажээ. 

Хөл хавагнах

7 Гэдэс эвгүйрхэх

Дотор муухайрч, бөөлжис цутгахад дуртай хүн гэж үгүй. Гэхдээ энэ байдал олон хоног үргэлжилдэггүй тул таны дотор байнга муухайрдаг бол өндгөвч, бүдүүн гэдэсний хорт хавдраас болж биеийн бүтэц тань өөрчлөгдсөнөөс болсон байх магадлалтай юм. 

Гэдэс эвгүйрхэх

8 Үтрээ загатнах, хорсох, өнгө нь хувирах

Ихэнх бүсгүйчүүд маань нууц газар нь ямар харагддагийг мэдэх байх. Харин мэдэхгүй нэгэн нь толь аваад хараарай. Эрүүл эрхтэн ягаан өнгөтэй байдаг бөгөөд өнгө нь хувирсан бол ямар нэг зүйл болохгүй байгаагийн шинж юм. Хамгийн түрүүнд бэлгийн уруулын өнгө өөр болдог бөгөөд хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдартай болох аюултай ажээ.

Үтрээ загатнах, хорсох, өнгө нь хувирах

9 Аарцаг өвдөх

Бага зэргийн өвдөлтийг ихэвчлэн бүсгүйчүүд маань тоодоггүй. Гэхдээ аарцаг хэзээ ч, бүр өчүүхэн хэмжээгээр ч өвдөх ёсгүй юм. Тиймээс аарцаг гэнэт огцом янгинаж өвдөж юм уу, хөндүүрлэж өвдөх нь өндгөвчний хорт хавдрын шинж байж мэдэх гэнэ шүү. 

Аарцаг өвдөх

Эмзэг, нандин охид бүсгүйчүүд минь биеэ хайрлаж яваарай. Өнөөдөр биш ч гэлээ, маргааш та ээж болж, энхрий бяцхан үрээ тэврэн, орчлонгийн зүйрлэшгүй жаргалыг эдлэх болно шүү дээ. Эмэгтэйчүүдтэй холбоотой ямар ч өвчнийг бага гэж орхиж болохгүй бөгөөд дээрх бяцхан гэмээр шинж тэмдгүүдийг анхаарч, биеэ чагнаж яваарай. Танд эрүүл энх, аз жаргал хүсье. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()