Эрчүүдэд таалагддаггүй нүүр будалтууд

Эмэгтэй хүнийг хүчирхэг, төгс болгодог нүүр будалтыг магтан дуулахгүй байхын аргагүй. Харин эрчүүдэд бүсгүйчүүдийн зарим нүүр будалтууд огт таалагддаггүй бөгөөд будгаа арилгаасай гэж бүр хүсдэг байна. Тэгвэл чухам ямар будалтууд эрчүүдийн бухимдлыг төрүүлж, сэтгэлд нь нийцдэггүй болохыг хамтдаа мэдэцгээе.

Эрчүүдэд таалагддаггүй нүүр будалтууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүдээ хар өнгөөр хүрээлэх

Нүдээ тойруулж хар өнгөөр будаж, царай төрхөндөө сүр хүч нэмэх нь эрчүүдийн таашаалд огтхон ч нийцдэггүй аж. Энэ нь тэднийг халуухан гэхээс илүүтэй хэрцгий, мэдрэмжгүй мэт харагдуулдаг байна. 

Нүдээ хар өнгөөр хүрээлэх

2 Уруулаа тод өнгөөр будах

Гялалзсан тод өнгөөр уруулаа будах нь тийм ч зөв сонголт биш байх нь ээ. Учир нь энэхүү будалт эрчүүдэд хуучинсаг, таагүй санагддаг бөгөөд үүний оронд зөөлөн өнгийн будагнууд илүү тохирно гэж үздэг аж. 

Уруулаа тод өнгөөр будах

3 Хиймэл сормуус

Хиймэл гэдэг нь илт мэдэгдэхүйц, хэт урт сормуус наасан эмэгтэй хүн эсрэг хүйстнийхээ нүдэнд лав гоё, сайхан харагддаггүй байна. Харин ч эсрэгээрээ хэт будмал, айлгүй гэх ойлголт төрүүлдэг аж. Иймд бүсгүй та хиймэл сормуус наах шаардлага гарсан ч, хэт дэрвэгэр, өтгөн, хиймэл гэдэг нь харах төдийд л мэдэгдэх сормуусыг сонгохоос татгалзаж байгаарай.

Хиймэл сормуус

4 Хэт нарийн эсвэл хэт өргөн хөмсөг

Эмэгтэйчүүдийн мөрдөх ёстой дүрэм бол нүүрний бүтэц онцлогоос хамаарч хөмсгөө өөртөө тохируулан засах юм. Хэт нарийн эсвэл хэт өргөн хөмсөг нь таныг хиймэл болгон харагдуулж, үзэсгэлэнтэй төрхийг тань үгүй хийх нь бий. Мөн та хөмсгөө засахдаа нарийнхан болгохоос зайлсхийж, будахдаа хэт өргөн болгохоос сэргийлж байгаарай. 

Хэт нарийн эсвэл хэт өргөн хөмсөг

5 Арьсаа борлуулах

Сүүлийн үед бүсгүйчүүд арьсаа борлуулж, халуухан харагдахыг хичээх болсон. Гэвч үүнийгээ хэтрүүлэх нь халуухан гэхээсээ илүүтэй онцгүй харагдахад хүргэж, эрчүүдийг өөрөөсөө үргээдэг байна.

Арьсаа борлуулах

6 Нүүрээ тод будах

Нүүрээ хэтрүүлж тод будахаас ямагт сэргийлж байгаарай. Энэ нь таныг гоё, сайхан, ганган харагдуулах нь битгий хэл, аймшигтай харагдуулж, "Хурдан арилгаасай билээ" гэх хүслийг эрчүүдэд төрүүлдэг байна. Аливаа зүйлсийн хэмжээ, тунг нь хэтрүүлвэл үнэ цэнээ алддагийн адил нүүрний будгаа ч мөн тохируулж, хэрэглэж байгаарай. 

Нүүрээ тод будах

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

Харин эрчүүдэд ийм будалт таалагддаг ...

Дээрх будалтууд эрчүүдэд таалагддаггүй юм бол чухам ямар будалт таалагддаг бол? Үнэн хэрэгтээ тэдэнд нүүрээ хөнгөн уусгаж будсан, ерөнхийдөө "натурал" буюу энгийн төрхөөрөө байгаа бүсгүйчүүд илүү таалагддаг гэнэ. Мэдээж эрчүүдэд таалагдах гэж нүүрээ будах нь утгагүй хэрэг боловч, дээр дурдсан будалтууд нь хүн бүрт онцгүй харагдаж, таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Иймд бүсгүй та нүүрээ будахдаа анхаарч, өөрт тохирох хөнгөн будалтаар гоёорой. 

Магадгүй та энэ мэдээг уншаад ""Утгагүй юм, эрчүүдэд хамаагүй шүү дээ" гэхчилэн бухимдаж болох юм. Гэхдээ зөвхөн эрчүүд гэлтгүй эдгээр нүүр будалтууд хэн бүхэнд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь тодорхой биш гэж үү? Жил ирэх тусам нүүрний будалтууд шинэчлэгдэж байдагтай адил энэ жилийн тухайд "натурал" төрх трэнд болох хандлагатай байгааг анхаараарай охид, бүсгүйчүүд ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()