Одоог хүртэл учир нь олдоогүй археологийн олдворууд

Хүн төрөлхтний арвин түүх бидний нүдний өмнө археологичид болон түүхчдийн ачаар ил болсоор байгаа билээ. Гэхдээ түүхийн хамгийн том нууц бол хүн өөрөө гэж ярьдаг шиг, түүхийн холбогдолтой хичнээн ч үнэт олдвор олдлоо ч, нууц нь тайлагдалгүй эрдэмтдийн толгойг гашилгасаар байдаг. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн гайхалтай хэрнээ хачирхалтай 6 нууцлаг олдворыг танилцуулъя.

Одоог хүртэл учир нь олдоогүй археологийн олдворууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Коста Рикагийн аварго том чулуун бөмбөгнүүд

Энэхүү нууцлаг чулуу нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд өдийг болтол ямар учраас, яах гэж, хэн гээч нь хийсэн нь мэдэгдээгүй байгаа ажээ. 1930 оны үед гадил жимсний тариаланчид чулуунуудыг анх олсон бөгөөд зарим хүмүүс дотор нь алт нуусан байх гэж таамаглаж байв. Ингээд нэгийг нь дэлбэлж үзтэл хоосон байжээ.

Коста Рикагийн аварго том чулуун бөмбөгнүүд

Эрт үед уг чулуунаадаар гариг ертөнцийг дүрсэлж байсан, эсвэл хилийн зурвасыг тэмдэглэж байсан гэх таамаг төдий зүйлс байдаг байна.

2 Багдадын зай

1930-аад оны үед Багдадаас холгүй малтлага хийж байсан археологичид 13 см урттай сав олсон байна. Савны ам руу төмөр саваа шургуулж, гадуур нь зэсээр бүрсэн байжээ. Тус хүний гараар бүтсэн эдийг нарийвчлан шалгаж үзээд "Багдадын зай" гэдэг нэр өгсөн аж. Учир нь тус төхөөрөмж 1 вольтын цахилгаан гаргах чадалтай байжээ. Мэргэжилтнүүд ийм төхөөрөмжийг яагаад хэн ч дурсалгүй мартсан болон ойр хавиас нь яагаад төстэй эд зүйл олдоогүйн учрыг олж чадаагүй байгаа юм. 

Багдадын зай

3 "Voynich"-ийн гар бичмэл

"Voynich"-ийн гар бичмэл нь дэлхийн хамгийн нууцлаг ном юм. Энэ номын зохиолч мэдэгддэггүйгээс гадна тайлж унших аргагүй тэмдэг, зурагтай ажээ.

"Voynich"-ийн гар бичмэл

Хамгийн гол нь тус гар бичмэлийг ямар ч бичигтэй төсгүй цагаан толгой ашиглаж бичсэн гэнэ. Гар бичмэлийг ХХ зуунд олж нээжээ.

4 Инканы алтан баримал

Өмнөд Америкаас олдсон сонин амьтан дүрсэлсэн баримал ямар нэг нисдэг машин санагдуулж байгаа нь тун хачирхалтай бөгөөд нууцлаг юм. Дээрээс нь ямар зорилготой болох нь ч мэдэгддэггүй билээ. 

Инканы алтан баримал

1996 онд Германы нисэх онгоцны зохион бүтээгч Алгунд Ибум (Algund Eeboom), Петр Белтин (Peter Belting) нар тус баримлыг томруулж, хөдөлгүүр, радио холбоогоор тоноглон бүтээжээ. Томруулсан хоёр загвар хөдөлгүүр нь унтраатай байсан ч, зүгээ өөрчлөх чадвартай аж.

5 Генетикийн хавтан

Тус хавтанг микроскопоор нарийвчлан шинжлэх боломжтой бөгөөд хамгийн гайхалтай нь хавтан дээр ургийн хөгжлийн талаар үзүүлжээ. Түүнээс гадна тус хавтан дээр дүрсэлсэн хүний толгойн хэлбэр тун өвөрмөц байгаа юм. Генетикийн хавтангийн материал нь тун бат бөх бөгөөд тэр үеийн хүмүүс яаж ийм материал гаргаж авсныг нь хэн ч ойлгохгүй байгаа билээ. 

Генетикийн хавтан

6 "Antikythera"-ийн механизм

"Antikythera"-ийн механизм бол хамгийн эртний тооцоолох механизм бөгөөд хамгийн анхны компьютер ч гэж хэлж болох юм. Хэдэн арван жил тус механизмыг судалсны эцэст нар, сарны байрлал, гариг эрхсийн хөдөлгөөн болон тэр ч бүү хэл нар, сарны хиртэлт, Олимпийн наадмын хугацааг заадаг байсан болохыг олж тогтоожээ.

"Antikythera"-ийн механизм

Гэхдээ эртний хүмүүс ийм нарийн тооцооллын төхөөрөмж бүтээж чадсан эсэх талаар судлаачид одоог хүртэл маргадаг бөгөөд үүнтэй төстэй багаж мянган жилийн хойно л үүссэн юм.

Танд дээрх олдворуудын талаар сонирхолтой таамаг байвал бидэнтэй хуваалцаарай. 

149
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()