Энэ жил танд юу тохиолдох вэ?

2017-01-22, 16:21
142,229

2017 он гараад удаагүй байна Харин энэ хугацаанд та жилийн турш юу хийхээ төлөвлөж амжаагүй байгаа бол наашаа суугаарай. Учир нь бид танд 2017 онд ямар зорилго өөртөө тавих ёстой болон амьдралд тань юу тохиолдохыг урдчилан хэлж өгье.

Энэ жил танд юу тохиолдох вэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь - Эрүүл мэнд, фитнес

Энэ жил та спортод анхаарлаа хандуулаарай. Амьдралын хэв маягаа эргэн нэг харж, хоол хүнсээ эрүүлжүүлснээр та эрүүл чийрэг болж, энэ нь таны хувийн амьдрал, ажил хэрэгт тань сайн нөлөө үзүүлэх юм.

Хонь - Эрүүл мэнд, фитнес

2 Үхэр - Хайрла, хайрла, бас дахин хайрла

Энэ жил та хайрттайгаа тун аз жаргалтай байх ажээ. Гэрлэсэн бол та эхнэр /нөхөр/-тэйгээ илүү ойртон, нэгэн цул болно. Хайр таны сэтгэл зүрх, амьдралыг гайхалтайгаар өөрчилж, бүх зүйл шинээр эхлэх нь ээ.

Үхэр - Хайрла, хайрла, бас дахин хайрла

3 Ихэр - Тогтвортой байдал, зохион байгуулалт

Бүгдийг цэгцэлж, амьдралаа хүссэнээрээ өөрчлөх цаг иржээ. Та шинэ газар нүүж ирсэн бол удахгүй дасч, байр сууриа олох болно. Харин хэдийн амьдрал тань төвхнөсөн бол таны амьдрал улам зохион байгуулалттай, эмх цэгцтэй болох ажээ.

Ихэр - Тогтвортой байдал, зохион байгуулалт

4 Мэлхий - Ажил дээрээ өөрөөрөө байгаарай

Үргэлж хариуцлагаас зугтах хэрэггүй. Шийдэмгий байхаасаа айх хэрэггүй. Хэрэв ямар нэг шинэ зүйл эхлүүлэхийг танаас хэн нэгэн хүссэн бол алдчих вий хэмээн айсандаа ялагдаж болохгүй шүү. Энэ боломжийг шүүрээд авбал их зүйл шинээр сурч, өөрөөрөө бахархана гэдэгтээ итгээрэй.

Мэлхий - Ажил дээрээ өөрөөрөө байгаарай

5 Арслан - Мөнгө хийх цаг

Гэхдээ мөнгө өөрөө таны халаасанд ороод ирэхгүйг бүү мартаарай. Үүний тулд та хүчээ шавхан хөдөлмөрлөж, удирдлагатайгаа зөрөлдөх шаардлага ч гарч магадгүй. Гэвч од эрхсийн байрлал таны талд байгаа тул аль болох тайван, зорилготой байж чадвал жилийн эцсээр та нэлээд их мөнгөтэй болсон байх болно

Арслан - Мөнгө хийх цаг

6 Охин - Шинэ хүмүүстэй танилц

Энэ жил та шинэ танил, шинэ харилцаа холбоо, мөн баяр баяслаар дүүрэн байх ажээ. Гэхдээ хэтэрхий өндөр шаардлага тавих хэрэггүй, бусдыг байгаагаар нь хүлээж аваарай. Төгс хүн гэж байдаггүй шүү дээ. Ингэж чадвал та хайж явсан хүнээ олох юм.

Охин - Шинэ хүмүүстэй танилц

7 Жинлүүр - Жаргалтай байгаарай

Мэдээж аз жаргалтай байна гэдэг харьцангуй, бас барьцгүй ойлголт. Гэхдээ жаргалтай байхыг сурч болдог билээ. Хүмүүст баяр хөөр бэлэглэ, аливаа юмсын сайн сайхныг олж хар. Ингэж чадвал аз жаргал тань дээр өөрөө ирэх болно.

Жинлүүр - Жаргалтай байгаарай

8 Хилэнц - Тойрон хүрээлэгчдээ ажигла

Таныг өсч, дэвжихэд туслах хүмүүстэй ойр байгаарай. Үргэлж доош чангааж, муу энергиэ цацрааж байдаг хүмүүсээс холдох хэрэгтэй. Энэ жил та нэлээд олон хүмүүстэй шинээр танилцах бөгөөд тэр дунд магадгүй таны заяаны хань байхыг үгүйсгэх аргагүй юм.

Хилэнц - Тойрон хүрээлэгчдээ ажигла

9 Нум - Ажил хэргээ өөд нь тат

Энэ жил та үлдсэн ирээдүйнхээ суурийг тавих болно. Тиймээс ажил дээрээ амжилт гаргахыг хичээж, байдаг бүх хүчээ шавхаарай. Хөдөлмөрч, бүтээлч байж, шийдвэр гаргахаасаа эмээхгүй байж чадвал та ирээдүйгээ энэ жилдээ багтаан, тодорхойлж чадах нь ээ.

Нум - Ажил хэргээ өөд нь тат

10 Матар - Сур, бас аяла

Энэ жилийн таны зорилго бол хувь хүний хөгжил юм. Өөрийгөө боловсруулж, хэлний курст сууж, аялж, дэлхий дахиныг таниж мэдэх цаг. Нэг газраа бүгээд байлгүй өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, үүрээ орхин дүүлэн нисээрэй.

Матар - Сур, бас аяла

11 Хумх - Азын одыг шүүрээд ав

Энэ жил хувь тавилан танд олон сайхан боломжийг бэлджээ. Ялангуяа санхүүгийн хувьд... Харин таны зорилго бол тэдгээрийг алдалгүй барьж аваад, тултал нь ашиглах юм. Энэ жил бол таны азын жил. Тиймээс, УРАГШАА!!!

Хумх - Азын одыг шүүрээд ав

12 Загас - Гэрлэлт

Энэ жил од гаригс танд бүтэмжтэй, аз жаргалтай гэрлэлтийг амлаж байна. Нэг үгээр хэлбэл таны хос та хоёрын харилцаа зогсолтгүй урагшилж байгаа бол эсэргүүцэх хэрэггүй, дагаад л яв. Гэхдээ үүний тулд та оролдлоготой байж, сайн тал руугаа өөрчлөгдөөрэй.

Загас - Гэрлэлт

Ингээд та зорилгоо мэдэж авлаа. Харин одоо ханцуй шамлан зүтгэх л үлдлээ дээ. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()