Тахианы махаар хийж болох амттай хоолны жорууд

“Өнөөдөр ямар хоол хийх вэ?” гэж толгойгоо гашилгаж, байнга шахуу хийдэг хоолоо дахиад л хийх гэж байна уу? Тэгвэл түр азнаарай. Учир нь та бүхэндээ зориулан тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнуудыг, жорын хамт танилцуулахаар бэлтгэлээ. Амттай сайхан хоол нь гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дурсамжтай, жаргалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг олгодог байна. 

Тахианы махаар хийж болох амттай хоолны жорууд

1 Гриллдэж шарсан цагаан гаатай тахианы мах

Орц:

  • Соё соус - 1/4 аяга
  • Нухсан цагаан гаа - 2 хоолны халбага
  • Зөгийн бал - 2 хоолны халбага
  • Мисо соус - 2 хоолны халбага
  • Хэрчсэн сармис - 1 хоолны халбага
  • Гүнждийн тос - 2 цайны халбага
  • Нунтаг улаан перец - 1/4 цайны халбага
  • Ясгүй тахианы цээж мах - 1.5 - 1.8 кг
  • Кошер давс - 1/2 цайны халбага

Хийх арга: 

Соё соус, цагаан гаа, зөгийн бал, мисо соус, сармис, тос, нунтаг улаан перец зэргээ нийлүүлж, уутанд хийж тавиарай. Харин үүндээ хэрчиж, бэлтгэсэн тахианы махаа хийж, 2 цаг байлгана. 

Дараа нь гриллээ халааж, тослоорой. Үүндээ амталсан тахианы махаа хоёр талаар нь 10 минут шараарай. 

Гриллдэж шарсан цагаан гаатай тахианы мах

2 Бууцайтай тахианы махан ороомог

Орц:

  • Бууцай - 280 гр
  • Хэрчсэн сонгино - 1/4 аяга
  • Сармис - 1 хумс
  • Нунтаг улаан перец - 1 цайны халбага
  • Оливын тос - 2 цайны халбага
  • Үрсэн пармезан бяслаг - 1/4 аяга
  • Хатаасан улаан лооль - 2 хоолны халбага
  • Тахианы цээж мах - 4 хэсэг
  • Тахианы тунгалаг шөл - 1/2 аяга

Хийх арга:

Сонгино, сармис, нунтаг улаан перецээ нийлүүлээд оливын тосондоо хийж хуурна. Зөөлөн гал дээр хэсэг хуурч, бор шаргал болмогц нь гаргаж тавиарай. Дараа нь бууцайгаа чанаж бэлэн болгоно. Тахианы махаа хувааж, тавиад алхаар нүдэж, нимгэн болгох хэрэгтэй. Энэ бүхний дараа махаа дэлгэж, хуурсан сонгино, бууцай, хатаасан улаан лоолио тарааж дээгүүр нь бяслагаа цацаарай. Одоо харин махаа нэг захаас нь ороож, хүнсний уутанд боож, хэсэг хугацаанд байлгана. Та бэлтгэсэн махаа тосонд шарж эсвэл шарах шүүгээнд хийж ч болно. 

Бууцайтай тахианы махан ороомог

3 Амтат тахианы мах

Орц:

  • Оливын тос - 1 хоолны халбага
  • Тахианы цээж мах - 4
  • Давс - 1/4 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага
  • Төмс - 3 ширхэг
  • Сонгино - 1 ширхэг
  • Амтат чинжүү (ногоон) - 2 ширхэг
  • Хатаасан орегано - 2 цайны халбага
  • Нунтаг халуун чинжүү - 1 цайны халбага
  • Лаазалсан улаан лооль - 1 лааз
  • Улаан лоолийн соус - 3 хоолны халбага
  • Тахианы тунгалаг шөл - 400 гр

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 250 хэмд халаагаарай. Дараа нь хайруулын тавгандаа оливын тосоо хийж халаана. Энэ хооронд тахианы махаа давс, перецээр жигд амтлаад тосондоо шаргал болтол нь шараад гаргаж аваарай.

Төмсөө арилгаж, дөрвөлжин хэрчээд, сонгино, амтат чинжүү, орегано, нунтаг халуун чинжүүтэй хольж, хуурна. 15 минут хуурсны дараа улаан лооль, улаан лоолийн соус болон тахианы тунгалаг шөлөө хийнэ. Буцалмагц нь галаа багасгаж, үүнийгээ шарах шүүгээний тавганд хийж, дээр нь тахианы махаа ч мөн тавьж, 45 минут жигнэж болгоорой. 

Амтат тахианы мах

4 Эрдэнэшиш, тахианы махтай салат

Орц:

  • Тахианы цээж мах - 4
  • Өндөгний цагаан - 1 ширхэг
  • Нунтаг чили - 1 хоолны халбага
  • Давс - 1/4 цайны халбага
  • Цэнхэр эрдэнэ шишийн чипс (blue corn chips) - 3/4 аяга
  • Эрдэнэшиш - 2 аяга
  • Амтат чинжүү (ногоон) - тал
  • Килантро- 1/4 аяга
  • Нимбэгний шүүс - 1 хоолны халбага

Хийх арга:

Шарах шүүгээгээ 200 хэмд халаана.

Өндөгний цагаанаа махандаа түрхэж, нунтаг чили, давс, килантро, цэнхэр эрдэнэшишийн чипс зэрэгт дүрж, үүнийгээ шарах шүүгээнд хийгээрэй.

Ойролцоогоор 15 минутын дараа махаа гаргаж болно. Үүнийгээ хэрчиж, эрдэнэшиш болон жижиглэн хэрчсэн амтат чинжүүтэй хольж тавина. Махан дээрээ нимбэгний шүүсээ асгаж, амтыг нь нэмэгдүүлж болно. 

Эрдэнэшиш, тахианы махтай салат

5 Чинжүү, төмстэй шарсан тахиа

Орц:

  • Амтат чинжүү - 2 ширхэг
  • Сонгино - 1 ширхэг
  • Үрлэн улаан лооль - 2 аяга
  • Оливын тос - 2 хоолны халбага
  • Давс, хар перец
  • Тахиа - 1 бүтэн
  • Сармис - 4 хумс

Хийх арга:

Та шарах шүүгээгээ 250 хэмд халаагаарай. Хэрчсэн амтат чинжүү, сонгиноо тавцан дээр тарааж тавина. Дээр нь улаан лооль, давс, перец, тосоо хийж, махаа ч мөн амтлагчиндаа дүрж, эргэн тойронд нь түрхээрэй.

Дараа нь махаа тусад нь шарах шүүгээний эхний тавцанд хийж, 20 минут шарах бол ногоонуудаа доод талын тавцанд хийж цуг шараарай. Ингээд л та тахиагаа гаргаж, ногоотойгоо хольж идэх боломжтой болох юм. 

Чинжүү, төмстэй шарсан тахиа

22
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()