Нэг минутын дотор чихний өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Бид та бүхэндээ гэрийн нөхцөлд чихний өвдөлтийг намдааж, эмчлэх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та бидний бэлтгэсэн мэдээг уншаад чих юунаас болж өвддөг, өвдсөн үед ямар арга хэмжээ авах ёстой, мөн чих өвдөхөөс урьдчилан сэргийлэх аргыг мэдэж авах юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдлэгийн цар хүрээгээ тэлцгээе.

Нэг минутын дотор чихний өвчнийг хэрхэн эмчлэх вэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Хулхи гэж юу вэ?

Хулхи чихийг ариутгах үүрэгтэй бөгөөд үхэжсэн арьсыг гадагшлуулахад тусладаг. Гэхдээ хулхины зарим хэсэг нь юм зажлах, эсвэл эвшээх үед гадагшилдаг бол зарим хэсэг нь чихэн дотор үлддэг байна.

Хулхи гэж юу вэ?

2 Чих яагаад өвддөг вэ?

Хөвөнтэй модоор чихээ ухсанаас болж хэнгэрэг хагарах аюултайн зэрэгцээ чихний угт хулхийг бөөгнөрүүлдэг. Ингэснээр хүний сонсгол муудаж, чих болон толгой өвддөг байна. Тэгвэл чихээ аюул осолгүй байдлаар хэрхэн цэвэрлэж, өвдөлтийг эмчлэх вэ? Танд ердөө л гэрийн аргаар бэлдсэн уусмал хэрэг болох ажээ.

Чих яагаад өвддөг вэ?

3 Уусмалыг хэрхэн бэлдэх вэ?

Та дараах зүйлсийг ижил хэмжээтэйгээр хольж, бэлтгээрэй.

  • Алимны цагаан цуу
  • Архи

Хэрэглэх заавар:

  • Дусаагууранд уусмалаа хийнэ.
  • Толгойгоо хазайлгаж байгаад өвдөж байгаа чих рүүгээ уусмалаасаа 3 удаа дусаана.
  • Уусмалаа чихнийхээ хананд сайтар тараагаарай.
  • Нэг минутын дараа нөгөө тийш хазайна. Энэ үед чихний булаг болон хулхи уусмалтай хамт урсан гарч ирэх юм.
  • Хамгийн сүүлд чихээ ухалгүйгээр алчуур юм уу, салфеткаар арчаарай.

Алимны цагаан цуу хүчиллэг бодис учраас чихэн дотор бүрхүүл үүсгэн, мөөгөнцөр, бактерийг устгадаг бөгөөд архи нь элдэв үрэвслийг дардаг ажээ.

Уусмалыг хэрхэн бэлдэх вэ?

Маш амархан байгаа биз? Та найз нөхөд, гэр бүлийнхэндээ дамжуулахаа мартав аа!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()