Машины бариулны завсар зоос хавчуулсан байвал ямар учиртай вэ?

2017-01-20, 16:27
115,431

Одоо цагт хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэйгүй машин хөлөглөх болсон. Машин нэгэнт тансаг хэрэглээнээс гарч, өдөр тутмын хэрэгцээ рүү шилжжээ. Гэхдээ машин дотроосоо эд зүйлээ алдах явдал ихсэж, иргэд бухимдах болсон билээ. Тэгвэл бид танд анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээг бэлтгэлээ. Юмыг яаж мэдэх вэ, анхаарал болгоомж хэзээд ч илүүдэхгүй шүү дээ.

Машины бариулны завсар зоос хавчуулсан байвал ямар учиртай вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Таны машины хаалганд зоос байна уу?

Машины хаалганы бариуланд зоос шургуулсан байхыг та харж байсан уу? Тэгвэл энэ нь ямар учиртай вэ?

Сайтар харахгүй л бол харагдахааргүй шургуулсан зоосыг хулгайч нар үлдээдэг ажээ. Учир нь машинаа удирдлагаар түгжих үед дохиолол дуугарах хэдий ч, зоостой машин түгжигддэггүй. Гэвч эзэн нь дохиолол дуугармагц санаа амраад машинаасаа холддог. Ингээд энэ л мөчийг хүлээж байсан хулгайч нар машиныг дураараа онгойлгож, доторх эд зүйлсийг нь авдаг ажээ.

Таны машины хаалганд зоос байна уу?

2 Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энэ арга нь зөвхөн сүүлийн үеийн машинууд дээр л хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл автомат удирдлагатай машинууд гэсэн үг юм. Харин ийм байдалд орохгүйн тулд та дараах арга хэмжээг аваарай.

  • Хамгийн найдвартай арга бол анхааралтай байх явдал юм. Хаалганы цоож, бариулаа сайтар шалгаж, жижиг сажиг зүйл байгаа эсэхийг шалгаарай.
  • Удирдлагаар машинаа түгждэг бол үргэлж хаалгаа татаж, шалгаж байх нь зүйтэй. Мөн дохиолол ажиллаж байгаа эсэхийг шалгаж байгаарай.
  • Мөн хамгийн эртний боловч хамгийн найдвартай нэг арга бий. Энэ нь түлхүүр юм. Та машинаа үргэлж түлхүүрээр түгжиж байвал ийм эрсдэлд орохгүй билээ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Анхааруулга!!!

Бид дээрх мэдээллийг та бүхэнд урьдчилан сэргийлүүлэх зорилгоор, ийм тохиолдол гарч болзошгүй гэсэн үүднээс бэлтгэлээ. Тиймээс эцэст нь дүгнэж хэлэхэд та машинаасаа буухдаа заавал машинаа тойрч хараад, хаалга үүдийг нь татаж үзэж байгаарай. Мөн түлхүүрээрээ цоожилж байвал хамгийн найдвартай ажээ.

239
таалагдаж байна

44
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()