Австрали улсыг зорих 7 шалтгаан

2017-01-21, 12:47
44,491

Сүүлийн үед Монголчууд эрдэм боловсрол, ажил амьдралдаа анхаарахаар Австрали улсыг ихээр зорих болсон билээ. Одоогоор 1500 гаруй Монголчууд Австрали улсад сурч боловсорч байгаа бөгөөд төгсөгчид нь эзэмшсэн мэргэжлээрээ Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Ингээд тус улсад суралцах 7 шалтгааныг танилцуулж байна.

Австрали улсыг зорих 7 шалтгаан
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1

Австрали Улсын боловсролын систем дэлхийд өндөр үнэлэгдэж жилдээ 600 гаруй мянган гадаад оюутан Австралийн бүх шатны боловсролын сургуульд суралцаж байна. Боловсролын салбар нь Австралийн хамгийн том эдийн засгийн салбарын нэг бөгөөд Австралийн экспортын томоохон хэсэг нь дээд боловсролын зах зээл буюу боловсролын экспорт юм. Австрали улс нь найрсаг эелдэг зан чанар, амьдрах таатай нөхцөл, дэлхийн хэмжээний шилдэг боловсрол санал болгодогоороо онцлог юм.

2

Дэлхийн аль ч орны ажил олгогч нар Австралийн боловсролын чанарыг хүлээн зөвшөөрдөг онцлогтой. Англи хэлтэй орнууд дундаа гадаад оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг орнуудын гуравдугаарт жагсаж байгаагаас харахад л тус орны боловсрол ямар түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байна вэ гэдэг нь харагдана. Та Австралид боловсрол эзэмшсэнээрээ ирээдүйд өсөн дэвжиж, өөрийн карьерийг ахиулж, олон улсад ажиллах боломжийг олгодог.

3

Австрали улс бол маш тайван, гэмт хэргийн гаралтаараа харьцангуй бага орон. Дээрээс нь оюутны эрх ашгийг дээд зэргээр хамгаалж чаддаг. Зөөлөн дулаан уур амьсгал, далайн эрэг, гоёмсог хот гээд тэнд залуу хүмүүсийг татах зүйл маш олон.  Амьдрах таатай нөхцөлийн индексээр 10-аас 9.3 оноо авсанаас харахад амьдарахад их таатай орон гэдэг нь шууд харагдана. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж сууршсан тул, шашин шүтглэг, арьс өнгөөр гадуурхах нь тун бага.

4

Мөн оюутнууд шууд визээ  аваад л долоо хоногт 20 цаг ажиллах эрх нь нээгддэг. Энэ нь барууны орнуудтай харьцуулахад маш том давуу тал болж чаддаг гэх үү дээ. Оюутан хүн албан ёсны эрхтэйгээр ажиллаад амьдрах зардал, зарим тохиолдолд сургалтынхаа төлбөрт ч нэмэрлээд байх боломжтой. Хаа очиж Австралид цалин харьцангуй өндөр Австралид хөдөлөмөр эрхэлж буй хүмүүсийн цагийн үнэлгээ бусад орноос өндөр байдаг. Гэхдээ тэдний сурлагыг нэгдүгээрт тавьдаг учир долоо хоногт 20 цаг буюу өдөрт 4 цаг ажиллах боломжтой. Гэр бүлийн гишүүн долоо хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг.

5

Австрали улс нь Их Британи, АНУ-тай харьцуулахад боловсролын чанарын хувьд ялгаа байхгүй ч сургалтын төлбөр болон амьдрах өртгийн хувьд харьцангуй хямд байдаг. Мэдээж хэрэг сургалтын төлбөр ямар сургууль, суралцаж буй чиглэл, зэргээсээ хамааран харилцан адилгүй байдаг. Австралийн их сургуулиудын магистрийн сургалт дундажаар 20000-35.000 австрали долларын хооронд хэлбэлздэг харин дэлхийн топ  100-д ордог Австралийн их сургуулиуд төлбөрийн хувьд нилээн өндөр буюу 1 жил /2 семестер/-ийн 35 мянган австрали доллараас эхэлж байна.

6

Австрали, Монгол олон талаараа төстэй. Австрали Монголоос газар нутгаараа тав дахин их бөгөөд нэг хүнд ногдох талбай нь Австралид 350 ам метр, Монголд 557 юм. Эдийн засгийн 4.0 хувь нь хөдөө аж ахуй, 25 хувь нь аж үйлдвэр, 70 хувь нь үйлчилгээний салбараас бүтдэг бөгөөд экспортын 55 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг.

7

Австрали улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн үр өгөөжтэй, тэгш оролцоотой хөгжлийн загварыг нарийн судалж, тодорхой зүйлүүдийг тусган авч эх орондоо авчрах нь бидний зорилго. Тиймээс бид суралцахаар зорьж буй оюутан залуусд юуны түрүүнд Австрали улсад суралцах гол зорилго, тэндээс юу сураад буцаж ирээд эх орондоо хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар санал зөвлөгөө өгдөг. Залуусдаа хандаж хэлэхэд Австралид суралцахаар төлөвлөж байгаа бол зорилгоо сайн тодорхойлоод яг ямар мэргэжлээр сурвал би юу хийж чадах вэ, эзэмшсэн мэргэжил чинь хэр ирээдүйтэй вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

Хэрвээ та Австрали улсыг сонирхож байгаа бол доорх хаягаар холбогдоорой!

https://www.facebook.com/StudySolutionmn/

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.